Зуун наст бол таны төсөөлснөөс ч илүү ихийг өгч чадах ургамал юм. Грек, Египет болон Ромчууд зуун настын эдгээх шинж чанарыг ашигласаар иржээ. Энэ ургамал нь Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон Өмнөд Африкт нийтлэг хэрэглэгддэг байжээ.
Эрүүл мэндэд ач тустай
Зуун наст нь халуурах, багтраа, шархлаат колит, остеоартритын шинж тэмдгийг арилгадаг.
Зуун наст нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг шинж чанартай учир шaрх, тvлэгдэлт, гэмтэл, халдвар авсан хэсэгтээ хэрэглэж болно. Судалгаагаар зуун наст нь өвдөлт намдаах болон тvлэгдэлтийн эсрэг энгийн эмийг бодвол илүү үр дүнтэй гэдгийг баталжээ.
Зуун настад агуулагдах Lycoproteins нь үрэвслийг бууруулж, өвдөлт намдаадаг. Харин полисахаридууд нь арьсыг зөөлрүүлж арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг.
Зуун наст нь 2-р төрлийн чихрийн шижингээр оношлогдсон чихрийн шижинтэй хүний цусан дахь сахарын хэмжээ болон холестерины түвшинг бууруулна. Мөн хайрст үлд, шархлааг эмчилнэ. Шүдтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тусална. Амьсгалын дээд замын халдварууд, тэр бүү хэл хорт хавдраас сэргийлнэ.
Давуу талууд:
- Биеийг хоргүйжүүлнэ
- Биеийн шүлтлэгийг нэмэгдүүлнэ
- Хоол боловсруулалтыг хурдасгана
- Дархлалын системийг дэмжинэ
- Яг ариутгагч, халдваргүйжүүлэгч, антибиотик, нянгийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг, вирусын эсрэг эм шиг үйлчилдэг
- Яг адаптоген шиг үйлчилдэг
- Эрүүлээр турахад тусална
- Зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг бууруулна
Хэрхэн өөрөө зуун настын гель хийх вэ?
Орц:
- Зуун наст
- Шинэхэн нимбэгний шүүс
Танд хэрэг болох зүйлс:
- Цэвэрхэн гамбанз
- Иртэй хутга
- Цэвэрхэн хавтан
- Цэвэр даавуун алчуур
- Ариутгасан сав
- Комбайн
Хийх арга:
- Хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол гараа угааж гарны бохироо арилгах.
- Ургамлынхаа шүүслэг навчийг зүсэж авна. Зуун настын доод хэсэгт ургасан навчыг сонговол хамгийн тохиромжтой.
- Угаагаад навчаа хатаана. Хавтан дээр навчаа 45 градусын налуутай тавина ингэснээр шүүс гадагшлахад тусална.
- Навчаа гамбанз дээр тавиад ирмэгийг нь хайчилж ав.
- Гадна бүрхүүлийг нь авахын тулд хутга ашиглаарай.
- Гелиэ хэрч.
- Зуун настын гелиэ саванд хий.
- Бага зэрэг шинэхэн нимбэгийн шүүс дээр нь нэмнэ. Энэ нь гельний хадгалах хугацааг уртасгах болно.
- Хэрэв зөөлөн өнгөтэй болгохыг хүсвэл комбайндаа хийгээд холиорой.
- Гелийг хөргөгчинд 7 хоног байлгана.
Хэрэглэх арга:
Өдөрт 3 удаа 30 мл зуун настын гелийг хэрэглэнэ.
Хэсэг газрын хэрэглээнд үрэвссэн хэсэгтээ иллэг хийхдээ болгоомжтой байхыг анхаар.