in ,

ХөөрхөнХөөрхөн ГоёГоё Юу вэЮу вэ

Амьдрал хөнгөвчлөх 21 ашигтай зөвлөгөө. Өдөр тутмын элдэв жижиг сажиг асуудал таныг дахиж зовоохгүй

Ахуйн хэрэглээний мэдлэг илүүднэ гэж байхгүй. Хүмүүс амьдралынхаа туршид туршлага хуримтлуулсаар үр хойчдоо өвлүүлэн үлдээж тэдний амьдралыг илүү хялбар болгоход тус нэмэр болно.

Өдөр тутмын элдэв жижиг сажиг асуудлаар өөрийгөө зовоохгүй байхыг хүсвэл бидний өгөх зөвлөгөөтэй танилцана уу.

1. Амттай котлет идмээр байвал

Татсан махаа сонгино, давс, перецээр амтлаад хөргөгчинд 5-6 цаг амраана. Маханд амтлагч бүрэн шингэж илүү амттай котлет болдог ажээ.

 

2. Хоолойн өвчин намдаах

Кардамонтой халуун сүү – үрэвсэл дарах, хоолойн өвчин намдаах шилдэг ундаа.

 

3. Гал асаах

Яаралтай гал асаах шаардлагатай бол чипс ашиглаарай. Гал асаах бусад бодисоос дутахааргүй гал асаахаас гадна нойтон модыг ч дажгүй дүрэлзүүлнэ шүү.

 

4. Жижиг түлэгдэлтэнд шүдний оо

Түлэгдсэн хэсэгт шүдний оо түрхвэл эвгүй мэдрэмж нь бага мэдрэгдэж, түлэгдсэн шарх хурдан эдгэрнэ.

 

5. Төмсөө хурдан болгохыг хүсвэл

Бага зэргийн цөцгийн тос хийвэл таны төмс хурдан болно.

 

6. Өндөг шинэ уу, хуучин уу?

Шалгахад маш амархан: хүйтэн усанд хийсэн шинэ өндөг шууд ёроолд живнэ, хуучин нь хөвөөд л гараад ирнэ.

 

7. Нарийн боовны зуурмаг зуурахад өндөг байхгүй бол…

Өндгийг гадилаар бүрэн орлуулж болно. Тал гадил нэг өндөгтэй дүйцнэ гэж бодоод л та бялуу, жигнэмгийн гурилаа зуураарай.

 

8. Шилэн дээрх цавууны толбыг арилгах

Цавууг арилгахад ургамлын тос байхад л хангалттай. Цавуутай хэсэг дээр тос түрхээд 10 минут байлгаад дараа нь цаасаар арчаад аваарай.

 

9. Шош, вандуйг хурдан болгох

Шош, вандуйгаа дэвтээж хонуулахаа мартсан уу? Давсгүй усанд буцалгахдаа 5-7 минут тутамд хоолны халбага хүйтэн ус нэмээд байх хэрэгтэй. Илүү хурдан болох шилдэг арга.

 

10. Хувцсан дээр тогтсон цэнхэр толбо

Ацетоныг толботой хэсэгт шингээнэ. Дараа нь нашатырийн спирт түрхээд хувцсаа угаагаарай.

 

11. Хагарсан өндгийг яах вэ?

Хагарсан өндгийг аврах боломж бий: жигнээд л салат гэх мэт зүйлд хийж болно.

 

12. Норсон гутлыг хурдан хатаах

Давс хэрэг болно. Давсаа хайруулын тавганд сайтар халаагаад оймсонд хийж давстай оймсоо чийгтэй гутландаа хийгээрэй. Эхний оролдлогоор гутал тань бүрэн хатаагүй бол хуучин давсаа шинэ халуун давсаар солино. Нойтон гутал маш хурдан хатна шүү.

 

13. Сүүгээ хурдан буцалгамаар байна уу?

Чимх элсэн чихэр хийвэл таны сүү хурдан хөөрнө.

 

14. Бяслаг үрэх энгийн арга

Хатуу бяслаг үрэх гэж байгаа бол үрүүлээ ургамлын тосоор тослоорой. Бяслаг наалдахгүй гулсаад л байна.

 

15. Гал тогооны таагүй үнэрээс салах арга

Маш амархан: 1 хоолны халбага уксусыг хайруулын тавганд бүрэн уурштал нь халаана.

 

16. Хатсан нимбэгийг яах вэ?

Хатсан нимбэгийг дахин шинэ мэт болгох боломжтой: устай тавганд хэдэн цаг байлгаарай.

 

17. Шинэ гутлыг зөөлрүүлж хөлд эвтэйхэн болгох

Шинэ гутлаа хөлд эвтэйхэн болгохын тулд дараах аргыг ашиглана: зузаан оймс өмсөөд гутлаа углана. 10 минутын турш халуун сэнсээр үлээлгээрэй.

 

18. Толгойн өвчин намдаах

Дух орчим лугшиж өвдөөд байвал нимбэгээр духаа арчаарай. Цитрусын үнэр тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.

 

19. Хагарсан шил цуглуулах

Баримлын шавраар хагарсан шилийг цуглуулж болно – нүдэнд үл харагдах хэлтэрхий хүртэл наалдана.

 

20. Хурдан тайвшрахыг хүсвэл

Хэрвээ яаралтай тайвшрах хэрэгтэй байгаа бол хамар болон уруулын голд байрлах цэг дээр эрхий хуруугаараа 3 секундын турш дараарай. Бие тань салгалж чичирсэн байсан ч тайвшрах болно.

 

21. Ухаалаг утасны дэлгэцийн зураасыг арилгах

Цэвэрхэн даавуун дээр бага зэргийн шүдний оо дусаана. Дэлгэц зурагдсан тэр хэсгийг тойрог байдлаар зөөлөн арчаарай. Дараа нь нойтон алчуураар дэлгэцээ цэвэрлэж шүдний оог арилгана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *