in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ХахаХаха ГунигтайГунигтай

Шүдний оогоор зөвхөн шүдээ л угаадаг гэж бодож байвал та эндүүрч байна. Дараах 19 зүйлд ашиглаж болно шүү!

Айл бүрт л шүдний оо байдаг шүү дээ. Шүдний оо таны  шүдийг цэвэрлээд зогсохгүй гэрт тань байгаа эд зүйлсийг ч цэвэрлэж өнгө оруулж чадна гэвэл та итгэх үү? Ингээд таньд хэрэг болох зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Мөнгөн эдлэлээ зүлгэж өнгө оруулаарай

Таны гоёл чимэглэл, ахуйн хэрэгсэл гээд юу ч байсан бохирдож өнгөгүй болсон мөнгөө эдлэлээ шүдний оо-гоор эхэлж зүлгээд  , үлдсэн хэсгийг алчуураар арчиж аваарай.

 

2. Машины урд гэрлийг цэвэрлээрэй

Таны машин хуучин бол урд талын гэрэл чинь бүдгэрч ,өнгөө алдаж эхэлсэн байдаг шүү дээ. Үүнийгээ шүдний оо-гоор зөөлөн үрсэнээр бохирдсон хэсэг нь цэвэрхэн болох болно.

 

3. Ханан дээр фломастераар зурсан хэсгийг арилгаарай

Хэрвээ хүүхдүүд тань ханан дээрээ будгаар зурсан бол үүнийг шүдний оо-гоор арилгаж болохыг таньд дуулгахдаа таатай байна.  Оо-г бага хэмжээгээр  шахаж алчууранд түрхээд үрэхэд л хангалттай.

 

4. Төгөлдөр хуурын товчлуурыг цайруулахад

Таны хуучин төгөлдөр хуурын тань товчлуурууд аль хэдийн шаргал өнгөтэй болчихсон бол, ердийн оо ашиглаад өөрийнх нь үндсэн өнгийг буцааж сэргээх боломжтой. Үүнийг туршиж үзэхээр шийдсэн бол товчлууруудыг гэмтээхгүй зөөлөн оо-г сонгоорой.

 

5. Кээтнийхээ өнгийг сэргээхэд

Хэрвээ та кээтнийхээ улны өнгийг сэргээхээр шийдсэн бол оо-г нимгэн түрхээд толботой хэсгийг арчиж аваарай.

 

6. Усны шилээ цэвэрлээрэй

Цанын болон усны шил тань сайн харагдахгүй бүүдийгээд байгаа бол зөөлөн мяндсан даавуу, бага зэрэг оо-гоор доторхийг нь арчаарай.

 

7. Ширээн дээр тогтсон ормыг арчаарай

Аяганы суурь хэрэглэхээ мартсан уу ? Ширээн дээр тогтсон энэхүү цагаан толбонуудыг арилгахын тулд тойруулаад оо түрхээд  зөөлөн үрэхэд л хангалттай.

 

8. Арьсан эдлэл дээрх бэхний толбыг арилгана

Хэрвээ та арьсан суудлын бүрээсээ бэхний толбо болгосон бол, тухайн хэсэгтээ оо-г бага хэмжээгээр түрхээд хаттал нь хүлээгээрэй. Дараа нь алчуураар арчихад толбо нилээд бүдгэрэхийг та харах болно. Энэ аргыг арьсан хүрэм, хэтэвчин  дээрээ ч туршиж болно шүү.

 

9. Нохойныхоо үнэрийг дарахад хэрэглээрэй

Хэрвээ таны нохойноос эвгүй үнэр үнэртээд байгаа бол  түүнийг норгоод  шүдний оо түрхээд, 5-10 минут массаж хийгээрэй. Дараа нь цэвэр усаар угаахад эвгүй үнэр нь арилсан байх болно.

 

10. Үсний будагнаас үлдсэн толбоно баяртай гэж хэлэх цаг ирлээ

Та үсээ будах бүртээ , биеийн аль нэг хэсгээ толбо болгох эрсдэлийг байнга дагуулж байдаг. Та нүүр, гараа будаг болгосон бол шүдний оо-гоор үүссэн толбоо арилгаад үзээрэй.

 

11. Шархыг анагаана

Та санамсаргүйгээр түлэгдсэн эсвэл ямар нэг шавьжинд хазуулсан тохиолдолд  шархадсан хэсэгтээ оо түрхээд хаттал нь хүлээгээрэй.

 

12. Батганы эмчилгээ

Өглөө босоод ирэхэд нүүрэн дээр чинь батга гарчихсан байвал, гарсан хэсэгтээ оо түрхээд унтаарай. Өглөө гэхэд улайлт нь багассан байх ба хурдан эдгэхэд нь туслах болно.

 

13. Индүүнийхээ улыг цэвэрлээрэй

Та шинэхэн угаасан хувцсаа индүүний толбо болгохыг хүсэхгүй байгаа бол анхаарлаа түр хандуулаарай.  Шүдний оо-ноосоо багахан хэсгийг аваад индүүний улыг үрэхэд  шинэ юм шиг гялтганах болно. Энэхүү толбо нь тагтаршсан толбо биш байх хэрэгтэйг анхаараарай.

 

14. Гар утасаа засварлахад ч мөн ашиглаж болно

Утсаа унагаснаас болж таны утас бага зэрэг цуурсан үед бага зэрэг оо-г зөөлөн даавуунд түрхээд дэлгэцний цуурсан хэсэгтээ түрхээрэй.  Хэсэг хугацааны дараа хатсан хэсгийг даавуугаар арчиж авахад болно.

 

15. Гутлын сэв халцархайндаа ч мөн баяртай гэж хэлээрэй

Арьсан гутлан дээр үүссэн халцархай утасны сэвтэй ижилхэн аргаар засагдана.

 

16. Хивсэн дээрх толбыг арилгана

Шүдний оо, ширүүн үстэй сойзоор  хивсэн дээрх толбоо цэвэрлээрэй.

 

17. Хумсны будагнаас үлдсэн толбыг арилгаарай

Хэт бараан өнгөөр будсанаас болж бидний хумс шарлаж үлдэх нь элбэг байдаг шүү дээ. Тэгвэл шүдний оо-гоор хумсныхаа өнгийг сэргээгээрэй.

 

18. Гараа угаахдаа ч мөн…

Та дөнгөж сонгино эсвэл сармис хэрчээд дууссан бол бага хэмжээний оо-г гартаа түрхэн савангаар угааж буй мэт угаагаарай.  Таны арьсыг хуурайшуулж мэдэх тул дараа нь чийгшүүлэхээ мартав аа.

 

19. Дахин ашиглагдах боломжтой савыг ариутгахдаа

Жижиг , том ялгаагүй энэхүү савнуудад удаан хугацааны турш агуулж байсан зүйлийнх нь үнэр шингэсэн байдаг учраас зориулалтын багс,  шүдний оо-гоор доторхийг нь угаавал хуршсан үнэр нь арилах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *