in ,

ХөөрхөнХөөрхөн ГоёГоё Яг зөвЯг зөв

Овор багатай, наснаасаа залуухан харагдах нууцыг танд дэлгэе: Өөртөө тохирсон зөв үсний засалт сонгоорой!

Тэвчээр зааж ургуулсан үсээ нэг л өдөр үсчинд очоод богинохон болгоод дахиад л тэвчээртэй хүлээж байж урт ургуулах – энэ тойрог хэзээ ч дуусахгүй.

Зөвхөн урт үс л эмэгтэйлэг харагдуулдаг гэсэн ташаа ойлголтыг чадварлаг үсчид эвдэж чаджээ. Богино үс ямар ч насныханд тохирно гэдгийг та бүхэн дараах зургуудаас харна уу.

20+ нас

20 нас – өөрийн өнгө төрхийг олохын тулд зоригтой туршилт хийж болох нас. Этгээд өнгө, шулуун засалт, шаталсан тайралт эсвэл эльф загварын богино үс – залуу бүсгүйчүүдэд сонголт өргөн.

 

 

 

30+ нас

30-аас дээш насныханд үсний засалт энгийн бөгөөд этгээд өнгөнөөс татгалзвал илүү тохиромжтой. Жижиг зөв нүүрний хэлбэртэй бол эрэгтэй жижиг халимаг тавьж болно, харин өтгөн үстэй бол урт, шулуунаар засуулбал илүү зохино. Стилистүүд үсний засалтаа байнга сольж байхыг зөвлөдөг бол имижээ барихыг зөвлөх ажээ.

 

 

 

40+ нас

40 наснаас хойш эмэгтэйчүүд залуу харагдахыг хүсч эхэлдэг тул үсний засалт маш чухал үүрэгтэй. Үсээ багахан буржийлгасан тийм засалт сонгоорой, яагаад гэвэл хэт их ороосон үс нь нас нэмж харагдуулдаг. Бас хэт шулуун үснээс ч зайлсхийх хэрэгтэй. Бага зэргийн замбараагүй засалт илүү зохимжтой.

 

 

 

50+ нас

50 насныханд стилистүүд хэт урт үс эсвэл хэт богино үснээс татгалзахыг зөвлөдөг. Хөнгөн бага зэргийн ороосон үс нь илүү өтгөн харагдуулах тул энэ насныханд тохиромжтой. Нэг өнгийн будгаас татгалзаад хэд хэдэн туяа оруулж болно. Дунд зэргийн урттай үсийг сул ороохыг зөвлөж байна.

 

 

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-2 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0