in ,

Хэрэв та бассейнд хичээллэх гэж байгаа бол үүнийг анхаараарай! Ямар хүмүүс бассейнд сэлж БОЛОХ болон БОЛОХГҮЙ вэ?

Усанд сэлэх маш сайн гэдгийг хүн бүр мэднэ. Дархлааны тогтолцоог бэхжүүлж, хүний биеийг зөв хөгжихөд тусалдаг.

Усанд сэлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд сайн

Усанд сэлэх нь хүнийг тайвшруулдаг. Сэтгэл гутралыг багасгаж, нойронд сайн болно. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хоолны дуршил болон сэтгэл санааг дээрдүүлдэг. Ус нь булчингийн үйл ажиллагааг бэхжүүлж, мэдрэлийн системийг хэвийн байлгадаг. Бие болон сэтгэл санаанд бүхэлд нь ашигтай нөлөө үзүүлдэг.

Биеийн эрүүл мэндэд дараах нөлөө үзүүлнэ

Усанд сэлэх нь дараах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга гэж үзэж болно. Үүнд:

  • Дутуу хөгжил
  • Нурууны муруйлт
  • Илүүдэл жин

Усан дотор хүний биеийн ихэнх булчингууд идэвхиждэг. Булчингийн эдгээр ачаалал нь нурууны булчинг бэхжүүлж, биеийг зөв хэлбэртэй болгодог бөгөөд ус үүнд нөлөөлдөг.

Булчин идэвхитэй хөдөлснөөр цусны эргэлт сайжирч, дотоод эрхтэнд хүчилтөрөгчийг зөв дамжуулдаг. Мөн сэлэх нь дараах үр дүнтэй.

  • Зүрх судасны систем
  • Тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй
  • Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг
  • Зөв амьсгалж сурдаг ба уушгийг цэвэршүүлдэг

Эмчилгээний зориулалттайгаар усанд сэлж болдог

  • Цус багадалт
  • Булчингийн тогтолцооны өвчлөл
  • Тахир дутуу, бие махбодь болон сэтгэцийн хэвийн бус шинж байдлаас болж шаналж байгаа нэгэн
  • Төрөлтийн гэмтэлтэй хүмүүс
  • Тархины саа, хам шинж бүхий өвчтөн
  • Зожиг болж зовж буй хүмүүс
  • Рахит өвчтэй хүмүүс

Мөн дараах зүрх судасны системийн өвчтэй хүмүүс сэлэх хэрэгтэй.

  • Хэсэг газрын цус багадах өвчин
  • Гүйлсний цочмог үрэвсэл
  • Миокардит
  • Мэдрэлийн өвчин

Маш цөөхөн сэлэлтийн арга зааж өгөх хэрэгтэй.

Дараах өвчтэй хүмүүс сэлж болохгүй:

  • Төрөлхийн зүрхний гажигтай
  • Төрөл бүрийн цочмог өвчин (хатгаа, амьсгалын замын цочмог өвчлөл)
  • Мэдрэлтэй холбоотой татдаг өвчтэй хүмүүс
  • Үе мөчний өвчтэй, булчингийн системийн ноцтой өвчтэй хүмүүс
  • Арьсны халдвартай
  • Харшилтай
  • Саажилттай
  • Татаж унадаг хүмүүс

Өөрт буй зовиур, өвчнийг арилгахын тулд усанд сэлэлтээр хичээллэх гэж байгаа бол хамгийн түрүүнд эмч, мэдрэлийн эмч нартай зөвлөлдөхийг санал болгож байна!

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0