Амьдрал өөрийн гэсэн хууль, дүрэм журамтай. Тогтсон хууль, дүрэм журмын тусламжтайгаар бид өөрсдийн үйл явдлын утга учрыг ойлгохоос гадна хэзээ ч ард нь гарч чадахгүй мэт санагдах асуудлыг шийдэж ялалт байгуулах нь бий.
Цаашдын амьдралдаа дараах 20 дүрмийг баримталж явахыг танд санал болгож байна.
1. Хамаарлын хууль
Бидний амьдралд санаандгүй учрал гэж байхгүй. Биднээс үл шалтгаалан хамааралтай хүмүүстэйгээ бид өөрийн эрхгүй уулзаж учирдаг ажээ.
2. Тэнцвэрийн хууль
Хэрвээ хүн боломжгүй зүйл хүсэж байгаа бол тэр хүсэлтэй дүйцэхүйц өөр зүйл хүсэж сонирхолын тэнцвэрээ олдог.
3. Бобын хууль
Хэрвээ Боб хүн болгонтой асуудал үүсгээд байдаг бол Боб өөрөө асуудлын төв гэж үзнэ.
4. Даралтын хууль
Өөрийнхөө үзэл бодлоос ангид бодол, үйлдэл тээж яваа бол нэг л өдөр тэр бодол тань гадагшаа гарч болзошгүй. Тийм учраас өөрийн дотоод “би”-г нуулгүй нээж сурах хэрэгтэй.
5. Шлагбаумын (зам дээр хөндлөн унасан/унагасан мод) хууль
Хүний амьдралд нэг л удаа азын тэнгэр ивээдэг. Энэ үед атганд ирсэн азыг хэрхэхийг маш хурдан шийдэх хэрэгтэй болно. Уг шийдвэр гаргах явцыг замд тээглэсэн том модыг туулж гарах уу, модондоо тулаад зогсох уу гэдэгтэй зүйрлэдэг ажээ. Дотоод сэтгэлдээ шийдвэрээ гаргаж чадвал тэр хүнд шинэ боломж нээгдэнэ.
6. Төлбөрийн хууль
Бүх зүйл төлбөртэй: үйлдэл, эс үйлдэл. Юу нь илүү үнэ цэнэтэй байхыг та өөрөө шийднэ. Гэхдээ бүтэлгүйтлээс бултана гэдэг аз жаргалын нотолгоо биш гэдгийг та мартаж болохгүй.
7. Хаалганы хууль
Бидний амьдрал гинжин сонголтуудаас бүтдэг. Сонголт хийхгүй байна гэдэг амьдрахгүй байна гэсэн үг юм. Сонголт болгон зөв байна гэж байхгүй. Нэг хаалгаар орсноор бид нөгөө хаалгаар орох эрхгүй болно. Гэхдээ буруу сонголтоос бид сургамж авдаг гэдгийг мартаж болохгүй.
8. Таталцлын хууль
Бид өөрсдийн оюун бодолдоо тээж явдаг зүйлийг өөртөө татдаг, өөрөөр хэлбэл байнга бодож явдаг зүйл эсвэл айдаг, дуртай зүйлсийг өөртөө татна. Амьдрал бидэнд бидний ухамсартайгаар хүсэж байгаа зүйлийг бус харин санамсаргүйгээр хүсэн хүлээж байсан зүйлийг өгдөг.
9. Хязгаарлагдмалын хууль №1
Бүгдийг урьдчилан харна гэж байхгүй. Бидний хүсэл зоригоос гадуур өрнөх үйл явдал маш их тул тэр болгоныг урьдчилан таашгүй. Тийм учраас тэр болгонд хариуцлага хүлээх боломжгүй.
10. Хязгаарлагдмалын хууль №2
Хүн юм болгоныг эзэмшиж чадахгүй. Ямар нэгэн зүйлээр байнга дутагдана. Аз жаргалын нууц бол байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх юм.
11. Хууль дүрэм баримтлах хууль
Нэг удаа тохиолдох үйл явдлыг санамсаргүй гэж үзэж болно, харин хоёр дахь удаа бол – тохиолдлын, харин гурав дахь удаагаа бол – болох ёстой юм болдгоороо болжээ гэж үзнэ.
12. Өөрчлөлтийн хууль
Амьдралаа өөрчилмөөр байна уу – нөхцөл байдлыг өөрийн хяналтандаа байлга. Хувь заяанаас бэлэг гардан авах гэж байгаа мэт амьдралаа өөрчлөх хэрэггүй. Тийм зүйл хэзээ ч болохгүй. Хэрвээ та хаа нэгтээ замд гарахгүй л юм бол хаашаа ч очихгүй гэдгийг санаж яваарай.
13. Таксины хууль
Таксигаар хэр их урт зам туулна төдий чинээ их үнэтэй болно. Хэрвээ та эцсийн зогсоолоо зааж өгөөгүй бол хаашаа ч хамаагүй явна. Буруу замаар хэр хол явна буцахдаа бүр л их үнэтэй болно.
14. Бодлын хууль
Бидний гадаад ертөнц – дотоод бодлын бодит дүр зураг юм. Тийм учраас гадаад ертөнцөд байгаа өөрийнхөө алдаа дутагдлыг өөр газраас хайх хэрэггүй.
15. Тал замын хууль
Өрөөл бусадтай харилцах харилцааны таны хэсэг – тал зам. Хэрвээ та тал замаас хэтэрсэн бол тэр хүнд таны харилцаа хэрэггүй болно. Ийм харилцаа танд хэрэгтэй гэж үү?
16. Зохицолдлогооны хууль
Хүн гэдэг амьтан юм болгоноос зохицолдлогоо эрэлхийлж байдаг. Гадаад ертөнцтэйгөө зохицохын тулд юуны түрүүнд дотоод сэтгэлтэйгээ зохицож сурах хэрэгтэй. Өөрөө өөртэйгөө сайхан харилцах, өөрөө өөрийгөө хүндлэх, хүлээн зөвшөөрөх – энэ бүхний дараа та гадаад ертөнцтэйгөө зохицож чадна.
17. Толины хууль
Хэн нэгэн таны дургүйцлийг хүргэж байгаа бол та юуны түрүүнд өөрийгөө ажигла. Эргэн тойрныхноосоо сонсмооргүй байгаа зүйл магадгүй яг одоо танд шаардлагатай зүйл байж болно. Таны хүлээн зөвшөөрөх дургүй байгаа хүн таны толины тусгал байж болох буюу өөрөөр хэлбэл таны анзаараагүй эсвэл анзаарахыг хүсээгүй зүйлийг тэр хүн анзаарсан байж болзошгүй тул та бусдыг өөрийнхөө толины тусгал хэмээн үзэж байна уу.
18. Гинжин холбоосны хууль
Хэрвээ муухан шиг сэтгэл санаанаасаа салахгүй яваад л байвал гинжин холбоосоор ар араасаа муу муухай зүйл бий болсоор л байна. Өдөр болгон мөрөөдлийнхөө төлөө тэмцээд байвал нэг л өдөр хувь заяа танд хүсэл мөрөөдлийг тань биелүүлэхэд тусална. Хүн болгон муу зүйл бодож, айж явдаг, яагаад гэвэл хүн гэдэг амьтан айдастай, сэтгэл зовнил тээж байдаг учраас. Тэгэхээр та сайн сайхныг мөрөөдөж асуудлыг зөвөөр шийдэх арга замыг эрэлхийлж байгаарай.
19. Хувь хүнийг тодорхойлох “үнэлэмж”-ийн хууль
Өөрийгөө хэрхэн үнэлж байгаа үнэлэмжээр бусад хүмүүс таныг үнэлнэ. Тийм учраас өөрийгөө багаар бодож олны өмнө гарах ямар ч шаардлага байхгүйг анхаарна уу.
20. Амьдралын утга учрын хууль
Бид хий хоосноос амьдралынхаа утга учрыг олохоор ирээд, буцаад л хий хоосон орон зай руугаа явдаг. Хүн болгон өөрийн амьдралын утга учиртай бөгөөд энэ нь амьдралын үе шат болгоноор хувьсан өөрчлөгддөг. Хэрвээ нөхцөл байдалтайгаа уялдуулан амьдралын утга учрыг өөрчилж байгаа бол магадгүй амьдралын хамгийн чухал утга учир амьдрал өөрөө юм болов уу.