in , ,

Хэрэв та бяслаг худалдаж авах гэж байгаа бол доорх зүйлсийг зайлшгүй анхаарах шаардлагатай! Учир нь…

Дэлгүүр, томоохон сүлжээ дэлгүүрүүдэд маш олон төрлийн бяслаг зардаг болсон. Тэдгээр бяслагууд зөвхөн амт чанараар ялгараад зогсохгүй орц найрлагаараа ялгардаг.

Эцсийн бүтээгдэхүүний өртгийг бууруулахын тулд товчхондоо хямд үнээр бүтээгдэхүүнээ худалдаалахын тулд маш олон тооны үйлдвэрлэгчид бяслаг үйлдвэрлэхдээ хүнсний гаралтай өөх тосыг ихээр нэмдэг байна. Ийм бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг.

Тэгвэл жинхэнэ бяслагийг бяслаган бүтээгдэхүүнээс хэрхэн ялгах вэ? Одоо тэдний гол ялгааг харцгаая.

Бяслаг ба бяслаган бүтээгдэхүүн… Юугаараа ялгаатай вэ?

Зөвхөн орц найрлагаараа л ялгагддаг. “БЯСЛАГ”-ны гол орц нь зөвхөн сүү, фермент эсвэл орлуулагч, сүүн хүчлийн хөрөнгө, давс, өтгөрүүлэх зориулалттай кальцийн хлорид ордог. Эдгээр зүйлс нь хүний биед хор нөлөөгүй ба хурдан шингэдэг.

Харин бяслаган бүтээгдэхүүн нь гаднах байдлаараа бяслаг шиг харагдаж, бяслаг шиг амтагддаг хэдий ч хүний биед ач тустай зүйл агуулдаггүй бөгөөд орц найрлага нь бяслагнаас тэс өөр байдаг. Сүү 20%-иас ихгүй, харин үлдсэн нь уураг, өөх тос, сүүн бус гаралтай бүтээгдэхүүн байдаг. Ер нь ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хамгийн хямд тос болох кокос эсвэл далдуу модны тосыг ашигладаг байна. Ургамлын гаралтай тос хүний эрүүл мэндэд тустай шүү дээ гэж бодож байна уу? Ханасан өөх тос агуулсан далдуу модны болон кокосын тос нь хүний биед илүү аюултай.

Эдгээр тос нь өөх болон хувирах бөгөөд улмаар зүрх судасны өвчин, цөсний үрэвсэл, атеросклероз, цусны тромбоз гэх мэт өвчнөөр өвчлөх шалтгаан болдог.

Бяслаг ба бяслаган бүтээгдэхүүнийг хэрхэн ялгах вэ?

1. Бүтээгдэхүүний орц найрлагыг анхааралтай харах. Ямар ч ургамлын гаралтай өөх тос байх ёсгүй зөвхөн цөцгийн тос орсон байх ёстой.

2. Бүтээгдэхүүний үнийг харах. Ургамлын гаралтай тос хямд байдаг. Тиймээс ургамлын гаралтай тос орсон бяслаг хямд байна. Европын улсуудад ижил төстэй бүтээгдэхүүн зарагддаг хэдий ч ургамлын гаралтай тосны эзлэх хувь маш бага байдаг.

3. Орц найрлага нь мэдэгдэхгүй, зүгээр л савласан бяслаг. Ийм бяслагийг хуруугаараа дарж үзэх хэрэгтэй. Хэрвээ шингэн зүйл ялгарч гарч байвал энэ нь ургамлын гаралтай тостой бяслаган бүтээгдэхүүн гэсэн үг.

4. Бяслагны өнгө жигд байдаг. Хэт шар бяслаг нь будагч бодис агуулсан гэсэн үг.

5. Бяслагны нүхний хэлбэрийг анхааралтай хар. Жинхэнэ бяслаг нь хэрчихэд гадаргуу нь гөлгөр, нүх нь жигд байдаг. Том жижиг нүх үүсгэж байвал энэ нь муу бяслаг гэсэн үг.

6. Зүсэхэд хагарч бутрахгүй байх ёстой. Сайн чанарын бяслаг нь зүсэхэд гадаргуу гөлгөр, нүх нь тэгш хэмтэй байдаг. Хэрвээ та пармезан болон өөр ижил түвшний бяслаганд дуртай бол үйлдвэрлэгчийн нэр хүндийг анхаарах хэрэгтэй. Харин бусад тохиолдолд дараах шалгуур танд тус болно.

Бяслагны чанарыг шалгах сорил

Хэрчим бяслаг авч тасалгааны хэмд байлгана. Дараа нь үүнийгээ болгоомжтой тэгш өнцгөөр нугал. Нугалсан хэсгээр бутрах ёсгүй! Хэрвээ бутарч байвал муу баяслаг буюу ургамлын гаралтай тос орсон бүтээгдэхүүн байна гэсэн үг.

Сонор сэрэмжтэй байж зөвхөн эрүүл хүнс хэрэглэцгээе! Ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд санаа тавьж уг мэдээллийг хуваалцаарай!

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0