in

ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв Юу вэЮу вэ

Орлогын үүдээ нээж хэтэвчээ мөнгөөр дүүргэхийг хүсэж байна уу? Тэгвэл мөнгө дууддаг 10 домыг мэдээд аваарай!

Санхүүгийн эх үүсвэрийг бидний бие эрхтэн эртнээс мэдэрдэг, ялангуяа зүүн гарын алга. Энэ тухай олон хүн мэддэг байж болох хэдий ч тэр болгон анхаарч тоодоггүй.  Гарын алга загатнавал мөнгө тал талаас л урсаад ороод ирэх мэт.

Алга загатнаад хэд хоног өнгөрнө. Хэдий хэр хугацааны дараа мөнгө орж ирэх нь тухайн хүний онцлогоос хамаарна. Зарим нэгэнд нь загатнасны маргааш мөнгө орж ирэх бол зарим нэг нь хэд хоногийн дараа орж ирж болно. Дараа удаа зүүн гарын алга загатнавал өөрийгөө сайтар ажиглаарай, мөнгөний орлого нэмэгдтэл хэдэн өдөр болохоо мэдээд авсан нь дээр.

Гарын алга загатнаад хэд хоногийн дараа түрийвчээ түнтийлгэхээ урьдчилан мэдэж ажлаа төлөвлөж болох нь. Түрийвч гэснээс түрийвчтэй зөв харьцаж сурах хэрэгтэй. Түрийвчинд байнга мөнгө эргэлдүүлэхийн тулд зарим нэг зөвлөгөөг дагахыг хичээнэ үү.

Сайн үйлсэд мөнгө хандивлах нь шинэ зүйл биш, чухам энэ үйл орлого нэмэгдүүлдэг ажээ. Орлогынхоо аравны нэг хувийг л боломжгүй хүмүүст хандивлаж орлого, зарлагын урсгалыг тэнцвэржүүлнэ. Хүүхдийн асрамжийн газар эсвэл өөр бусад буяны ажилд зориулаарай. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй байх ёстой.

Гэрт байгаа эд хогшлыг ч мартаж болохгүй. Хэрвээ танай гэрт хэрэггүй хог новш их байдаг бол муу энерги тэр хэмжээгээр ялгаруулна. Хог новшноосоо салахдаа фэн-шүйн ойлголтыг ашиглаж эд хөрөнгө дуудах энергийг идэвхжүүлээрэй.

Мөн мөнгө дуудах баримал гэртээ байрлуулна, жишээ нь мөнгөний мэлхий, бурхдыг гэрийн хоймортоо тавиарай. Тусгай тавиурт тавьж гартаа атган энергийг нь өөртөө шингээн авна.

Бас нэгэн шилдэг арга бол тасалгааны цэцэг. Заавал мөнгөний цэцэг байх албагүй. Таны гэртээ ургуулж буй ургамал цэцгээ дэлгэвэл таны санхүүгийн орлого нэмэгдэх нь гэж сүсэглээрэй.

Гэрийн зарим нэг газруудад тавьсан цэцэг үхээд, навч нь унаад байх тохиолдол байдаг. Тийм учраас цэцгээ сайхан ургах тийм газрыг олж сонгох хэрэгтэй. Цэцэгтээ тохиромжтой газар хайж байна гээд байнга нааш цааш байрыг нь солих хэрэггүйг бас анхаарна уу.

Гудамжнаас олсон мөнгө, гоёл чимэглэл нь санхүүгийн орлого нэмэгдэхийг илтгэнэ. Тийм учраас газраас та тийм зүйл олж харвал цээрлэлгүй авч болох юм. Олсон мөнгөө аваад баярласнаа илэрхийлээрэй.

Зарим хүмүүс зуны цагаар гэртээ эрвээхий оруулахын тулд цонхоо байнга томоор нээсэн байдаг. Хэрвээ гэрт гоё ганган эрвээхий ороод ирвэл орлого нэмэгдэхийн бэлгэдэл болно.Тийм учраас дараагийн удаа гэрт тань эрвээхий ороод ирвэл хөөж гаргах гэж бүү яараарай.

Мөнгө дуудах бас нэгэн зүйл бол шувуу танд “тэмдэг” тавих явдал юм. Мэдээж таатай биш ч гэлээ, үр дүн нь гайхалтай тул тэвчихээс өөр яалтай билээ. Гудамжинд явж байхад тань ийм зүйл тохиолдвол санаагаар унаж бухимдалгүй сайны бэлгэдэл хэмээн үзээрэй.

Өртэй хүмүүсийн хувьд нэгэн хэллэг байдаг, өдрийн цайнаас өмнө өрөө өгчихөөрэй гэж. Тэгэхээр өрнөөсөө эртхэн салаад орлогоо нэмэгдүүлэх ажилдаа орсон нь дээр болов уу.

Орох хаалганы хивсэн доогуур зоосон мөнгө хийх нь бас нэг мөнгө дуудах арга юм. Мөнгийг өөрийн гэрт дуудах бөгөөд гэрт үлдээх сайхан уур амьсгалыг бий болгохоо бас мартаж болохгүй.

Дээр дурьдсан бүх арга үр дүнд хүргэдэг. Гэхдээ мөнгө ирнэ гээд өдөржингөө буйдан дээрээ хүлээгээд хэвтээд байх хэрэггүй гэдэг нь ойлгомжтой. Мөнгөний урсгалыг өөрт чиглүүлэхийн тулд зорилгодоо нэг алхам ч гэсэн ойртох зүйл хийж байгаарай. Ингэж байж таны хүсэл биелэх болно шүү дээ.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-1 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
  1. Ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ хийдэг , зөв хүнд мөнгө өөрөө л ирнэ ! Дэлхийн баячуудын ихэнх нь ажлын хүндийг хийж байж л амжилтанд хүрсэн.

  2. азазазазазазаз бурзай Бурзай бурзай хурай Хурай хурай мөнгөн мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө мөнгө

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0