in ,

ГоёГоё

Та ходоод гэдсээ цэвэрлэж, дотор эрхтнээ эрүүл болгомоор байна уу? Тэгвэл танд ердөө 2 зүйл хэрэг болно

Бүхий л амьдралынхаа туршид хүний гэдэс 100 тонн хүнс, 400,000 литр шингэн боловсруулдаг. Зарим эрдэмтдийн үзэж байгаар гэдэсний замд 15 кг хүртэл хэмжээний ялгадас, хорт үлдэгдлүүд хуримтлагдаж болдог байна. Эдгээр нь хүний биеийг хордуулж, сэтгэл санааг муутгадаг аж.

Хүндэрсэн тохиолдолд энэ нь өтгөн хаталт, гүйлгэлт, харшил, арьсны тууралт, архаг ядаргаанд оруулах ба дархлааг сулруулдаг.

Аз болоход гэдэс цэвэрлэх энгийн хялбар аргууд байдаг ажээ. Та энэ аргуудыг туршиж үзсэнээр таны биеийн байдал хэрхэн дээрдэж байгааг мэдрээд алмайрах болно!

Бүдүүн гэдсийг цэвэрлэх 2 ер бусын бүтээгдэхүүн бий.

Тараг

Энэ бол ашигтай амьд организмуудаар дүүрэн, ферментээр баялаг бүтээгдэхүүн юм. Энэ бүх амьд организмууд, ферментүүд хоол боловсруулалтыг сайжруулдаг ба тараг бол уураг, амин хүчлүүд, ховор эрдэс бодисуудаар баялаг ундаа юм.

Аяга тараг бүр ашигтай бактериуд, дрожжийг агуулдаг ба уг пробиотик-биетүүд гэдэс цэвэрлэхэд тусалж, гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлж, эмгэг үүсгэгчид болон шимэгчдийг устгаж байдаг. Тараг нь хоол боловсруулах системийг нөхөн сэргээж, гэдсэн доторх үрэвсэлт процессийг зогсоож, дархлааны системийг дэмждэг.

Лактозонд харшилтай хүмүүсийн хувьд тараг тохиромжгүй нь үнэн. Гэвч ийм харшилтай хүмүүс өөрийн гэсэн коктейль найруулж уух боломжтой. Ердөө л жимсний шүүсийг кокосны сүүтэй холих хэрэгтэй.

 

Маалингын үр

Энэ бол бие организмыг цэвэрлэх гайхалтай бүтээгдэхүүн. Гэдсээр дамжих замдаа гэдэсний бүх шингэнийг шингээж, скраб шиг л үйлчилгээ үзүүлдэг. Хорт бодисууд, шаар шавхруунууд маалингын үрэнд шингэж, дараа нь биеэс ялгадасны хамт гадагшилдаг.

Үүнээс гадна маалинга альфа-линолийн хүчил, их хэмжээний Омега-3 тосны хүчил агуулдаг. Эдгээр нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба үрэвссэн, хямарсан гэдсийг эмчлэхэд тустай.

Гэдэсний замыг цэвэрлэх хамгийн сайн бүтээгдэхүүнүүдийг дээр дурьдлаа.

Хэрхэн тараг болон маалингын үрийг хамтад нь  хэрэглэх вэ?

Анхаараарай! Биеийг хоргүйжүүлэх аргыг яаралгүй аажуу туршиж үзэх хэрэгтэй ба орцуудыг бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Хэдэн өдрийн дараа та дасах ба биеээ бүрэн цэвэрлэж чадна.

Өглөө босоод цайны халбага малингын үрийг ¼ стакан тарагтай холино. Уг холимгоо өглөөний цайныхаа өмнө ууна. Унтахын өмнө шөнө ч бас уг холимгоо дахин найруулан ууна. Мөн өдөртөө аяга бүлээн, цэвэр ус уух хэрэгтэй.

Дор хаяж 2 долоо хоног маалингын үртэй тараг уух ёстой ба дараа нь хэд хоног завсарлага авна. Дахиад долоо хоног ууна. Сарын дараа гэхэд та өөр хүн (эрүүл мэнд талаасаа) болно!

What do you think?

Written by Goon

Comments

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0