Спиртийг ариутгалын зориулалтаар ашигладаг, гэхдээ өөр бусад зориулалтаар ч ашиглаж болох ажээ. Танд гэж хэлэхэд муугүй гоо сайхны бүтээгдэхүүн болдог байна.
1. Бясаанаас салах
Энэ зэвүүн бяцхан шавьжнаас салахад спирт тус болно. Шүршдэг саванд спиртээ хийгээд матрас, хөнжил, дэр зэргийг шүршинэ. Бясаа нь өндгөө гаргасан байдаг учраас та энэ аргыг хэд хэдэн удаа бясаа бүрэн усттал нь хэрэглээрэй.
2. Дезодрантыг орлоно
Хэд хоног гэрээсээ хол амрахаар явахдаа дезодрантаа мартсан бол санаа зовох хэрэггүй. Сугандаа спирт цацаарай. Эвгүй үнэр гаргах бактерийг устгана. Гэхдээ спиртийн байнгын хэрэглээ нь арьсыг цочроож мэдэх тул болгоомжтой хандана уу.
3. Хүйтэн жин
Спиртийг гялгар уутанд хийж хөлдөөгчинд тавихад спирт бүрэн хөлдөхгүй хүйтэн масс болно. Энэ яагаад тийм чухал гэж үү? Жишээ нь танд хүйтэн жин яаралтай хэрэг болвол яах вэ? Гялгар уутанд 1:2 харьцаатай спирт, ус хийнэ. Гялгар уутнаас бүх агаарыг гаргаад хөлдөөгчиндөө хий. Цагийн дараа гэхэд зохих хэлбэртээ орсон байна, бэртэж гэмтсэн үед хаван бууруулах, ядахнаа хоол хөргөхөд ч хэрэг болж мэднэ.
4. Бөөс устгана
Үсний бөөсийг устгах шилдэг бодис. Шүршдэг саванд бага зэргийн спиртийг лавандагийн тостой хийнэ. Гадаа эсвэл тагтан дээрээ гарч үс рүүгээ цацна. Үхсэн бөөсийг самнаж үснээсээ гаргана. Самнасны дараа самаа халуун усанд хийж ариутгаарай.
5. Чих цэвэрлэх
Чихээ хөвөнтэй савхаар цэвэрлэх бол аюултай арга – чихний хогийг авах бус харин ч бүр гүн рүү оруулж байдаг ажээ. Чих цэвэрлэх хамгийн аюулгүй арга бол бага зэргийн уксус болон спиртийн уусмал. Бага зэргийн хөвөнд шингээгээд чихэндээ хэсэг байлгах ажээ.
6. Хумсны будаг арилгана
Хумсны будаг арилгах ацетон нь маш их химийн бодис агуулсан байдаг бөгөөд үнэр нь тэр бүр тааламжтай байдаггүй. Цэвэр спиртээр та хумсны будгаа арилгах боломжтой. Арай их хүч, цаг шаардах байх л даа, гэхдээ л эрүүл арга юм.
7. Арьсны улайлтыг арилгана
Хүсээгүй үснээсээ салах амаргүй. Үсээ хуссаны дараа арьс нэг хэсэгтээ л улайж эмзэг болдог. Улайсан арьсандаа спирт түрхэхэд өвчин намжиж арьс тань зөөлрөх болно.
8. Арьс арчилгаа
Батганы эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнд бензилперосид гэх бодис ихээр орсон байдаг. Спирт ч мөн энэ бодисоор баялаг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй уг бодис нь батганы эсрэг үйлчилгээ үзүүлээд зогсохгүй арьсыг зөөлрүүлж батганаас урьдчилан хамгаалдаг ажээ. Гэмтсэн арьсан дээр спирт түрхэхдээ маш болгоомжтой хандана уу.
9. Хомхой эмчилнэ
Хүн амын 85% нь герпес вирусын тээгч байдаг хэдий ч тэр болгон ил гарч ирдэггүй. Хэрвээ таны уруул дээр юм л бол хомхой гарч ирэх гээд байдаг бол 70%-ийн спирт түрхээд үзээрэй. Хомхой богино хугацаанд эдгэнэ.
10. Гар ариутгах бодис
Спирт бол ариутгалын шилдэг бодис, гэрийн нөхцөлд ч мөн адил. 100 грамм зуун настын шүүсийг 50 грамм спирттэй холино. Энэ бол гар ариутгах хамгийн эрүүл арга.
Энэ нийтлэл таалагдсан уу? Найз нөхөдтэйгөө хуваалцаарай.