in ,

Бараа бүтээгдэхүүний савлагаан дээр байдаг уг тэмдэглэгээ ямар утга учиртай вэ? Яагаад үүнийг зайлшгүй анхаарах ёстой вэ?

Хүнсний бүтээгдэхүүний гадна савлагаан дээр та төрөл бүрийн тэмдэглэгээг харсан байх. Магадгүй ямар нэгэн утга агуулж байгаа тухай та бодож байсан уу? Савлагаан дээрх тэмдэглэгээ нь тухайн бүтээгдэхүүний талаар их мэдээллийг агуулж байдаг байна. Энэхүү тэмдэглэгээг эхшер хэмээдэг ажээ.

Эхшер тэмдэглэгээ юу илэрхийлдэг, хаана тэмдэглэсэн байдаг, бид яагаад мэдэх ёстой тухай товчхон танилцуулъя.

Эхшер (эсвэл экшер) – тухайн бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэснийг илэрхийлнэ. Ийм тэмдэг тавиулсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн чанд хяналт шалгалтыг давсан байх бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх стандартыг баримталдаг болохыг батална.

Эхшерийн шаардлага – үйлдвэрлэн гаргах гэж байгаа бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, үүнд, түүхий эдийн чанар ч мөн хамаарна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугамын ариун цэврийн хувьд ч чанарын шаардлага хангана. Үйлдвэрлэлийн шугамд өчүүхэн ч гэсэн гадны зүйл орох ёсгүй тул байнгын цэвэрлэгээ хийгддэг. Хэрвээ зохих шаардлагыг хангаж чадахгүй бол үйлдвэрлэл зогсоно – өөрөөр хэлбэл, эхшерийн тэмдэглэгээ тавигдахгүй болох ажээ.

Эхшерийн тэмдэгтэй бүтээгдэхүүн – бидний эрүүл мэндэд хоргүй гэж үзнэ.

Ийм бүтээгдэхүүн хаанаас олох вэ?

Дүрмийн дагуу хүнсний бүтээгдэхүүнийг 3 төрөлд ангилна: махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, саармаг буюу парве. Эхшерийн тэмдэглэгээтэй хүнсийг харшил өдөөхгүй гэж ойлгож болохгүй. Гэхдээ “саармаг” бүтээгдэхүүнд сүү болон махны ямар ч орц байдаггүй.

Эхшерийн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид маш олон. Хамгийн их тархсан тэмдэглэгээ бол U эсвэл OU (Orthodox Union). Coca-Cola, Nestlé, Jim Beam, Heinz зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн савлагаанаас олж харж болно. Ямар төрлийн хүнсэнд харьяалагдах болохыг баруун талд байх жижиг үсгээр мэднэ:

  • OU – сүүн эсвэл махны орцгүй, саармаг бүтээгдэхүүн
  • OU-D – сүүн бүтээгдэхүүн
  • OU-B (OU-Glatt) – мах эсвэл махан бүтээгдэхүүний орцтой
  • OU-F – загасны орцтой

Эдгээрийг мэдэх нь хэнд чухал вэ?

  • Сүү эсвэл махны харшилтай хүмүүст хэрэгтэй. “Саармаг” гэсэн тэмдэглэгээтэй бол харшилтай хүмүүс айдасгүй уг бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Мөн эрүүл мэндэд хоргүй.
  • Хоолны дэглэм барьж байгаа болон спортоор хичээллэдэг хүмүүс.
  • Чанарын өндөр баталгаатай хүнсний бүтээгдэхүүн авч байгаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байхыг хүсдэг хүмүүст.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *