in ,

ГоёГоё

Хушганы массаж – Дорно дахины анагаах ухааны гайхамшгийг мэдэрч, бие махбодоо эрүүлжүүлээрэй!

Хушга – байгаль эхийн бэлэг. Амин дэмээр баялаг төдийгүй тайвшруулах эмээс дутуугүй үйлчилгээ үзүүлнэ.

Хушганы массаж нэн эртний дорнын анагаах ухаанаас бидэнд уламжлагдан иржээ. Мэргэдүүд өөртөө байнга хэд хэдэн хушгатай явдаг байсан бөгөөд шаардлагатай үед мэдрэлийн ядаргаагаа массаж хийж тайлдаг байв. Өнөөгийн стресс ихтэй явдаг болсон энэ үед алжаалаа тайлах шалгарсан нэгэн аргыг танилцуулахаар бэлдлээ.

Стрессээс 2 минутын дотор хэрхэн салах вэ?

Бидний алганд идэвхтэй цэгүүд байрлах бөгөөд эдгээр цэгүүд нь аль нэгэн эд эрхтний хэвийн үйл ажиллагааг хариуцдаг. Тухайн цэг дээр дарахад бие эрүүлжиж өвдсөн эд эрхтэн илаарших ажээ.

Богино хугацаанд тайвшрахын тулд:

  1. Алгандаа 2 хушга аваад тойруулж эргүүлнэ.
  2. Илүү их ажиллуулахыг хүсэж байгаа цэг дээрээ илүү чанга дарж иллэгийг хийнэ. Шаардлагатай бол нөгөө гараараа хушганы дээрээс дарж массаж хийж болно.
  3. Чигчий хурууны үзүүрт нөгөө гараар иллэг хийнэ.

Дорнын анагаах ухааны сударт дурссанаар хүний сэтгэл санааг тархи бус харин дотоод эрхтэн удирддаг хэмээжээ. Жишээ нь, эрч хүч уушгинд, оюун ухаан – зүрхэнд, сэтгэл санаа – элгэнд, зорилгодоо хүрэх тэмүүлэл – бөөрөнд байх ажээ.

Хушганы массаж нь сэтгэл санаа таагүй байх үед аврал болно. Өдөр тутмын ачааллаас өөрийгөө багахан ч гэсэн хөнгөлөхийг хүсэж байгаа бол хэдхэн минут өөртөө гаргаад сэтгэлээ тайвшруул. Цүнхэндээ хушгатай явж дуртай үедээ өөртөө массаж хийж байхыг зөвлөж байна. Энэ аргыг өөр дээрээ туршиж үзээд үр дүнг нь найз нартаа хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *