in ,

Амжилтын оргилд хүрч, аз жаргалтай амьдарч байгаа миний нууц – өглөө бүр сэрээд эдгээр онч мэргэн үгсийг өөртөө хэлдэг!

Ямар нэгэн зүйлийг хийж дуусгахад таныг сэргээж, хүч өгөх зүйл хэрэг болдог уу? Намагт шигдчихсэн мэт санагдаж мөрөөдлөө орхих тухай бодол сэтгэлийг тань шаналгадаг уу? Эмх замбараагүй бодлоо цэгцлэх, бүх зүйлийг байранд нь байлгах гайхалтай онч үг бий. Энэ нь тархийг эрүүл саруул хийгээд сэргэг байхад тустай.

АНУ-ын зохиолч, бизнесмэн Гари Вайнерчукийн хэлсэн онч үг болох амьдралын хамгийн гол зүйлийг марталгүй санаж байхад тань туслах тэрхүү үгийг хуваалцаж байна. Энэхүү гайхалтай онч үг нь гуравхан үгнээс бүтнэ: “Чи мөнх оршихгүй“. Би таныг айлгахыг хүссэнгүй харин мөн чанарыг ярьж байна. Нэг л амьдрах учраас аз жаргалтай бай. Өөр боломж бидэнд үгүй. Дэлхий дээр маш олон хүн эргэн тойрныхоо хүмүүсийн аз жаргалыг хуваалцдаг. Бусад хүмүүсийг аз жаргалтай байлгах, тэднийг амжилтанд хүрэхэд нь түлхэц өгөх нь яагаад надад таалагддаг гэж бодож байна? Яагаад гэвэл би өөрөө аль хэдийн аз жаргалаа олчихсон. Магадгүй энэ дэндүү хувиа хичээсэн мэт сонсогдож байгаа байх, гэхдээ хамгийн түрүүнд өөртөө аз жаргалыг бий болгох хэрэгтэй. Харин үүний дараа бусад хүмүүсийг аз жаргалтай болгох.

Таны одоо хийж байгаа зүйл илүү амжилттай болж чадах уу? Өөрөөсөө асуугаад үзээрэй. Ганцхан ажлын талбарт ч биш, өдөр тутмын амьдралдаа амжилт гаргаж чадах болов уу? Хэр их мөнгө олж байгаагаар биш харин түүнийгээ олохдоо хэрхэн хийдэг вэ гэдгээр л аз жаргалтай хүн гэж хэн болохыг тодорхойлж болно.

Би дөнгөж 20 настайдаа 90-с дээш насны хүмүүстэй ихээхэн цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн. Тэдгээр хүмүүстэй хэзээ, хаана, хэрхэн тааралдсан нь чухал биш. Мөн энэ нь аялал аль эсвэл ажил уу гэдэг нь ч бас чухал биш. Би тэдгээр хүмүүсээс өөрийнхөө амьдралыг ярьж өгөөч гэж гуйсан юм. Бүх хүн ярьж эхлэхдээ “Харамсалтай нь …” гэдэг үгийг хэлж байлаа. Нэг нь хангалттай ажиллаж чадаагүйдээ харамсаж байсан бол өөр нэг нь ойр дотны хүмүүстээ хангалттай цаг гаргаж чадаагүйдээ харамсаж байв. Харин зарим нь эцэг эхийнхээ хүслийг дуулгавартай дагах минь яав даа гэж харамсаж байлаа. Хүн бүр л харамсалтай нь, харамсалтай нь, харамсалтай нь гэдэг үгийг хэлсээр…

Эдгээр хөгшчүүлтэй хамт байхдаа би дараах зүйлийг сурсан юм. Хэрвээ ямар нэгэн зүйлийг эхлүүлэхийг хүсэж байгаа бол яг одоо эхлэх хэрэгтэй. Та дөнгөж 20 гаран настай бол яг одоо эхэл. Яг одоо хийж байгаа зүйлээ хамаг хүч чадлаараа хий, туршлага хуримтлуул, боломжоороо их мөнгө цуглуул, тэгээд түүнийгээ өөртөө зарцуул. Жишээ нь тансаг машин худалдаж авч болно шүү дээ. Найз нөхөдтэйгөө аялалд яв, энэ ертөнцийг өөртөө нээ, авьяас чадвараа хөгжүүл, та өөрийнхөө амьдралыг ямраар төсөөлж байна түүнийгээ бүтээ. Яг одоо л энэ бүгдийг хийх цаг.

Хэрвээ та 40, 50, 60 нас хүрсэн бол танд ч бас аз жаргалтай хүн болох хугацаа хангалттай байна. Хэрвээ та энэ зүйлийг үнэхээр их хүсэж байвал шүү дээ. Магадгүй тэтгэвэрт гарах цаг болсон байвал та өөрийнхөө хамгийн их хүсэж буй зүйл дээрээ төвлөрөх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт бид бүгдээрээ үхнэ. Хэдэн настай вэ гэдгээс үл хамааран аз жаргалтай хүн болохын тулд байгаа цаг хугацаагаа л зөв ашиглах хэрэгтэй. Бид өөрсдөө сэтгэл дотроо цогцлоохыг хүсдэг тэр амьдралыг бодитоор бий болгох боломж, итгэл найдвар бидний өмнө нээлттэй байна.

Хүмүүс боломжийг хэрхэн алдаж байгааг би анзаарсан. Дараа тохиромжтой цаг үед нь боломжийг ашиглая гэж тэд боддог. Хүмүүс цаг хугацааг хэмжээ хязгааргүй мэт сэтгэж амьдардаг. Гэхдээ бид цаг хугацааг хязгааргүй биш гэдгийг бүгдээрээ мэддэг.

Энэхүү нийтлэлийг уншаад өөрийнхөө хандлагыг ажиглаж, би ямар боломжийг алдсан байж болох вэ гэж өөрөөсөө асууж байгаа бол, эсвэл би боломжийг алдахгүй гэж өөртөө амлаж байгаа бол миний бичвэрийн үр дүн гаржээ гэж би ойлгох болно. Яагаад гэвэл бид ердөө ганц л амьдарна шүү дээ.

Өглөө бүр “Чи мөнх оршихгүй“ гэдэг үг таныг орноос тань босгож юу хүссэнээ хийхэд тань туслах болно. Танд ганцхан амьдрал, ганцхан боломж бий. Тиймээс шалтаг хайж зогсолгүйгээр аз жаргалтай амьдралынхаа замыг эхлүүлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.