in ,

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ХахаХаха Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар

Таныг мэргэжлийн бариа засалчаас дутахааргүй иллэг, массaж хийх арга ухаанд сургах гарын авлага

Бие суллах иллэг хийхэд ямар нэгэн тогтсон арга барил шаардлагагүй тул бидний санал болгож байгаа зааврын дагуу иллэг хийх бүрэн боломжтой.

Юуны түрүүнд тасалгааны хэм хүйтэн ч биш халуун ч биш байх ёстой. Иллэгийн үеэр биеийн халуун буурдаг гэдгийг анхаарвал зохино. Хатуу гадаргуу дээр хэвтэх бөгөөд хүзүү, мөр, нурууны булчинд илүү анхаарал тавина.

1.

Өнгөн хэсгийн зөөлөн иллэгээс эхэлнэ. Мөрнөөс эхлээд бэлхүүс рүү чиглэсэн байдлаар илж дуусаад буцах чиглэлээр иллэгийг хийнэ. Мөр рүү иллэг хийхдээ идэвхтэй хийх хэдий ч зөөлөн илнэ.

 

2.

Гарын алгаар иллэг хийхдээ хөдөлгөөнийг бага багаар чангална.

 

3.

Суугаа байдлаас болж мөр их хөшдөг тул тусад нь иллэг хийж болно. Мөрөндөө илүү удаан хугацаагаар цэгэн иллэг хийхийг зөвлөж байна.

 

4.

Нугасны хэсэгт иллэг хийхгүй. Нурууны урт булчингийн дагуу үрэх байдлаар иллэг хийнэ.

 

5.

Захын эрхтнvvдэд иллэг хийхдээ юуны түрүүнд халаах зөөлөн иллэг хийнэ. Захын эрхтнvvдийн аль нэг хэсэгт илүү их өвчин мэдрэгдвэл эрхий хуруугаараа дарж илээрэй.

 

6.

Нүүрэнд иллэг хийх ерөнхий техник: булчин суллах иллэгийг хийхдээ булчингийн ширхэгийн дагуу зөөлөн, удаан, өвчин мэдрэгдэхгүйгээр хийнэ. Иллэг хийх явцад нүүрний арьс ясанд бага зэрэг үрчлээтэж харагдана.

Нүүрний иллэгийг зөөлөн тоншиж дуусгаж болохоос гадна танд таатай байвал биеийн бүх хэсгээр хурууны өндгөөр зөөлөн тоншиж иллэгээ дуусгаарай. Ингэснээр арьс тайвшрах ажээ.

4 Comments

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *