in ,

ГоёГоё Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв

Холестерин ихэссэн үед эм уулгүйгээр дараах аргуудын тусламжтай буулгаж болно. Ардын уламжлалт аргуудыг туршиж үзээд бодит үр дүнг мэдрээрэй!

Холестерин ихэссэнээр судасны хананд “товруу” үүсэж энэ нь цаашлаад ноцтой өвчинд хүргэдэг гэдгийг бид мэднэ.

Холестеринон товруу нь аажмаар судасны хананд хуримтлагдаж цусны урсгалыг удаашруулж улмаар товруу хагарахад тромб үүсэх ба энэ нь зүрхний шигдээс, тархины цус харвалт, уушгины эмбол, гэнэтийн нас баралтаар төгсөж болно.

Тиймээс цусан дахь холестерины хэмжээг хянах нь маш чухал байдаг! Дараах хамгийн шилдэг ардын аргууд холестерины хэмжээг бууруулахад тусална.

1. Холестерин бууруулах хус мод

Холестерин ихэссэн үед хамгийн сайн жор: хус модны хатаасан цэцгийн нунтгийг ашиглах. Кофе нунтаглагчинд хус модны цэцгийг хийж нунтаглана. Ийм нунтгийг өдөрт 3 удаа 1 цайны халбагаар хэрэглэнэ. Нэг сар уугаад дараа нь 2 долоо хоног завсарлаад дахиад нэг сар ууна. Ингэхдээ жирийн усаар даруулж уугаарай.

Үүнийхээ хажуугаар хоолны дэглэм барих ёстой. Өдөр бүр алим, гоньд хэрэглэ. Учир нь алим пектинээр баялаг, харин гоньд С амин дэмээр баялаг байдаг. Эдгээр нь судсанд сайнаар нөлөөлдөг. Мөн холестерины түвшинг бууруулахын тулд элэг, цөсний хүүдийн үйл ажиллагааг дэмжих нь маш чухал. Үүний тулд 2 долоо хоног цөс хөөх эмийн ургамлын ханд ууж нэг долоо хоног завсарлага авна. Үүнд эрдэнэ шишний торго, мөнх ногоон ургамал, эгэл марал цэцэг, азаргана орно. 2 долоо хоног бүр хандныхаа найрлагыг өөрчилнө. Эдгээр ургамлыг хэрэглэвэл 2-3 сарын дараа биеийн байдал сайжирч, холестерин хэвийн түвшинд ирнэ.

 

2. “Муу” холестериныг устгадаг жилий (зөгийн цавуу)

Цусны судсан дахь холестериныг цэвэрлэхийн тулд өдөрт 3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө 7 дусал жилийний 4 %-ийн хандыг 30 мл усанд найруулж ууж хэрэглэнэ. Курс эмчилгээ – 4 сар.

 

3. Шош холестерин бууруулна

Хагас аяга шош эсвэл вандуйг усанд хийж хонуулна. Өглөө нь усыг асгаад шинэ усаар солиод цайны халбаганы ирмэг дээр бага зэргийн хүнсний сод авж (ингэснээр гэдэс дүүрэхгүй) нэмнэ. Дараа нь болтол нь буцалгаад үүнийгээ 2 хувааж иднэ. Энэхүү холестерин бууруулах курс эмчилгээ нь 3 долоо хоног үргэлжилнэ. Хэрэв өдөрт 100 гр-с ихгүй шош идвэл холестерины хэмжээ 10%-иар буурдаг.

 

4. “Муу” холестериныг царгас (буурцагт ургамал) гадагшлуулна

Хэт өндөр холестериныг 100% эдгээх арга бол царгасын навч юм. Шинэхэн навчаар эмчлэх хэрэгтэй. Гэртээ тарьж ургуулаад шинэхэн навчийг нь хайчилж аваад идэх хэрэгтэй. Шүүсийг нь гаргаад өдөрт 3 удаа 2 амны халбагаар ууж болно. Курс эмчилгээ – 1 сар. Царгас нь эрдэс бодис, амин дэмээр баялаг. Энэ ургамал нь артрит, хугарамтгай үс, хумс, яс сийрэгжилтээс сэргийлнэ. Холестериний түвшин хэвийн болсон үед хоолны дэглэм барьж зөвхөн эрүүл хооллоорой.

 

5. Холестерин бууруулах маалинганы үр

Муу холестеринийг маалинганы үрний тусламжтай бууруулж болно. Маалинганы үр эмийн сангуудаар худалдаалагддаг. Үүнийг хоолондоо нэмж хэрэглэнэ. Мэдээж маалинганы үрийг кофе нунтаглагчинд хийж өөрөө нунтаглаж болно. Маалинганы үр хэрэглэснээр даралт ихсэхээ байж, тайвширч мөн ходоод гэдэсний замын үйл ажиллагаа сайжирна. Энэ бүх шинжүүд аажмаар илрэх болно. Мэдээж хэрэг эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй шүү.

 

6. Холестерин бууруулах эмчилгээний нунтаг

Эмийн сангаас хусны цэцгийг худалдаж аваарай. Кофе нунтаглагчинд хийж нунтаглана. Өдөр бүр 3 удаа 1 амны халбага нунтгийг хэрэглэнэ. Курс – 1 сар. Үүний тусламжтай цусан дахь холестерин буурч биеэс хорт бодис гадагшилж, мөн жингээ хасна. Зарим хүмүүс 4 кг-ыг ч хасдаг. Таны эрүүл мэнд сайжирч гоолиг сайхан бие галбиртай болно.

Багваахай цэцгийн үндсийг атеросклерозын үед цусан дахь илүүдэл холестеринийг гадагшлуулахын тулд хэрэглэдэг.

Жижиглэж хатаасан үндсүүдийн хуурай нунтгийг атеросклерозын үед биеэс илүүдэл холестерин болон хорт бодисыг гадагшлуулахад хэрэглэнэ. Хоолны өмнө 1 цайны халбагыг хэрэглэхэд хангалттай. 6 сарын дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Ямар ч гаж нөлөө байхгүй.

 

7. Хаш, луувангийн шүүс, тэс нь холестерин бууруулна

Хашыг аль болох их хэрэглээрэй. Гашуун амтыг дарахын тулд давстай усанд хийгээд дараа нь түүхийгээр нь салатанд хийж иднэ.

Өглөө нь улаан лооль болон луувангийн шүүс ууна.

Улаан тэс жимс 5 ширхэгийг өдөрт 3-4 удаа иднэ. Курс эмчилгээ – 4 хоног, завсарлагаа – 10 хоног. Дараа нь курс эмчилгээгээ дахин 2 удаа үргэлжлүүлнэ. Энэ эмчилгээг өвлийн эхээр хийж эхэлбэл хамгийн тохиромжтой.

 

8. Цацагт инж буурал (Polemonium) ургамлын үндэс холестерин бууруулна

1 амны халбага үндэс дээр 300 мл ус нэмээд, таг тавьж зөөлөн гал дээр хагас цаг буцалгаад, хөргөөд, шүүнэ. Өдөрт 3-4 удаа 1 амны халбагаар хоол идсэнээс хойш 2 цагийн дараа ууна. Мөн унтахынхаа өмнө нэг уух хэрэгтэй. Курс эмчилгээ – 3 долоо хоног. Энэ ханд нь хүчтэй тайвшруулагч, стрессийн эсрэг, даралт буулгах, холестериний түвшинг бууруулах, нойр тогтворжуулах, мөн ханиалга намдаах үйлчилгээтэй.

 

9. Навчит цоохор майлз холестерин бууруулж, цусны судас цэвэрлэнэ

Цоохор майлзны ишийг буцалсан усанд хэдэн минут хийнэ. Дараа нь гаргаад давслаад, дээр нь гүнжидийн үр, бага зэрэг элсэн чихэр цацна. Дээр нь наран цэцгийн эсвэл оливийн тос нэмнэ. Үнэхээр амттай, хөнгөн, өег хоол болно. Өглөө, орой хэзээ ч идэхэд тохиромжтой. Аль болох их идээрэй. Хэрэв таны даралт бага бол цоохор майлзыг хэрэглэж болохгүй шүү.

 

10. Хошоонгор (Licorice) муу холестерин гадагшлуулна

2 амны халбага жижиглэсэн хошоонгорын үндэс дээр 0,5 л буцалсан ус нэмээд зөөлөн гал дээр 10 минут буцалгаад шүүнэ. Хоол идсэний дараа өдөрт 4 удаа 1/3 амны халбагаар 2-3 сарын турш ууж хэрэглэнэ. Дараа нь сар завсарлаад дахин эмчилгээгээ давтана. Энэ хугацаанд холестерин хэвийн түвшинд ирнэ!

Япон софораны болон цагаан борзны жимсний ханд цусны холестеринийг маш үр дүнтэй бууруулна.

Софора болон цагаан борзны 100 гр жимсийг жижиглээд дээр нь 1 л ус нэмээд харанхуй газар 3 долоо хоног байлгаад шүүнэ. Хоол идэхээс хагас цагийн өмнө өдөрт 3 удаа 1 цайны халбагаар ууна. Энэ нь тархины цусан хангамжийг дэмжиж, даралт ихсэлтийг эмчилж, мөн бусад зүрх судасны өвчнийг эмчилнэ. Цагаан борзны ханд нь япон софоратай хамт судсыг цэвэрлэж бөглөрөхөөс сэргийлнэ. Борз нь органик бус бодис (хүнд металлын давс, хорт бодис, цацраг идэвхит бодис), харин софора нь органик бодис (холестерин)-ыг устгана.

 

11. Алтан сахал (Callisia fragrans) холестерин бууруулна

Алтан сахлын ханд бэлтгэхийн тулд 20 см урттай навчийг зүсээд дээр нь 1 л буцалсан ус нэмээд, таглаад 24 цаг хандална. Хандыг харанхуй газар өрөөний температурт хадгална. Хандыг хоолны өмнө өдөрт 3 удаа 1 амны халбагаар 3 сарын турш ууж хэрэглэнэ. Дараа нь цусны шинжилгээ өгөөрэй. Холестериний түвшин нормдоо байх болно. Энэ ханд нь цусан дахь сахарыг бууруулдаг бөгөөд бөөрний уйланхайг шимэгдүүлж, элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

 

12. “Муу” холестерин арилгах манжхуй гонтогийн (Erysimum diffusum) квас

Квас хийх жор. 50 гр хуурай жижиглэсэн манжхуй гонтогийг мааралд хийж боогоод дээр нь 3 л хөргөсөн буцалсан ус нэмнэ. Дээр нь 1 аяга нунтаг элсэн чихэр, 1 цайны халбага цөцгий нэмнэ. Дулаан газар тавиад өдөр бүр хутгана. 2 долоо хоногийн дараа квас бэлэн болно. Эмчилгээний ундааг өдөрт 3 удаа 0,5 аягаар хоол идэхээс 30 минутын өмнө ууна.

Нэг курс эмчилгээний дараа шинжилгээ өгч “муу” холестерин буурсан эсэхийг шалгаарай. Ой тогтоолт сайжирч, чихний шуугиан арилж, даралт аажмаар тогтворжино. Мэдээж эмчилгээний үеэр амьтны өөх тостой бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Аль болох түүхий ногоо, жимс, үр самар, ургамлын тос идэхийг зөвлөж байна.

Холестерины хэмжээгээ үргэлж барихын тулд жилдээ нэг удаа холестерин бууруулах коктейлний курс эмчилгээг хийгээрэй:

1 кг нимбэгний шинэхэн шүүсийг 200 гр нухсан сармистай холиод харанхуй, хүйтэн газар 3 хоног тавиад 1 амны халбагыг усанд шингэлж өдөр бүр ууна. Курс эмчилгээ нь бэлтгэсэн холимгийг бүгдийг ууж дуусгахад дуусна. Холестерины асуудал алга болно гэдэгт итгээрэй!

С амин дэм нь нимбэг болон сармисны фитонцидод агуулагддаг бөгөөд муу холестериныг саармагжуулж биеэс гадагшлуулдаг болохыг шинжлэх ухаанаар нотолжээ.

Холестерин ихсэхээс урьдчилан сэргийлэх

Цусны судасны хананд холестерин хуримтлагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Улаан мах, цөцгийн тос, сам хорхой, хавчинд их хэмжээний холестерин агуулагддаг. Далайн загас, хясаанд холестерин хамгийн бага байдаг. Эдгээр хүнсэнд дотор эрхтний эсээс холестериныг гадагшлуулдаг бодисууд агуулагддаг. Их хэмжээгээр загас, ногоо хэрэглэх нь цусан дахь холестерины түвшинг бууруулахаас гадна таргалалт болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *