in ,

ГоёГоё Яг зөвЯг зөв ГунигтайГунигтай ХөөрхөнХөөрхөн

Өглөөг 100% эрч хүчтэй угтах шилдэг арга: Хэдхэн хөнгөн дасгал хийгээд нойрмог байдлаасаа маш хурдан салаарай!

Өглөө сэргэлэн цовоо “зөв хөл” дээрээ босмоор байна уу? Тэгвэл эрүүлжүүлэх дасгалаар шинэ өдрийг угтаарай. Энэ дасгалыг хийхэд танд минут хүрэхтэй үгүйтэй хугацаа орно, үр дүн нь гайхалтай өндөр.

Эрч хүч сэлбэгдэж бодисын солилцоо идэвхжиж байгааг та мэдэрнэ – энэ дасгалын ашиг тусыг зах зухаас нь дурьдахад ийм байна. Сунгалтын дасгал нь булчин, үе мөчний эрүүл байдлыг хангана. Дасгалыг хийхэд орноосоо ч босох хэрэггүй.

1. Нурууны сунгалт

Амьсгалаа аваад хоёр алгаа салаавчлаад толгойныхоо дээр өргөнө. Алгыг хананд хүргэнэ. Өвдөг тэгш, хөлийн хурууг урагш сунгана. Энэ байрлалд 5 секунд хэвтэнэ. Дасгалыг 3 удаа хийнэ.

 

2. Үе мөчний сунгалт

Баруун хөлөө нугалаад дээр нь зүүн хөлөө гаргаж тавина. Баруун өвдгөө гараараа барина. Гүнзгий амьсгаа аваад 5 секунд хэвтээд хөлний байрлалыг сольж дасгалыг гүйцэтгэнэ. Үе мөчний чилээг гаргаж өгзөгний булчинг чангалах үйлчилгээтэй. Хөл тус бүрээр 3-5 удаа хийнэ.

 

3. Нуруу, нугасны булчингийн сунгалт

Хөлөө шалан дээр тавиад алгаараа газар хүрнэ. Толгойгоо доош болгоод 5 хүртэл тоолж биеэ суллана. Энэ дасгал нурууны булчингуудыг сэргээж өгөхөд нөлөөлөхөөс гадна тархинд их хэмжээний хүчилтөрөгч очдог байна. 5-7 удаа хийнэ.

 

4. Өвдгийг цээжиндээ

Нуруугаараа дээш харж хэвтээд өвдгөө цээжиндээ авчирна. Нурууны доод хэсгийн булчингуудыг ажиллуулна. Энэ байрлалд 10 секунд орчим хэвтэх бөгөөд дасгалыг 5-7 удаа гүйцэтгэнэ.

 

5. Эргэлт

Гараа биеийнхээ баруун хэсэгт тавина. Хөлөө өвдгөөр нь нугалаад зүүн тийш тавина. Мөр матраснаас салахгүй. Энэ байрлалд 10 секунд хэвтээд хөл, гараа эсрэгээр нь солино. Энэхүү дасгал нь нурууны булчинг ажиллуулж цусан хангамжийг сайжруулна. Тал тус бүрээр 5-7 удаа хийнэ.

 

6. Урагш бөхийх

Орон дээрээ суугаад хөлөө тэгшилнэ. Амьсгалаа аваад, гаргахдаа хөлийн хуруундаа хүрэхээр урагш тонгойно. Амьсгалаа аваад гаргахдаа дахин урагшаа сунана. Хүзүүгээ мөн сунгана. Дасгалыг 10 удаа давтан хийнэ.

Эдгээр дасгал нь таны биеийг тухайн өдрийн ачаалал даах чадвартай болгоно.

Таны эрүүл мэнд таны л гарт байгаа, тиймээс бидний санал болгосон дасгалуудыг тогтмол хийж эрүүл мэнддээ анхаарал тавина уу. Энгийн хэдий ч мэдэгдэхүйц үр дүнтэй шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *