Илүү эрүүл байхыг хүсэж байна уу? Торгомсог зөөлөн арьс, үс, бат бөх хумс? Хүссэн үр дүнд хүрэхийн тулд юуны түрүүнд хоол боловсруулах эрxтний хэвийн үйл ажиллагааг хангах хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа таны бие эрүүлжиж улам гоо үзэсгэлэнтэй болж байгаагаа мэдрэх болно.
Хоол боловсруулах эрxтний хэвийн ажиллагааг хангах шилдэг бүтээгдэхүүн бол байгалийн гаралтай цэвэр хүнс байна. Нэгдүгээрт, биед зөөлөн үйлчилнэ. Хоёрдугаарт, ямар ч хор нөлөөгүй тул хүссэнээрээ хэрэглэж болно.
Танд санал болгож байгаа дараах жоруудаас өөрт таалагдсан, тохирох смузийг хийж уугаарай.
Бие махбодь цэвэрлэх ундаа
1. Гадил-нимбэгийн смузи
350 мл ус, 3 гадил, бууцайны навч 1 ш, бага зэргийн нимбэгийн шүүс.
2. Цоохор майлзын ундаа
2 гадил, 1/3 нимбэгийн шүүс, 2 х.х нэрс, 2 иш цоохор майлз, 180 мл ус.
3. Өргөст хэмхийн ундаа
50 г салатны навч, хальсалсан өргөст хэмх, 20 мл нимбэгийн шүүс, 1 стакан ус, халбага зөгийн бал. Өргөст хэмх, бууцай хоёр биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.
4. Гадил-бөөрөлзгөний смузи
150 г бөөрөлзгөнө, 120 г цангис эсвэл ясгүй тоор, 1 гадил, 30 г гаа, 1 стакан ус.
5. Гадил+лууван = гайхалтай зохицолдоо
1 гадил, 1 стакан алимны шүүс, 2 х.х лууван, 15 мл нимбэгийн шүүс.
6. Амны зугаа гаргах амттаны оронд
Амттан идмээр байвал ийм смузи хийгээрэй: овоолон самар, 1 стакан ус, ясгүй 2 хасарваань, 1 ц.х зөгийн бал, чимх гаа, цинамон
7. Үл зохилдлогоог зохицолдуулах нь
1 амтат чинжүү, 10 гүзээлзгэнэ, 20 мл нимбэгийн шүүс, зөгийн бал, мөс.
8. Хүрэн манжингийн эрин үе
Жижгэвтэр хүрэн манжин – 1ш, 3 лууван, 1 хумс сармис, 1 редиск. Хорт бодис цэвэрлэхэд ногооны смузи гайхалтай үр дүн үзүүлнэ.
9. Жимс-ногооны ундаа
1 гадил, 1 стакан алимны шүүс, 2 х.х лууван болон 20 мл нимбэгийн шүүс.
10. Ногоон цайтай смузи
Хальсалсан өргөст хэмх 1, 2 боодол бууцай, 2 стакан хэрчсэн ананас эсвэл хулуу, 1 стакан чанасан ногоон цай, 200 мл нимбэгийн шүүс.
11. Хулууны ундаа
Хулуу нь хорт бодис гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг. Хэрвээ хулууны каш хоолойгоор давахаа больсон бол амттай ундаа хийж угаарай. 100 гр чанасан хулуу, 0,5 стакан сүү, зөгийн бал, нунтаг цинамон – өөрийн хүссэн хэмжээгээр.
Бүгдийг нь ууж үзмээр санагдав уу? Жорыг хадгалж аваад өөрийгөө эрхлүүлээрэй. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хуваалцахаа мартав аа.
Баярлалаа