in ,

Усыг хэдийд, ямар хэмжээгээр уувал биед илүү их ач тустай байдаг вэ? Үүнийг мэдэж авснаар та усыг зөв хэрэглэж сурна

Эрүүл мэндийн зөвлөгөөний нийтлэл бүр дээр “Усыг аль болох их уу!” гэж зөвлөдөг. Харин эмч нар их хэмжээний ус уух нь бөөрөнд ачаалал өгдөг, биед тийм ч тустай биш гэж үздэг.

Усыг хэрхэн зөв уух вэ?

Хүн бүрийн усны хэрэглээ харилцан адилгүй. Өдөрт уух ёстой шингэний хэмжээг томьёо ашиглан тооцоолж болно. Хэрвээ зүрх эсвэл бөөр өвддөг бол эмчийн зааврыг дагах хэрэгтэй.

Хамгийн чухал асуулт бол хэр хэмжээтэй шингэнийг хэдийд уух вэ гэдэг явдал юм!

Эмч нар хэд хэдэн энгийн дүрмийг зөвлөдөг.

  1. Сэрснийхээ дараа 1-2 аяга ус уух. Шөнө бидний бие махбодь хуурайшдаг тул шингэнийг нөхөх шаардлагатай.
  2. Хоол идэхийнхээ өмнө ойролцоогоор 200 мл ус уух хэрэгтэй. Энэ нь бодисын солилцоог хурдасгадаг.
  3. Цай юм уу кофе уусныхаа дараа 1 аяга ус ууна.
  4. Хоол идэх үедээ ус уух. Эмч нар үүн дээр санал зөрөлддөг. Зарим нь ходоодны шүүсийг шингэрүүлэх хортой гэдэг бол зарим нь ходоодны хүчилтэй хүмүүст хамаатай гэж үздэг.
  5. Өндөр эрч хүч шаардсан дасгал хийсний дараа 20 минут тутамд 150 мл ус уух хэрэгтэй.
  6. Бөөр нь өвддөг хүмүүс шөнө шингэн уух хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *