in ,

Үүнийг та 7 хоногт нэг удаа гэртээ бэлдэж хэрэглээрэй. Таны биеийг янз бүрийн өвчин тусахаас найдвартай хамгаална!

Тахианы элэг нь хүний биед ямар ашиг тустай хоол болохыг анх сонсоод би шууд бэлтгэхээр шийдсэн юм. 20-хон минутын дотор бэлтгэж болох амархан хоолыг та бүхэнд танилцуулахаар шийдлээ.

Тахианы элэг нь төмрөөр баялаг учир цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх хамгийн шилдэг аргад тооцогддог. Илүүдэл жинтэй хүмүүсийн турахад нь саад болдог нэг том шалтгаан нь цусан дахь төмрийн дутагдал байдаг. Түүгээр барахгүй элэг нь калори багатай хоол бөгөөд 100 граммд ердөө 137 калори агуулагддаг байна. Хоолны дэглэм барьж байгаа хүн болгонд энэхүү бүтээгдэхүүнийг зөвлөж байна.

ТАХИАНЫ ЭЛЭГ ЯМАР АШИГ ТУСТАЙ ВЭ?

Тахианы элэг нь маш өндөр ашиг тустай бөгөөд маш хурдан шингэдэг, бие махбодийг хурдан хугацаанд нөхөн төлжүүлэх чадвартай бүтээгдэхүүн юм. Хүнд хагалгааны дараах өвчтөнүүд болон их хэмжээний цус алдалтын дараа заавал хэрэглэхийг зөвлөдөг байна.

Тахианы элэг нь А, С, В6 болон В12 витамин, фолийн хүчлийг агуулдаг бөгөөд зэс, цайр, кальци, марганец, төмөр, хром зэрэг эрдэс бодисоор баялаг бүтээгдэхүүн юм. Нэг үгээр хэлбэл хоол биш эм юм.

Тахианы элэг нь зүрх судасны үйл ажиллагааг бэхжүүлэхэд гайхалтай үр дүнтэй бөгөөд гепарин хэмээх бодис нь цусны бөөгнөрлийг хэвийн хэмжээнд байлгаж зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэхэд тустай. Лизин гэх бодис нь артерийн судас бөглөрөхөөс сэргийлдэг байна. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд тахианы элэг хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдгийг ч харуулж байна.

Тахианы элгийг бэлтгэх аргыг доорх бичлэгээс харж болно. Тахианы элгээ сонгохдоо гөлгөр, гялалзсан байгаа эсэхийг шалгаж аваарай. Цайвар өнгөтэй, толботойг хэзээ ч битгий аваарай, энэ нь хөргөгчинд хэт удаан байсны шинж юм.

Бэлтгэсэн тахианы элгийг тэр дор нь хэрэглэх шаардлагатай бөгөөд хонуулж хэрэглэж болохгүй.

Мөн тахианы элэгний нухаш гайхалтай болдог бөгөөд хийж туршиж үзэхийг санал болгож байна. Энэхүү гайхалтай бүтээгдэхүүний талаар та найзуудтайгаа ч гэсэн хуваалцаарай.

17 Comments

Сэтгэгдэл бичих
  1. Таван хошуу малынхаа дайвар бүтээгдэхүүнийг идсээр энэ хүртэл амьд явна даа Тахиа шувуу өт хорхойны зүйлээр хооллоод сайжирч энэ тэр болох нь ч энэ зэрлэг нийгэмдээ тохирдог юи боловуу даа Мэдэхыг хүсдэггүй ээ

  2. Тахианы элгээр халддвар авах өндөр магдалтай сүүлийн үед амьтны ийм ч юм сайн хэн хаанаас зориуд ийм мэдээлэл тавьж байгааг хянадаг газар байвал таслан зогсоо хэрээс хэтэрлээ Энэ улс орон хаашаа яваад байна хүний эрх гэж хаа хамаагүй мэдээлэл тавьж болохуу!!!!

  3. Монголчууд арай ч тахианы элэг идэхдээ хүрээгүй бхоо буянт малын маань сайхан дотор бна тэрийгээ ид

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *