in ,

ГоёГоё

Мэргэжлийн баристагийн өгч буй тансаг үнэртэй, амттай кофе чанах 10 зөвлөгөө. Би үүнийг мэдэж авснаас хойш гадуур кофе худалдаж авахаа больсон

Аагтайхан шиг аяга кофегоор өглөөг эхлүүлэх шиг сайхан зүйл хаа байх вэ. Бүтэн өдрийн турш биднийг эрч хүчтэй байлгаж чаддаг гайхалтай ундаа яах аргагүй мөн.

Нойрмог байхдаа хагас дутуу кофегоо чанаад ууж болох л юм, эсвэл бүр халуун уусанд халбага кофе хийж уусгаад ч ууж болно. Эсвэл дүрэм журмын дагуу амттай кофе чанаж уух уу? Өнгөц харахад сүртэй зөвлөгөө биш санагдах хэдий ч таны уух кофег үнэхээр амттай болгож чадна.

Амттай кофе чанах нууцаас дэлгэе.

1. Цэвэр ус

Амттай кофе чанаж уухын тулд танд цэвэр ус хэрэгтэй. Аагтай, анхилуун үнэртэх кофе уухыг хүсэж байгаа бол гоожуурын усыг март.

2. Бүү яар

Кофе буцалгагчинд кофе чанаж байгаа бол галаа хамгийн бага дээр нь тохируул. Мэдээж ажилдаа яарч байгаа хүн хурдхан шиг кофегоо чанаж уумаар байгааг мэдэж байна. Яарч чанасан кофе хэзээ ч амттай болохгүй. Кофе гэдэг ундаа удаан болдог гэдгийг бүү мартаарай.

3. Нарийн хоолойтой кофе буцалгагч

Амттай кофе уухыг хүсэж байгаа бол нарийхан хоолойтой кофе буцалгагч сонгоорой. Илүү анхилуун кофе гарна.

4. Давс нэм

Тийм ээ, тийм, давс нэмээрэй. Халбага давс биш л дээ, 2-3 талст давсны тухай ярьж байна. Амтлахад давс амтагдахгүй, ямар учир шалтгаантайг хэлж мэдэхгүй юм, гэхдээ кофены амт чангардаг.

5. Цагаан гаа

Багаханыг цацаарай, ялгааг нь та шууд л мэдэрнэ. Давсаа ч нэм, цагаан гаагаа ч нэм. Гэхдээ кофе чанагчинд усаа хийхээс өмнө нэмээрэй.

6. Сахар

Бор сахар хэрэглэнэ, өөрийнхөө амтанд тохируулаад хийнэ.

7. Кофены нунтаг

Нунтгийн төрөл бүрээс туршиж үзэх хэрэгтэй. Би өөрөө заримдаа жижгийг, заримдаа том үрийг хэрэглэдэг. Амт нь өөр өөр байдаг юм.

8. Кофегоо буцалгаж болохгүй

Энэ бол гол дүрэм, гал дээр тавьсан кофены дээгүүр давхарга үүсээд буцлах гээд эхлэнгүүт л шууд галаас авна. Минут орчим хүлээж байгаад дахин гал дээрээ тавина, дахиад авна энэ мэт гурван удаа хийнэ. Хэрвээ кофены дээр тогтсон давхарга хагарах юм бол кофены ёроолд шингэсэн бүх ааг ууршиж алга болно шүү.

9. Кофены үр

Амттай кофе чанахаар шийдсэн үү? Тэгвэл зөвхөн өндөр зэрэглэлийн үрлэн кофе сонгоорой. Нунтаг кофегоор хэзээ ч амттай кофе чанахгүй шүү.

10. Хэсэг амраана

Кофегоо чанангуутаа аягалах гэж бүү яар. Ядаж 30 секунд амрааж хандал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *