in ,

Та эдгээр 11 хүнсийг зөв хэрэглэж мэдэх үү? Би өнөөдрийг хүртэл буруу хэрэглэсээр ирсэн гэдгээ сая л мэдлээ…

Сурсаар байгаад л дуусдаг хорвоо доо. Энэ хэллэг амьдралын бүхий л салбарт хамааралтай.

Та бүхэнд аливаа зүйлийг зөв хэрэглэх хялбар аргуудыг танилцуулах гэж байна. Магадгүй та урьд нь мэддэггүй байсан бол одоо мэдэж авах цаг нь болжээ.

Цаасан ууттай элсэн чихэр

Сахарны цаасан уутыг Бенжамин Эйзенштадт зохион бүтээсэн юм. Хэрэглэхэд маш энгийн: уутны үзүүрийг биш дундуур нь задлана. Ингэж задлахад уутан дахь бүх сахар аяганд гүйцэд орно. Таны хурууны үзүүрт ширхэг ч сахар үлдэхгүй.

 

Pringles чипс

Хайрцаг чипсэнд хуйлсан цаас шургуулаад чипсээ гаргаж идэхэд маш амар.

 

Энгийн чипс

Хайчаар эсвэл үзүүртэй зүйлээр гялгар уутыг цоолоорой.

https://streamable.com/j4plf0

 

Чанасан төмс арилгах

Төмсний эргэн тойрон зүсэлт хийгээд чанана. Хүйтэн усанд сойгоод хальсыг нь маш амархан салгаж авна.

https://streamable.com/8fue1k

 

Tic tac

Савтай гааг доош харуулахад тагны ховилд гаа өөрөө орно.

 

 

Кофены шингэн сүү

Хэлнээс татахад таг нь төвөггүй онгойно, ингээд л асгалгүйгээр аяга кофендоо сүүгээ хийгээд уу даа.

 

McDonald’s-ийн кофе

Энэ кофе өөрийн түүхтэй: тагийг бүхлээр нь нээх гэж зовох шаардлагагүй. Таганд нь тусгай түгжээ хийгдсэн – тэр түгжээ дээр дарахад цааш цөмрөн ороод л та том балгаар кофегоо ууж чадна.

 

Савласан шүүс хийх

Савлагаатай шүүсний хоолой нэг буландаа байрласан байдаг. Шүүс гоожих хоолойг доор нь гаргаад аяганд хийхэд саванд агаар орж ирэх боломжгүй болно. Ингээд л стаканаас гадуур гоожуулах ажээ. Тэгэхээр канистраас бензин хийж байгаа мэтээр хийх хэрэгтэй буюу хоолой нь дээр гарна. Агаар орж шүүс цүл пал хийж гоожихгүй.

 

 

Кокос

Кокосыг сайтар хараад 3 нүх хаана байгааг ол. Нэг нүхийг цоолоод гуурсаа хийж шүүсийг ууж болно. Харин кокосыг бүрэн онгойлгох гэж байгаа бол 3 цэгтэй ойролцоо нүдээрээ баримжаалаад цохиход кокос өөрөө хагарна.

 

Toblerone шоколад

Уг шоколадны үзүүрийг гадагш хугалж бус харин дотогш хугалж иднэ.

 

Консерв

Лааз онгойлгогчоо сайтар бариад өөр рүүгээ эргүүлнэ. Ингэж онгойлгосон лаазны ирмэг хуруу зүсэхгүй жигд болно.

https://streamable.com/txd6qi

 

Оргилуун дарс

  1. Дарсыг хөргөнө: 30 минут мөстэй усанд хийнэ эсвэл 3 цаг хөлдөөгчинд тавина.
  2. Дарстай шилийг сэгсрэх хэрэггүй.
  3. Тагийг эрхий хуруугаараа тээглүүлж бариад түгжээ төмрийг авна.
  4. 45 хэмийн өнцөгт барьж байхдаа бөглөөнөөс гараа салгахгүй.
  5. Нэг гараараа бөглөөгөө сайтар барина, нөгөө гараараа шилийг хоёр тийш зөөлөн эргүүлнэ.
  6. Бөглөө хөдөлж эхлэнгүүт эрхий хуруугаараа бөглөөг сугална.

Энэ аргаар оргилуун дарс онгойлгоход оргилж асгарахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *