in

ГоёГоё Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Зурхайн ордууд баяжиж, хэтэвчээ түнтийлгэхийн тулд юу хийвэл зохилтой вэ? Хэрэв та санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсэж байгаа бол үүнийг уншина уу

Өөрийн хүссэнээр амьдрахын тулд санхүүгийн чадвартай байх хэрэгтэй. Магадгүй та буруу зам сонгож мөрөөдөлдөө хүрч чадаагүй байж болно. Тэгэхээр эрч хүчээ зөв голдрилд оруулах цаг нь болжээ.

Зурхайчдын үзэж байгаагаар орд болгон баяжих өөрийн гэсэн замтай байдаг байна. Тэр заасан замын дагуу явж байж л зохих үр дүнд хүрч чадна.

Ямар мэргэжил эсвэл салбар сонгосноор та үр дүнд хүрэх вэ? Хамтдаа сонирхоцгооё.

Хонь

Бага үрж элдэв зүйлд мөнгөө оруулж туршихгүй байхыг зөвлөж байна. Казино, автомат тоглоомын газар эсвэл санхүүгийн пирамидаас зайгаа барь. Болгоомжлол – санхүүгийн асуудалтай харилцах хамгийн чухал дүрэм. Таны хувьд чөлөөт хуваариар ажилладаг ажил тохирно. Өөртөө итгэлтэй байж аливаад уран бүтээлчээр хандаж байгаарай. Энэ ордныхон ямар ч салбарт амжилт гаргаж чадна, юуны түрүүнд бүх түвшний удирдагч, улс төрч, илтгэгч, сэтгүүлч, бизнесмен болж чадна.

 

Үхэр

Шинийг эрэлхийлж юунд ч бууж өгдөггүй тул Үхрүүдэд амжилт ирнэ. Хурдхан баяжихыг хүсвэл юуны түрүүнд өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд анхаар, нэг байрандаа удаан суух хэрэггүй. Үхрийн ордныхны ухамсарласан хариуцлага, эсвэл шийдвэр хурдан гаргах чадвар нь ажлын амжилт олоход нь тусална. Ан амьтны үржүүлэг, фермер эсвэл инженерийн ажил тохирно.

 

Ихэр

Санхүүгээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол нэг газраа суугаад байх хэрэггүй. Хойш тавьсан болгон таны баяжих явцыг удаашруулна. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг шиг эхлүүлсэн ажлаа дуусгаж байж л та амжилтанд хүрнэ. Нийгмийн харилцааны ажил Ихрүүдэд зохино, уран илтгэгч, улс төрч, бизнесмен, сурвалжлагчийн ажлыг гайхалтай гүйцэтгэнэ.

 

Мэлхий

Хүнсний салбараас санхүүгийн эрх чөлөөг олж авах боломжтой. Кафе, ресторан, хүнсний үйлдвэрлэл эрхлээрэй. Өөр хувилбар – улс төрч, удирдах ажилтан. Мэлхийн ордныхны мэдрэмж  сайн хөгжсөн тул дотоод сэтгэлээ сайтар сонсоорой.

 

Арслан

Юуны түрүүнд амиа бодсон үзлээсээ салах хэрэгтэй. Хүмүүсийг ашиглах эсвэл тэднээс урвах хэрэггүй. Үнэнч байж л та амжилтанд хүрч санхүүгийн эрх чөлөөг мэдрэх болно. Зөвлөх үйлчилгээ эсвэл сурган хүмүүжүүлэх салбарт амжилт олно.

 

Охин

Охидууд амарч сурах хэрэгтэй. Ажилдаа хэт улайрч амрахаа хойш тавьбал санхүүгийн амжилтаас холдоход хүргэж мэднэ. Өөрийгөө умартсан ажил хөдөлмөр болон баялагт хүрэх хурдан зам – үнэндээ хоёр өөр зам юм шүү. Охины ордныхон юунаас ч мөнгө босгож чадна. Гэхдээ тэднийг нягтлан бодох, захирлын туслах болон банкны салбарт хүчээ үзэхийг зөвлөж байна.

 

Жинлүүр

Ганцаараа их ажлын цаана гарна гэдэг хэнд ч амаргүй зүйл. Найдвартай түнш, сайн найз нөхдийн тусламжтайгаар ажлаа амжуулна. Жинлүүрийнхэн аливаад анхаарлаа хандуулж чаддаг. Банк, хэвлэн нийтлэх салбараас гадна улс төрд хүчээ үзэж болно.

 

Хилэнц

Өөрийнхөө далд мэдрэмжинд итгэ. Мөн сэтгэн бодох хүрээнээсээ хальж үзээрэй. Төрөл бүрийн хүмүүстэй уулзаж учир, ийшээ тийшээ аял ингэснээр та орлогоо нэмэгдүүлэх шинэ зүйлсийг олж харна. Судалгааны бүхий л салбарт амжилт гаргана. Чадварлаг эрдэмтэн, сэтгэл судлаач, сэтгэл зүйч, зохиолч, судлаач …

 

Нум

Өөрийнхөө ур чадварыг борлуулснаар баялагт хүрнэ. Шинийг эрэлхийлж олохыг хичээ, гадаад хэл сур, хүссэн курс болгондоо яв. Сурсан зүйлээ бусдад харамгүй түгээж байгаарай. Та амжилт олох болно. Хүмүүстэй харилцдаг тийм салбарт нумынхан өөрийгөө илүү их мэдэрдэг. Зар сурталчилгааны компани, тамирчин, жүжигчин, орлон тоглогч, сэтгүүлч ….

 

Матар

Эр зориг, бага зэргийн эрсдэл, дээрээс нь мөнгөө зөв хуваарилаад л та санхүүгийн эрх чөлөөг олно. Ажил болгоныг амжуулахыг хичээгээрэй.  Матрын ордныхон эрдэмтэн, багш, эмч, инженер, банкны салбарын ажилтан хийж болно.

 

Хумх

Мэдээллийн салбар болон компьютерийн салбарт амжилт гаргана. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр байнга ажиллахыг зөвлөж байна. Зохион бүтээгч, зохиолч, сэтгүүлч, эсвэл зар сурталчилгааны салбарт амжилт гаргана.

 

Загас

Загасны ордныхон маш ухаантай, тэд зах зээл дээр байхгүй зүйлийг бодож олоод л гаргаад ирнэ. Тэд зүгээр суухыг тэвчихгүй. Тэд зурагт үзээд дэмий хэвтэхийн оронд нэгийг оролдож үзэхийг илүүд үзнэ. Урлан бүтээх салбарт ажиллахыг зөвлөж байна. Тэд маш чадварлаг эмч болж чаддаг гэдгийг хэлмээр байна.

8 Comments

Сэтгэгдэл бичих
  1. Хувь хүний зан чанар өссөн газар гэр бүлийн хүмүүжилээс хамаарах болхоос хэзээ төрснөөс мэргэжэл хамаар нь гэж бодох гүй бна😄😅😅

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *