Өөрийн хүслээ богино хугацаанд биелүүлнэ гэдэг байж боломгүй зүйл мэт санагдаж байна уу!? Тийм биш ээ! Ид шид, шидэт саваа, бирд, дагинууд бидний хүүхэд насны үлгэрүүдтэй хамт үлдсэн. Өнөөдөр бид танд хүслээ биелүүлэх “жинхэнэ” аргуудын тухай ярьж өгье. Ямар ч хүсэл биелэх боломжтой, гол нь зөв техникийг л мэддэг байх хэрэгтэй. Та юуг өөртөө татмаар байна: мөнгө үү, хайр уу, эрх чөлөө юу?
Бага зэрэг хүчин чармайлт гаргавал таны хүсэл биелэх болно!
Шаардлагатай “хэрэгслийн” жагсаалт
“Шидэт” аргын тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа мөн хамгийн ихээр хүсэж байгаа хүслээ биелүүлэхийг хүсэж байгаа хүн бүр дараах хэдэн энгийн дүрмийг санах хэрэгтэй:
Нэгдүгээрт, ёслол хийхэд тусгай “хэрэгслүүд” шаардлагатай. Үүнд лаа, цаас, харандаа орно.
Хоёрдугаарт, зохих уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй – бүдэг гэрэл, нам гүм, амар тайван орчин.
Эцэст нь хэлэхэд хүслээ биелүүлэхийг хүсэж байгаа бол хүсэл тань таны амьдралыг сайн тал руу өөрчилж бусдад муугаар нөлөөлөхгүй байх хэрэгтэй гэдгийг сана!
№1 Шидэт лаа
Жишээ нь, хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргуудын нэг бол лаатай зан үйл юм. Шөнө дунд болохын өмнө жижиг нимгэн цаасан дээр хүслээ бичнэ. Хүсэл тань одоо цаг дээр байх ёстой. Энэ цаасаараа лаагаа ороогоод утсаар сайн уяна. Яг шөнө дунд болоход лаагаа асаагаад лааг дуустал нь хүлээнэ (цаас лаатай хамт шатна). Ёслолыг өглөө болтол сунжруулахгүйн тулд жижиг бас хэт бүдүүн биш лаа сонгоорой.
Лаа шатсаны дараа үлдсэн үнсийг цонх эсвэл тагтан дээрээсээ шившлэг хэлж хийсгэнэ: “Хүссэн бүхэн минь биелэг!”
Сансрын урсгал руу зөв чиглэлд хүслээ дамжуулахын тулд хүчин чармайлт шаардахааргүй, амархан хүслээс эхлэх хэрэгтэй.
Таны хүссэн хүсэл биелэхэд заавал дээд хүчинд талархалаа илэрхийлээрэй.
Аажмаар арай хүнд хүслүүдээ хүсэж болно – тэд цаашдаа “автоматаар” биелэх болно. Гэхдээ хүнд хүсэл биелэхэд илүү их хугацаа шаардлагатай гэдгийг санаарай.
№2 Гурван лаа
Лаа ашигладаг өөр нэгэн арга бий. Энэ бол сар бүрийн эхний өдөр хийдэг зан үйл юм. Үүний тулд 3 лаа шаардлагатай – улаан, ногоон, цагаан өнгийн. Лаануудаа тавган дээр тавиад лаагаа тойруулаад элсэн чихэр асгана. Элсэн чихэр тавагны ёроолыг дүүргэж байх ёстой. Зан үйлийг хийх үед өрөө нам гүм, тайван байх ёстой.
Лаагаа асаасны дараа чангаар 3 хүслээ хэлэх хэрэгтэй. Нэг нь хувийн амьдралтай холбоотой, хоёр дахь нь мөнгөтэй, гурав дахь нь эрүүл мэндтэй холбоотой байх ёстой. Одоо лааг асаж дуусахыг нь хүлээх үлдлээ.
Дараагийн 3 өдөр буюу 72 цагийн дотор хүслээ биелүүлэхийн тулд хийх ёстой хамгийн чухал зүйл бол зан үйлийн талаар аль болох олон хүнд хэлж дамжуулах юм (и-мэйлээр явуулах, найз нөхөд рүүгээ залгаж хэлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээллээ хуваалцах). Хэр олон хүн энэ зан үйлийн тухай нарийн сайн мэдэж авна тэр тусмаа хүсэл тань биелэх боломж ихсэнэ.
Мөнгөний хүсэл
Эрт дээр үеэс хүмүүс өөрийн материаллаг хэрэгцээг богино хугацаанд сайжруулахын тулд шидэт жорыг хайжээ. Мөнгөтэй холбоотой хүслээ биелүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйг мэдэхийг хүсэж байгаа хүмүүст энэ арга заавал тусална. Энэ ёслолыг шинэ сар гарах өдөр хийнэ (тодорхой цагийг жирийн календариас олж харж болно).
№3 Мөнгөний хүүдий
Энэ ёслолд бага зэрэг бэлтгэл хэрэгтэй. Өөрийн гараар улаан жижиг хүүдий оёх хэрэгтэй. Гол нь үнэтэй даавуу байх ёстой – торго, хилэн материал. Хүүдийндээ ямар ч хамаагүй яг 108 зоос хийнэ – энэ нь чинээлэг, хангалуун амьдрал болон амжилтыг билэгддэг.
Шинэ сар гарах үед хүүдийг улаан уяагаар уяад цонхон дээр очиж амандаа эсвэл чангаар саранд хандаж дараах үгсийг хэлнэ: “Сар томрохтой адил миний орлого нэмэгдэж байна. Надад маш их мөнгө бий, учир нь тэд өөрсдөө над дээр ирэх замаа олдог. Тусалж байгаад тань баярлалаа!”
Дараа нь хүслийн хүүдийгээ хэний ч олохооргүй буланд нууна. Мөн хийсэн ёслолоо бусдад ярих шаардлагагүй, учир нь мөнгө нууц задрахад дургүй байдаг.
№4 Мөнгөтэй мөс
Гэртээ мөнгөний энерги татаж санхүүтэй холбоотой хүслээ биелүүлэхийн тулд ердийн мөс хэрэг болно. Жижиг хундагыг зоосоор дүүргээд ус нэмээд дараа нь хөлдөөгчинд хийж хөлдөөнө.
Ус хөлдөхөд хундагаа гаргаад дараах үгсийг хэлнэ: “Эвдэршгүй мөстэй адил мөнгө үргэлж надтай хамт байг. Баялагтай үгээр ярья, баялагтай үйлдлээр ярья, баялагтай бодлоороо ярья”.
Дараа нь хундагаа буцааж хөлдөөгчинд хийгээд хүслээ биелтэл тэндээ хадгална.
Хайр дурлалын хүслээ шивнэцгээе!
Өөрийн нэг хэсэгтэйгээ учирч, хувийн амьдралдаа аз жаргал нэмэхийг хүсэж байгаа бол дараах энгийн, үр дүнтэй аргуудыг хэрэглэ.
№5 Сарнайтай ёслол
Тэдгээрийн нэг арга нь хүсэл тачаалыг билэгддэг улаан сарнайтай холбоотой. Нам гүм орой ирээдүйн ханьдаа зориулж хайрын зөөлөн үгсээр хайрын захидал бичээрэй. Энэ энгийн ёслол таны хайрын хүслийг заавал биелүүлэх болно. Гол нь энэ зан үйлийг дуустал нь үргэлжлүүлэх ёстой.
Захидал бичиж дууссаны дараа хэний ч олохооргүй хүнгүй газар захидлаа улаан сайрнайтайгаа хамт булна. Захиа болон улаан сарнай аажмаар ялзрахад таны хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарч таны амьдралыг орвонгоор нь эргүүлэх болно.
№6 Шинэ оны өмнөх орой
Шинэ оны ямар ч учрал ид шидгүйгээр өнгөрөөж болохгүй. Хуучин оноос шинэ он руу шилжих хугацаа бол хамгийн тохиромжтой цаг юм. Тэгэхээр хүслээ биелүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ… хонх цохиж эхлэх үед цагаан цаас аваад дээр нь хүслээ бичээд (улаан үзгэн балаар) лааны улаан дөлөнд шатаана.
Үүнийг 12 секундэд багтааж хийх нь маш чухал. Энэ арга нилээд эртнийх ч гэлээ хүслээ биелүүлэхэд үүн шиг алдартай, үр дүнтэй арга олох маш хэцүү.
№7 Захидал
Амжилттай нөхөрт гарахыг хүсэж байгаа бүсгүйчүүд дараах зан үйлийг хийж болно. Дэлгүүрт үнэхээр гоё хуримын урилгууд худалдаалагддаг шүү дээ. Та нэг урилга худалдаж аваад дээр нь өөрийн нэрээ хурим болох өдрийн хамт бичнэ. Нэмээд таньтай гэрлэх хүний зан чанарыг бичиж болно.
Дараа нь урилгаа дугтуйнд хийгээд шуудангаар өөрийн хаяг руу явуулна. Хуримын урилга хэр хурдан очих газартаа хүрнэ тэр тусмаа хүсэл биелэх хугацаа богиносно.
Хүсэл, зорилгоо бодох тоолондоо үргэлж сайн сайхныг л бодох хэрэгтэй бөгөөд хүсэл тань эерэг энергиэр цэнэглэгдсэн байх ёстой. Орчлон ертөнц зөвхөн бусдад огт хор хөнөөлгүй гуйлтыг л биелүүлэх болно.