Судас эрүүл, уян хатан бол биеийн цусны эргэлт хурдан байна. Хамгийн гол нь судас уян байснаар эд эрхтнийг шим тэжээл, хүчилтөрөгчөөр хангаж улмаар бүх эрхтэн эрүүл байна гэсэн үг шүү дээ!
Судастай холбоотой асуудлууд нь ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж олон төрлийн ноцтой эмгэгүүд үүсэхэд нөлөөлж болно.
Ихэнх ноцтой өвчнүүд судасны өвчнөөс болж үүсдэг – судсанд холестеринон цүлхэн үүсэх ба тэдгээрийн кальцжилт, цусны даралт ихсэх үед судас гэмтэх, хөгшрөлтийн шалтгаан болдог хялгасан судасны нарийсал г.м.
Гар хөл бадайрах, чих шуугих, толгой эргэх, толгой байнга өвдөх зэрэг эдгээр бүх шинж тэмдгүүд судас уян чанараа алдсантай холбоотой байдаг аж.
Судсаа хамгаалж, бэхжүүлэхийн тулд эрүүл хооллож, судасны сүлжээг дасгалжуулах тогтмол дасгал хөдөлгөөн хийж, усан эмчилгээ буюу ванны болон шүршүүрэн эмчилгээ зэрэг иж бүрэн арга хэмжээ авах хэрэгтэй. Өөх тостой, шарсан хоол, халуун ногоо, архинаас татгалз. Тамхи бол судасны номер нэг дайсан юм шүү.
Хүнсэндээ ногоог аль болох ихээр хэрэглээрэй. Судсанд өдөр бүр С, Р амин дэм шаардлагатай байдаг. Эдгээр нь усан үзэм, сонгино, сармис, перц, нэрс, ногоон цай, нарсны холтсонд ихээр агуулагддаг.
Хоолондоо хүнсний антиоксидантыг оруулаарай – цитрусын төрлийн жимс, лууван, яншуй, цагаан мөөг. Эдгээр ногоо нь судасны ханыг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.
Судсанд нэн шаардлагатай никотины хүчил нь тахиа болон туулайн мах, цагаан мөөг, гурвалжин будаа, наймаалж, сагамхай загасанд ихээр агуулагддаг.
Судасны ханыг бэхжүүлэхэд уламжлалт анагаах ухаанаар батлагдсан аргууд чухал.
Судасны хатуурлын үед долоогонын цэцгийн ханд бэлтгэ
1 амны халбага цэцэг дээр 1 аяга буцалсан халуун ус нэмээд саваа 2 цагийн турш сайтар таглаж тавина. Дараа нь шүүж аваад хоол идэхээс өмнө өдөрт 4 удаа аяганы ¼-ээр уугаарай.
Хялгасан судасны цусны эргэлтийг сэргээхийн тулд
2 амны халбага жижиглэсэн шинэхэн шилмүүс, 2 амны халбага сонгины хальс, 2 амны халбага угаасан овъёос дээр 0,5 л нохойн хошууны ханд нэмнэ (2 амны халбага нохойн хошуу дээр 0,5 л ус нэмээд 10 минут буцалгана). 1 шөнө хонуулаад шүүж аваад өдөрт 0,5-1,5 литрийг ууж хэрэглэнэ. Курс эмчилгээ – 4 сар.
Цусны судсыг цэвэрлэж, бэхжүүлэхийн тулд
100 гр шинэхэн шар дэрний навч дээр 800 мл архи, 400 мл ус нэмнэ. Шилэн саванд хийж таглаад 40 хоног гэрэлд тавина. Шүүж аваад өдөрт 1 удаа өглөөний цайны өмнө 1 амны халбагаар усаар даруулж ууна. Курс эмчилгээ 1 жил үргэлжилнэ.
Нурууг тэжээдэг судсыг цэвэрлэхийн тулд
1 амны халбага жижиглэсэн даливс өвс дээр 1 аяга ус нэмээд 10 минут буцалгаад 1 цаг амраана. Шүүж аваад өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө тал аягаар ууна.
Эсвэл хагас литрийн саванд 2/3-р хатаасан даливс өвсний үндэс эсвэл наранцэцгийн үндэс хийгээд дээр нь архи нэмж 3 долоо хоног байлгана. Шүүж аваад өдөрт 3 удаа 1 цайны халбагаар ууна.
Даливс өвсний үндэсний шүүсийг өдөрт 3 удаа ууж болно: 1 амны халбага шүүсийг 0,5 л усан дээр нэмнэ.
Мөн 1/3 цайны халбага хүнсний давсыг 1 аяга бүлээн усанд хийгээд унтахаас 1 цагийн өмнө өдөр бүр ууна. Энэ эмчилгээ нь нурууны судсанд хуримтлагдсан хор болон бүх биеийн хорыг гадагшлуулна. Үүний хажуугаар таны хоолны цэсэнд сонгино, сармис, цагаан гаа, цоохор майлз, халгай, багваахай цэцэг байх ёстой.
Судсыг цэвэрлэж, уян чанарыг ихэсгэж цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний бахаас урьдчилан сэргийлж мөн толгойн өвдөлтийг арилгахын тулд
200 гр жижиглэсэн сармис дээр 400 гр архи нэмээд сайтар таглаад 10 хоног хөргөгчинд байлгана. Мааралд хийж шүүгээд 2 долоо хоног дулаан, харанхуй газар хадгална.
Хандыг 1/3 аяга сүү эсвэл усанд дусааж хийгээд хоол идэхээс 30 минутыг өмнө дараах хуваариар ууна: эхний 10 хоног өдөрт 3 удаа 5 дуслаар ууна, дараа нь өдөрт 25-30 дуслыг эм дуустал хэрэглэнэ.
Долоогоно жимсний спирттэй хандыг судас өргөсгөх, цусны эргэлтийг сайжруулахын тулд
Нэг амны халбага жижиглэсэн долоогоно жимс дээр 250 мл архи нэмээд 10-12 хоног сайтар таглаж хандална. Шүүж аваад өдөрт 3-4 удаа хоол идэхийн өмнө 15 мл усанд 20 дуслыг хийж уугаарай.
Хэрэв судасны хатуурал эхэлсэн бол холестериныг зайлуулахын тулд хусны нахианы ханд хэрэглэхийг санал болгож байна
15 гр нахиан дээр 0,5 литр архи нэмээд 14 хоног харанхуй газар хандална. Шүүгээд өдөрт 3 удаа 20 дуслыг 15 мл усанд дусааж хэрэглээрэй.
Эрүүл энхийг хүсье!