Сүүлийн үеийн судалгаагаар маш өндөр эрсдэлтэй гэдгийг нотолсон..
Гар утас бидний биеийн нэг хэсэг мэт болж, хүмүүс донтох хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Ихэнх хүмүүс орой унтахдаа гар утсаа орныхоо ойролцоо тавьдаг болохыг судалгаа харуулж байна. Энэ байдал нь янз бүрийн шалтгаантай. Хэн нэгэн яаралтай дуудлага хийх, сэрүүлэг тавих, эсвэл аюул осол гарах үед гар утас ойрхон байх нь зүгээр гэсэн шалтгаанаар утсаа хажуудаа байлгадаг. Зарим нь зүгээр л ямар ч шалтгаангүй унтахын өмнө утсаа оролдож байгаад хажуудаа тавьж унтдаг байна. Ихэнх хүмүүс шөнө дунд хэн нэгэн найзынхаа илгээсэн зурвасыг харалгүй, хариу илгээж чадахгүй байх вий гэдгээс айдаг.
Гэхдээ энэ зуршил нь танд хортой:
- Гар утаснаас ялгарч буй цахилгаан соронзон долгион нь хүний биед хортой гэдгийг эрдэмтэд нотолсон
- Ухаалаг утсан дээрээс юм унших нь маш их хортой. Энэ нь хүний нойрыг алдагдуулдаг. (7 цаг тасралгүй унтах ёстой)
- Гар утастай шууд болон шууд бусаар холбоотой өвчин эмгэг их гардаг
- Гар утсыг үргэлж биедээ ойр байлгавал үргүйдэлд ч хүргэж болно
- Бодол санаа үргэлж гар утсанд чиглэдэг тул таныг тавгүй байлгах үндэс болно
- Хамгийн хүнд, нөхөж баршгүй хохирол бол таны хараа муудах явдал. Учир нь харанхуйд ухаалаг утасны дэлгэц ширтэх нь харааг маш хурдан муутгадаг. Нүдний хорт хавдар үүсгэх магадлалтай.
Та шөнийн турш тайван амгалан унтахыг хүсэж байвал гар утсаа унтраагаарай. Сэрүүлэг болгож хэрэглэдэг бол үүний оронд өөрт хоргүй зүйлийг сонгоорой!