Хөлийн улны фастит – Магадгүй энэ тийм ч танил сонсогдохгүй байж мэднэ. Ихэнх хүмүүсийн хөл өвддөг. Хөлийн өсгийг хуруутай холбодог хөлний доод хэсэгт хөндлөн байрладаг фасция хэмээх холбогч эд эсийн үрэвслээс үүдсэн өвдөлт юм. Удаан зогсдог ажил хийх болон жин нэмэгдэх нь энэхүү өвчлөлийн шалтгаан болдог. Энэ өвчнөөр голдуу тамирчид, жирэмсэн эмэгтэйчүүд, мөн удаан хугацааны турш зогсоо ажил хийдэг хүмүүс өвчилдөг. Тогтмол ачаалал өгөх мөн жин нэмэгдсэнээр хөлөнд ачаалал өгч өвдөлт үүсдэг. Гэсэн хэдий ч энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эмчилж шаардлагатай арга хэмжээг авч болдог. Үнэхээр үр дүнтэй!
Үр дүнтэй дасгал
Таны хамгийн түрүүнд хийж чадах зүйл бол булчинг чангалж суллах дасгал юм.
Сууж байх үеийн дасгал
Энэхүү дасгал нь их үр дүнтэй бөгөөд ихэнх хүмүүст тохирдог. Сууж байх үедээ та дараах дасгалыг хийгээрэй.
1. Савтай усыг хөл доороо өнхрүүлэх. Ингэхдээ ойролцоогоор 1 минут өнхрүүлнэ.
2. Нэг хөлөө нөгөө ачиж суугаад хуруунуудыг дээш буюу өөр лүүгээ татна. Үүнийг 15 секунд барих ба энэ дасгалыг 3 удаа давтаж хийнэ. 2 хөлөө ээлжлэн дасгалаа хийгээрэй.
3. Алчуур ашиглах. Улан доороо алчуур байрлуулаад хөлөө сунгана. Алчуурны 2 үзүүрээс барин зөөлнөөр тат. Энэхүү дасгалыг 15-30 секунд хийх бөгөөд 3 удаа давтан хийнэ.
Булчинг сунгах
Хөлийг нугалаа байдлаас урагш сунгана. Үүнийгээ 30 секунд барина. 2 хөлөө ээлжлэн тус бүр 3 удаа давтан хийгээрэй.
Урьдчилан сэргийлэх
Сунгалтын дасгал тогтмол хийснээр урьдчилан сэргийлж болно.
Хэвийн жинтэй байх
Хэвийн жинтэй байвал хөлөнд ачаалал ирэхгүй. Тиймээс илүүдэл жинтэй болохоос зайлсхий.
Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр илүүдэл жинтэй болохгүй, мөн булчинг сунгадаг тул таны хөл эрүүл байх үндэс суурь болж өгдөг. Түүнчлэн хөлийн шөрмөс хэт хатуу болохоос сэргийлдэг.
Хамгаалалтын гутал өмсөх
Гутал маш чухал. Зөв дэмжлэг үзүүлэх аваас таны хөл аюулгүй байна гэсэн үг. Хөл нүцгэн байх эсвэл хөлд эвгүй гутал өмсөх нь өсгийнд ачаалал өгдөг.
Хөлөө амраахаа хэзээ ч мартаж болохгүй
Багахан ч гэсэн боломж гарсан даруйд хөлөө амраах хэрэгтэй. Хэсэгхэн хугацаанд ч болов гутлаа тайлж хөлөө амрааж байгаарай.
Аажмаар эхэл
Дасгалаа нэг нэгээр нь эхлэн хий. Гэнэтхэт их дасгал хөдөлгөөн хийх нь таны биед гэмтэл учруулж магадгүй тул биеэ халааж багаас эхлээрэй.
Сайн уу хө ойрд түмээтэй уулзаагүй