in ,

ГоёГоё ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв

Эмэгтэйчүүдэд хамгийн их тус болох 10 зөвлөгөө. Энэ нууцуудыг эртхэн мэдэхгүй яав аа!

Байнга хийдэг зүйлээ илүү хялбараар эсвэл бүр илүү сайжруулахыг хүн бүр хүсдэг. Эмэгтэй хүн бол ухаантай, тэд энгийн зүйлд гайхалтай мэргэн шийдэл олж чаддаг. Ингээд та бүхэндээ эмэгтэй хүн бүрт тус болох зөвлөгөөг хүргэе. Сааталгүй хэрэгжүүлээрэй. Хэрвээ чи эрэгтэй хүн бол өөрийнхөө бүсгүйд үүнийг заавал уншуулаарай.

Бүсгүйчүүдэд өгөх зөвлөгөө

1. Эмэгтэй хүн бүр хумсны будгаа хурдан хатаахыг хүсдэг. Чухал уулзалтанд явах гэж яарч байна уу? Шийдэл нь энд байна. Хумсаа будаад хүйтэн усанд 3 минут байлгах хэрэгтэй. Будаг хурдан хатах болно.

2. Дуртай үнэртнээ самандаа цацаад үсээ самнавал бүхэл өдрийн турш сайхан үнэртэх болно.

3. Уруулын будгаа хугалсан бол асаагуураар халааж байгаад хугарсан хэсгийг дээр нь тавиарай. Үүнийхээ дараа хөргөгчинд хагас цаг байлгана. Үүнийг эртхэн мэдсэн бол уруулын будгаа аварч чадах байсан байна шүү дээ!

4. Үсний ангижруулагчийг хөлийн үсийг авахдаа түрхэж болдог. Арьсыг зөөлрүүлж, гөлгөр болгодог.

5. Эмэгтэй хүн бүрт тэр бүр хэрэглэдэггүй гялалзсан нүдний тень байдаг. Үүнээсээ бага зэргийг хумсныхаа будагтай холивол гайхалтай өнгө гардаг. Туршаад үзээрэй!

6. Үсний хавчаарыг сайн тогтоохын тулд бага зэргийн лак цацаарай.

7. Цамцны зах болон жижиг хэсгийг үсний индүүгээр индүүдэж болдог.

8. Хумсны будагны таглааг үсний боолтоор боовол амархан онгойдог. Заримдаа барьцалдаад наалдчихсан байдаг шүү дээ.

9. Энгийн хөлс дарагч хөлийг холголтоос хамгаалдаг. Гутал үрдэг хэсэг дээрээ түрхвэл үрэлтийг багасгаж арьсыг хуурай байлгана.

10. Нүдний харандаа хэтэрхий хатуу байвал галд бариарай. Ингэвэл нарийн биш бүдүүн гарах бөгөөд илүү зөөлхөн болсон байна.

Үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байгаа биз? Та бүхэнд хэрэг болно гэдэгт итгэж байна. Найз бүсгүйчүүддээ хэлж өгч амьдралдаа хэрэгжүүлээрэй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *