in ,

ГоёГоё

Дэлхий ертөнц хайр энэрэл дээр тогтдог болохыг батлах хайрын тухай гайхалтай 13 түүх. Та эндээс өнөөдрийг хүртэлх хугацаанд ойлгож чадаагүй олон зүйлийг ойлгох болно

Шинэ жилтэй зэрэгцээд хүмүүс гайхамшгийг хүлээдэг. Гайхамшиг гэдэг зүйл ид шидийн зүйл биш гэдгийг бид мартдаг бололтой. Бяцхан зүйлээс эхлээд бид эргэн тойрныхоо хүмүүсийг баярлуулж болно.

Зүрхэндээ хайр тээж яваа л бол амьдралаа гэрэл гэгээтэй болгож болно гэдгийг та дараах гайхалтай түүхүүдээс мэдэх болно. Таны хүлээгээд байсан гайхамшиг энэ мөн гэж найдаж байна.

Хараагүй эхнэртээ зориулж 2 жил цэцэг тарьжээ

Курокигийн гэр бүл Японы нэгэн фермерт аж ахуй эрхэлсээр 30 гаруй жилийг үджээ. Тэд 2 хүүхдээ том болохоор нь тэтгэвэртээ сууж дэлхийгээр аялахыг мөрөөддөг байв. Харамсалтай нь хайртай эхнэр нь нэг л өдөр гэнэт хараагаа гээжээ. Эхнэрийнхээ санаа сэтгэлийг сэргээхийг хүссэн нөхөр нь хоёр жилийн турш гэрийнхээ гадаах цэцэрлэгт цэцэг тарьсан байна. Цэцгийг харж баясахаас гадна үнэрийг нь авч баясаж болно гэж нөхөр боджээ. Тус гэр бүлийн гадаа хэдэн зуун мянган цэцгийг харах гэсэн жуулчдын хөл тасрахгүй. Гэрийн эзэд инээмсэглэл дүүрэн гэрийнхээ гадаа суух ажээ.

 

Энэ залуу сүй тавьсан өдрөө хуримаа хийжээ

2016 оны 10-р сарын 1-ний өдрийг Шеррелл Вудворд хэзээ ч мартахгүй. Энэ өдөр хайрт залуу Альфред Дункан нь эхнэрээ болооч гэж гуйсан өдөр нь. Бүсгүй ч саналыг хүлээн авч “Зөвшөөрсөн” бөгөөд харин 6 цагийн дараа өөрийнхөө хуриман дээр сууж байхыг бодоо ч үгүй нь лавтай.

Альфред хэдэн сарын турш хуримдаа бэлдсэн байжээ. Түүнд найз нөхөд, ойр дотны хүмүүс нь тусалсан байна. Жижиг зүйл гэлтгүй бүгдийг бодож, төлөвлөж хийжээ. Шерреллийн найз нь түүнээс хурим дээрээ ямар даашинз өмсөхийг хүсэж явдгийг мэдэж чадсан тул мөрөөдлийн даашинзаа өмсөн хуримаа нижгэр хийжээ.

 

57 жилийн турш хэвтэрт орсон эхнэрээ асарчээ

Чоу Ю Ай 57 жилийн турш хэвтэрт орсон эхнэрээ хайрлаж халамжилсаар… 1959 онд хурим хийснээс 5 сарын дараа эхнэр нь өвдөж хэвтэрт оржээ. Залуу хархүүг эхнэрээсээ салж шинэ амьдрал эхлүүлэхийг санал болгох хүн цөөнгүй байв, тэгсэн хэдий ч Жоу эрс татгалзаж эхнэрээ асарсаар л… Ажлаасаа гарч, гэрийнхээ ажлыг хийх, хажуугаар нь өвчтэй эхнэрээ асрах. Бас гэр бүлээ тэжээхийн тулд фермерийн аж ахуй эрхлэх болжээ. Өдөр болгон эхнэрээ халбагаар хооллоно, биед нь иллэг хийнэ, өвчнийг нь анагаах эм бий гэдэгт өвгөн итгэсээр яваа. Жинхэнэ хайр гэж үүнийг л хэлэх байх.

 

АНУ-ын нэгэн хос 1 өдөр 4 хүүхэд үрчилж авчээ

Кейли болон Жереми гэр бүл болоод хэдэн жилийг өнгөрөөсөн ч эрүүл мэндийн байдлаас болж хүүхэд төрүүлэх боломжгүй байв. Тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болох шийдвэр гаргаж нэгэн бүсгүйг олжээ. Харин тээгч эх хүүхэд гарсны дараа өөртөө авч үлдэх хүсэлтэйгээ мэдэгдэв. Харамсалтай нь хэсэг хугацааны дараа хүүхдийн цогцсыг олсон байна.

Хувь заяа тэдэнд аз жаргал бэлэглэжээ. Тээгч эхийн тээж гаргасан хүүхдийн цогцос олдсон гэсэн гунигт мэдээг сонссон тэр өдөр нийгмийн халамжийн газраас утасджээ: тэдэнд 1 болон 2 настай эгч дүү хоёр өргөж авах санал тавив. Хэдхэн цагийн дараа бас нэгэн санал ирсэн нь, 9 сартай ихрүүдийг үрчилж авах санал байлаа. Тэд хоорондоо зөвлөлдөөд бүгдийг нь үрчилж авахаар шийджээ. Том гэр бүлийн гишүүд одоо бүгд эрүүл саруул өсөн бойжиж байна.

 

Ханилаад 52 жил болж байгаа хосууд өдөр бүр адилхан хувцасладаг

Эд (76 настай), Френ (74 настай) эхнэр нөхөр болоод 52 жилийг ардаа үджээ. Тэд хаана ч явсан цугтаа. Хэдхэн жилийн өмнөөс тэд адилхан хувцас өмсөхөөр шийджээ. Хэн ч харсан тэд хосууд гэж хүмүүс ойлгоосой гэсэндээ энэ шийдвэрийг гаргасан байна.

 

Ослын улмаас явж чадахгүй байсан сүйт бүсгүйгээ гар дээрээ өргөж сүмийн ёслолын хэсэгт оржээ

Хурим болохоос сарын өмнө Ханна Паттерсон автомашины осолд оржээ. Хэвлий орчмоороо хүнд бэртэл авсан тул бүрэн эдгэртлээ тэргэнцэр дээр суухаас өөр аргагүйд хүрсэн байна. Ингээд хурим дээрээ тэргэнцэртэйгээ иржээ. Сүйт бүсгүйгээ хайртай залуу нь харангуутаа тосож очоод гар дээрээ өргөн гэрлэх ёслол болох сүмийн хоймор руу алхсан байна. Ханнаа одоо бараг эдгэрсэн гэж хэлж болно, хайртай ханийнхаа асрамжинд байгаа учраас дороо эдгэх нь мэдээж.

 

“Эвлэрлийн нууц”-ыг хосууд нээлгүй 9 жил болжээ

“Анхны хэрүүл маргаан болтол нээж болохгүй” гэсэн бичигтэй хайрцгийг Кэти болон Брендон нар хуримын бэлгэнд авч байжээ. Хосууд гэр бүлийн харилцааг аврах сонгодог жор байгаа гэж таамаглаж байв. Бэлгийг сүйт бүсгүйн үеэл эмээ нь бэлэглэжээ, тэрээр нөхөртэйгөө амьдраад 50 гаруй жил болж байсан аж. Брендоны гэр бүл хайрцгийг нээлгүй 9 жилийн нүүр үзжээ. Жижиг сажиг маргааныг тэр хоёр бэлгийг хүндлээгүй хэрэг болно гэж үзээд нээхгүйгээр шийдсэн байв.

Эцэс сүүлдээ тэдний тэвчээр барагдаж, хайрцгийг нээлээ гээд гэр бүлийн харилцаанд муугаар нөлөөлөхгүй гэж үзжээ. Хайрцгийг нээгээд тэд үхтлээ инээцгээсэн байна. Дарсны хундаганууд, лаа, цэцэг эсвэл пицца авах мөнгө байжээ – энэ бол эвлэрлийн нууц. Харин төгс гэр бүлийг бид өөрсдөө л бий болгоно.

 

86 настай сүйт бүсгүй, 85 настай сүйт хархүү хоёр хайр дурлалд нас хамаагүй гэдгийг нотлов

Хайр дурлалд нас хамаагүй. Милли Тейлор-Моррисон нөхөртэйгөө 41 жил амьдарсан боловч 1992 онд хайртай хүн нь өөд болжээ. Тэр үед түүний амьдрал сүйрсэн мэт санагдаж байжээ. Харин хэдэн жилийн өмнөөс Гарольдатай танилцаж хоосон зүрх сэтгэлээ хайраар дүүргэж чаджээ. Горалд тэр үеэр хүндээр өвдсөн байсан бөгөөд Милли хайртай залуугаа халамжилсаар хөл дээр нь босгож чаджээ. 2016 оны 10-р сард тэд хуримаа хийцгээсэн юм. Тэгэхээр хайр хэзээ ч оройтож ирэхгүй.

 

Хүү ангийнхаа охинд хайрын захидал бичжээ

Зөвхөн насанд хүрэгчид л хайрын хүчтэй мэдрэмжийг мэдэрдэг гэж бодож болохгүй ээ. Хүүхдүүд ч мөн бие биенээ хайрлана. АНУ-ын бага ангийн сурагч хүү ангийнхаа охинд хайрын захидал илгээжээ. Захидалдаа хайраа ийнхүү илчилсэн байна: охины нүдийг шөнийн тэнгэртэй зүйрлэж захидлаа эхлүүлээд “чамайгаа харахгүй байх тэр үед миний зүрх шил мэт хагарч байна. Харин дараа нь би өөрийгөө бүх покемонуудыг бариад авсан мэт санагддаг” гэжээ.

Охин хайрын захидлыг хүлээж авахгүй ч, зүгээр найзалж болно гэжээ. 20 жилийн дараа тэд гэрлэвэл яана?

 

Хуримын үеэр нөхөр нь эхнэртээ “Харри Поттер”-ийн “Ой санамжийн  сав” –ыг бэлэглэжээ

Романтик дурсамжаа мартмааргүй байна уу? Нэгэн эр хуримаараа эхнэртээ давтагдашгүй бэлэг гардуулахаар шийджээ. Тэрээр өөрийн гараар “Харри Поттер”-ийн “Ой санамжийн сав”-ыг урласан байна. Маш олон жижиг хуруу шилнүүдэд соронз тогтоож дотор нь романтик үеүдээ дүрслэн зуржээ. Соронзтой хуруу шилийг ид шидийн дохиураар сугалан гаргаж ирнэ, тэр нь соронзтой. Хэрвээ хэдэн жилийн дараа эхнэр нь залуу насаа дурсахыг хүсвэл “ой санамжийн сав”-наас сугалаад л гаргаад ирнэ.

 

Энэ хос хайр дурлал юуг ч даван туулна гэдгийг нотолж чадсан

Анна-Мария болон Амбросио Лопес нар өнгөрсөн зууны 50-иад онд танилцаж бие биедээ хайртай болцгоожээ. Харамсалтай нь охины эцэг эх ядуу, хар арьст залуутай уулзахыг хориглосон байна. Анна-Мария хайртай залуутайгаа амьдрахаар гэрээсээ оргосон, тэр цагаас хойш 60 жил гаруй өнгөрчээ. Тэд одоо хүүхдүүд, ач зээ нарынхаа хайранд умбаж байна.

 

Залуу хайртай бүсгүйдээ 148 удаа гэрлэх санал тавьжээ. Бүсгүй үүнийг нь анзаарсангүй

Райан Смит хайртай бүсгүй Клэртээ гэрлэх саналыг 148 удаа тавьжээ. Харин Клэр огт анзаарсангүй. Хагас жилийн турш “Надтай гэрлээч” гэсэн бичиг энэ тэнд тавьж зургийг нь авчээ. Авсан зурагнуудаа Райан үзүүлэхгүй цуглуулсаар л байв. 147 зурагтай болсны эцэст тэдгээрийг эвлүүлж романтик видео хийж үзүүлэхдээ сонгодог аргаар хайртай бүсгүйдээ санал тавьжээ: өвдөг дээрээ сөхөрч суугаад бөгж гардуулсан байна. Бүсгүй ч “Зөвшөөрч байна” гэхгүй өөр юу гэх вэ дээ.

 

Тэд 82 жил хамт амьдарсан, одоо ч бие биедээ хайртай хэвээр

Николас болон Рафаэл Ордаз нар хамт амьдраад 82 жил болж байна. Тэдний харилцааны нууц – хайр дурлал болон романтик байх. Өндөр настай хэдий ч (Николас 102, харин Рафаэл 100 настай) зураг даруулах болгондоо гар гараасаа барилцана, бие биенээ зөөлөн үнсэнэ. Николас хүүхдүүд, ач зээ нартаа дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйтэй ханилсан гэдгийг байнга дурьдана. Насны эрхэнд хүмүүсийн нэрийг мартаж эхлэж байгаа ч хайртай хүнийхээ нэрийг ямар ч нөхцөлд хэлдэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *