in

Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ГайхмаарГайхмаар ХахаХаха ГунигтайГунигтай ГоёГоё ХөөрхөнХөөрхөн

Хамгийн үнэнч биш зурхайн ордууд аль нь вэ? Тэдэнд мянга итгэл хүлээлгэлээ гээд ямар ч нэмэргүй!

Үнэнч биш хүмүүсийг хүйсээр ялгахаа больцгоогоод ордоор нь авч үзэцгээе. Хэн нь хамгийн үнэнч биш вэ?

Та тун удахгүй мэдэх болно – үнэлгээг доороос нь дээш өгсөхөөр жагсааж бичлээ.

12-р байр – Хилэнц

Царайлаг, сэтгэл татам хүмүүс байдаг. Анхныхаа учралаас эхлээд л бүхнээ зориулах үнэнч орд юм шүү. Хилэнцийн ордныхон сайхан сэтгэлдээ үнэнч байгаадаа биш юм, одооных нь болоод байхад шинийг хайх шаардлагагүй л гэж үздэг улсууд.

 

11-р байр – Матар

Матрын ордныхон хүч хөдөлмөр, цаг заваа зориулж байж босгосон харилцаагаа нэг с*ксийн төлөө үгүй хийхийг хүсэхгүй байгаа учраас үнэнч ордныхоор шалгарч байна. Түүнд хүссэн с*кс нь байж л байгаа. Өөрийг хайх логик нь: “тэгээд хаана байгаа юм бэ” гэж тэд асуудаг юм. Байгаа юмыг өөр газраас хайх ямар ч логик байхгүй байгаа биз дээ? Тэд “с*кс”, “логик” хоёрыг нэг өгүүлбэрт хамруулдаг юм.

 

10-р байр – Үхэр

Түүний хувьд бүх зүйл төвшин тайван. Гэр бүлийн уур амьсгал жигд, амралтын өдрөөр зуслан явах, шарах шүүгээнд бялуу үнэртээд л – энэ бүгдийг түр зуурын зугаа цэнгэлээс болж алдах гэж үү? Төвөг цаашаа. Дахиж бүхнийг эхлүүлэх хэрэг гарна – тэгэхийг үхрийн ордныхон хүсэхгүй.

 

9-р байр – Хумх

Хумхын ордныхонд ямар нэгэн зүйл таалагдахгүй бол тэд сална. Мэхэлж хуурна гэдэг тэдний хувьд шударга бус санагдана. Тэд хайр дурлал, урлаг соёлыг хуурах ёсгүй гэж үздэг хүмүүс.

 

8-р байр – Жинлүүр

Жинлүүрийнхэн сэтгэл хөдлөлдөө автан хуурч мэхэлнэ гэж байхгүй. Тэд бүх зүйлийг жинлэж үзнэ, тунгаан бодоод тэгээд л шийднэ: би хүсэж байна уу, би чадах уу, би ингэх ёстой юу … Тэднийг хэмжиж жинлэсээр байтал галт тэрэг хөдлөөд яваад өгнө. За яах вэ дээ, бараг тэр нь ч дээр байсан юм гээд хоцорно.

 

7-р байр – Охин

Шууд үнэнээ л хүлээе. Охиныг яагаад 7-р байрт тавьсан бэ гэхээр – тэднийг хаа нэгтээ оруулах ёстой байсан болохоор л… Зарим нэг Охины ордныхон хуурч мэхэлдэг бол зарим нэг нь үнэнч байна. Зарчмын хувьд энэ бол чухал зүйл биш. Яагаад гэвэл, жишээ нь Охины ордныхонд с*ксийн 5 харилцагч зэрэг байлаа гэж төсөөлөхөд:

  1. Үүний тухай хэн ч, хэзээ ч мэдэхгүй
  2. Азгүй өдөр тохиож Охиныхны бузар явдал мэдэгдлээ гэхэд тэд энэ байдлаасаа хялбархан гарч чадна. Та урьд өмнө Охины ордныхонтой маргалдаж үзсэн үү? Үзсэн бол та ямар хүмүүс болохыг нь гадарлаж л байгаа байх.

 

6-р байр – Загас

Загаснууд өдөр болгон л хууран мэхэлж байдаг юм. Заримдаа өдөрт 3 удаа. Гэхдээ бодит үнэн бол тэдний с*ксийн фантазид байгаа юм. Харин биетээр хууран мэхлэх явдал бол зөвхөн том хайр дурлалтайгаа учирвал л ийм алхам хийнэ. Загасны ордныхон чихээрээ дурламтгай улсууд. Гэхдээ Загас болгон адилгүй шүү дээ.

 

5-р байр – Арслан

Бүх зүйл сэтгэлд нь таарч тохирч байвал тэд хуурч мэхлэхгүй. Ямартай ч өөрсдийг нь хөөргөж, эрхлүүлж байхад тэд таныг хуурч мэхлэхгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт араатан зангаа гаргаж яагаад өөрийгөө хоёр хүнээр зэрэг эрхлүүлж, хайрлуулж болохгүй гэж бодно. Гурав бол бүр ч догь. Ингээд л тоо нь нэмэгдээд байна … Түүний хувьд с*кс чухал биш, харин эргэн тойронд түүнийг хайрлан хүрээлж буй хүмүүсийн дунд “Р-р-р-р” гээд хэвтэж байх сонирхолтой юм.

 

4-р байр – Ихэр

Ихрүүдийн хувьд үнэнч байх эсэх нь чухал биш. Тэдний амьдралын дүрэм бол “Дүрэм шиг хэрэггүй зүйл байхгүй”. Ихрүүд ямар нэгэн зүйлээр хязгаарлагдах дургүй, тэр дундаа хувийн амьдралаа. Энүүхэндээ гэж хэлэхэд Ихрүүд хайр дурлалын байнгын харилцааг хүсдэггүй хүмүүс.

 

3-р байр – Мэлхий

Дуугүй, төлөв даруу, аядуу зөөлөн бөгөөд гэр бүлсэг хүн дээ. Яг энэ төрхөөрөө замаасаа хазайдаг байна. Энэ байдлаараа дэлхий ертөнцийн тэнцвэрт байдлыг хадгалдаг болов уу: төгс зүйл гэж байхгүй учраас энэ мэт дутагдал гаргаж болох байгаа?

 

2-р байр – Хонь

Хонины ордныхонд хамгийн сайн сайхан нь байх ёстой. Тэдэнд төгс зүйл хэрэгтэй. Төгс хүнийг оллоо гэхэд олон жилийн дараа ямар нэгэн дутагдал олж харах л болно. За тэгээд л төгс хүнийхээ дараагийн эрэлд гарна даа.

 

1-р байр – Нум

Хамгийн үнэнч биш нь энэ ордныхон. Нумын ордныхон нэгэнтэй нь гэр бүл зохиогоод сална, дахиад гэр бүл зохионо. Энэ мэт 5-6 удаа ч цааш үргэлжилж мэднэ. Нумын ордныхонтой суусан хүмүүс тэднийг үнэнч байсангүй гэж салж байгаа юм биш, харин Нумын ордныхон дандаа л нэг хүнээ хуурч мэхлэхээс залхаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published.