in

Жижиг талбайтай байрыг эдгээр шийдлүүдээс санаа авч тохижуулаарай. Танай гэр хамаагүй тав тухтай, бас үзэмжтэй харагдана

Ганц эсвэл хоёр өрөөтэй хүмүүс зай багадаад байна гэж гомдоллодог. Энүүхэндээ гэж хэлэхэд хүмүүс байрны талбайн 50 хувийг л ашиглаж чаддаг ажээ. Зай талбайд хэрэгтэй хэрэггүй зүйлс тавихаас гадна өрөөндөө зохицоогүй тавилгаар дүүргэдэг байна. Хэрвээ та өрөөгөө илүү үр өгөөжтэй ашиглахаар шийдсэн ч юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэхүү нийтлэлтэй танилцана уу.

1. Илүүц хана хэрэггүй

Хэрвээ таны байр талбайгаараа тийм ч том биш бол ашиглахгүй хана хэрэгтэй эсэхийг бодож үзээрэй. Нэг ханыг авахад таны байр ямар их өөрчлөгдөхийг та төсөөлөх ч үгүй. Тод жишээг дээрх зурагнаас хараарай. Нэг өрөө байранд амьдардаг байсан энэ гэр бүлийнхэн ханаа буулгаад саруулхан гал тогооны өрөө, унтлагын өрөө болон кинотеатртай болж чадсанаас гадна гурван муурандаа байшин барих ч зайтай болжээ.

2. Бүсчлээрэй

Жижигхэн зайтай байранд үнэхээр үр дүнтэй арга бол – бүсчлэх. Тавилга эсвэл өөр гоёл чимэглэлээр бүсчилж хязгаарлана. Хамгийн гол нь нүсэр биш байх хэрэгтэй, эс бөгөөд үр дүн нь буруугаар эргэнэ шүү.

Мөн гэрэл зураг эсвэл зурагт ханын цаасаар бүсчлэх ч боломжтой. Мэргэжлийн засал чимэглэлчид зурагтай ханын цаас ашиглан юу хүссэнээ хийх ажээ.

Бүсчлэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Хэрвээ та орон зайгаа даавуун материалаар тусгаарлахаар шийдсэн бол материал, өнгийг зөв сонгох хэрэгтэй.

Засал чимэглэл хийхээс өмнө төлөвлөгөөгөө гаргахыг зөвлөж байна. Ингэснээр өрөөний буланд тоос даруулаад хэвтэх тренажер эсвэл сүүлийн хэдэн сар хэрэглээгүй талх баригч цаашид байх эсэхээ шийдэх болно.

Та бүхэн дараах хүүхдийн өрөөг сонирхоно уу. Байдаг л хүүхдийн өрөө “сэтгүүлийн нүүр” дээрх хүүхдийн өрөө болон хувирчээ. Цайвар өнгийн хана болон орон зайн тусгаарлагч нь унтлагын өрөөг хүүхдийн тоглоомын хэсгээс гайхалтай тусгаарлаж чадсан байна.

Таны жижиг угаалгын өрөөнд том ванн хэрэгтэй юу? Эсвэл шүршүүр байхад л болох уу гэдгээ та сайн бодоорой.

3. Шал

Жижиг өрөөнд шалыг анхаарах хэрэгтэй. Өрөөг том харагдуулахын тулд нэг өнгийн шал тавиарай.

4. Өнгөний зохицолдлогоо

Хар болон тод өнгийг зөв хослуулах хэрэгтэй. Цайвар (цайвар шаргал, цагаан, сүүн) өнгийг үндсэн өнгө болгоно. Ингэснээр жижиг өрөө илүү том харагдана, мөн толь тавихаа мартаж болохгүй.

Ялгаа мэдэгдэхүйц байгаа биз?

Ягаан өнгийн хана уйтгартай санагдаж байсан бол хар, цагааны хослол хөнгөн бөгөөд орон зай нэмсэн мэт харагдуулж байна.

Ягаан өнгө нь ногоон өнгөтэй хосолсноор бас л уйтгартай. Харин цагаан өнгө бол өөр хэрэг шүү.

Хуучин гал тогооны шинэ амьдрал.

Энэ тагтны талбай 4 кв.м, яаж ашиглаж болохыг нь та өөрөө харж байна.

Гэрийн орон зайг хэрхэн зөв ашиглах талаар та өөр юу мэдэх вэ? Бидэнтэй хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published.