in

ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ГоёГоё ХахаХаха Яг зөвЯг зөв ГунигтайГунигтай

Дараах 6 шинж тэмдгээс танд илэрч байна уу? Тэгвэл таныг хамгаалж явдаг тэнгэр ямар нэгэн зүйл болох гэж байгааг танд анхааруулж байна гэсэн үг!

Эргэн тойрон хэн ч байхгүй байгааг мэдсээр байхад хэн нэгэн таны араас дагаад байгаа мэт сэтгэгдэл төрж байсан уу? Өөртөө тавимааргүй тийм асуултанд та өөрийн эрхгүй хариулт өгдөг үү?

Дараах асуултуудыг сэтгэл судлаач эсвэл сэтгэл зүйч өөрсдийн өвчтөнүүддээ тавимаар мэт, гэхдээ зарим тохиолдолд шизофрин, сэтгэл мэдрэлийн хямралтай эсвэл ямар нэгэн зүйлийн айдастай өвчтөнүүдэд огтоос хамааралгүй байх нь бий ажээ. Энэ бол дээд тэнгэр буюу таны сахиусан тэнгэртэй холбоотой байж болзошгүй.

Сэтгэл мэдрэлийн ямар нэгэн эмгэгтэй хүн эдгээр зүйлийг огтоос анзаарахгүй. Харин жирийн хүн бол анзаарах тул сахиусан тэнгэр танд ямар нэгэн зүйл хэлэх гээд байгааг дараах шинж тэмдгээр тодорхойлж болно.

1. Та зүүдээ тод томруунаар сайн санадаг

Дээд тэнгэр зүүдээр дамжин бидэнтэй харилцдаг. Хэрвээ таны амьдралд томоохон өөрчлөлт гарах гэж байгаа бол зүүдэндээ харж болно. Энэ зүүд нь тодорхой шинжийг агуулсан байна.

Унтаж байхад зүүдний ертөнц нээлттэй болдог. Таны бодож байсан зүйл бодит мэт санагдана. Бодит ертөнцөөс ангид тийм зүйл (өөд болсон өвөг дээдэс, шашин шүтлэгээс хамаарах билэг тэмдэг, дахин дахин давтагдах томоохон үйл явдал, эсвэл таны хувьд хайрлаж явдаг хүн) таны зүүдэнд тод харагдах бөгөөд сэрээд та бүхнийг санах болно.

Хэрвээ та сахиусан тэнгэрийн илгээсэн мэдээллийг тайлж чадвал ихийг мэдэх боломжтой.

2. Таны 5 мэдрэхүй гайхалтай ажиллах болно

Амтлах, харах, сонсох, үнэрлэх болон хүрэх мэдрэхүйгээр дамжин гадаад ертөнцийг хүлээж авдаг. Сахиусан тэнгэрээс ирүүлэх мэдээ – тэр газар үнэртэх ёсгүй үнэрийг мэдрэх, эсвэл нэг л хүнээс үнэртдэг үнэртэй усыг гэнэт мэдрэх зэрэг байж болно. Мөн аливаа дүрс ямар нэгэн хэлбэрт шилжиж байгааг олж харах, чихэнд хий зүйл сонсогдох. Энэ бүгдээс бүү ай. Танд илгээж буй илгээмжийг ойлгохыг хичээж асуулт тавьж үзээрэй.

3. Цахилгаан хэрэгсэл хэвийн бус ажиллах, чийдэн анивчиж эхлэх

Сахиусан тэнгэр энэ аргаар танд нэгийг хэлэхийг хүссэн байж болно. Бид материас үүсэлтэй, цахилгаан нь долгион тул бидний ертөнцийг холбосон байж болно. Таны машины бүх зүйл хэвийн ажиллагаатай байгаа хэдий ч асахгүй байвал сахиусан тэнгэр таныг замд гаргахыг хүсэхгүй байгаа хэрэг.

Жишээ нь, радиогоор явж байгаа дууг анхааран сонсож бай – танд ямар нэгэн мэдээлэл илгээж байж болзошгүй. Үзэж байгаа киногоо ч анхааран үз, аймшгийн хэсгээс нь бүү ай.

4. Тайлбарлашгүй мэдлэгийг мэдрэх

Урьд нь учрыг нь олохгүй байсан асуудлын шийдлийг гэнэт олжээ – энэ бол сахиусан тэнгэрээс танд илгээсэн илгээмж юм. Хэн нэгэн таныг хамгаалж, халамжилж яваа. Үүнийг та ойлгосон учраас та учрыг нь олохгүй байсан зүйлийнхээ ард гарч чадаж байгаа хэрэг юм.

Магадгүй таны ойр дотны хүн таныг харж явдаг байж болно, эсвэл таны дотроо тээж явдаг шашин шүтлэг ч байж болно. Дотоод сэтгэлд яваа хүч чадал таныг тусламж гуйхад сэргэн ундарч эхэлдэг тул та дотоод сэтгэлээ сонсож сураарай.

5. Бие арзайх

Ямар нэгэн эвгүй зүйл бодох эсвэл айдаст автахад бидний арьс бэржийж нуруугаар хүйтэн хөлс урсах шиг болдог. Энэ нь тантай харилцан үйлчлэлд байгаа өөр ертөнц байгааг илтгэж байгаа юм.

6. Бүх зүйлийг анзаарч эхлэх буюу бүх зүйл хараанд өртөнө

Сонсож байгаа дууны үг санаандгүй өөдөөс ирж байгаа машины цонх дээр бичээстэй байна уу? Энэ мэт тохиолдлын шинж тэмдгийг та сахиусан тэнгэрээс илгээсэн илгээмж гэж үзээрэй. Өөрийнхөө эргэн тойрныг сайтар ажиглаж сур, харилцан үйлчлэл үзүүл. Ингэснээр та бүгдийг ойлгох болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *