in

ХахаХаха ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ГоёГоё Яг зөвЯг зөв

Бидний эд эрхтэнүүд ямар үнэтэй байдаг вэ? Бурхан минь, ийм гэж ёстой зүүдэлж ч байсангүй!

Хорт хавдар, зүрхний өвчлөл, бөөрний дутагдал мөн уушигны өвчлөлүүд нэмэгдсээр байгаа нь хүний биеийн эд эрхтэнүүдийн хэрэгцээ шаардлага улам бүр эрэлт хэрэгцээтэй болж байгаагийн нэгэн илрэл юм. Эрхтэн шилжүүлэх хагалгаанууд өвчтөнүүдийн хувьд гол найдвар нь байдаг учраас үнэ нь улам бүр нэмэгдсээр байна. Нэгэн сонирхолтой тооцоог хийцгээе. Хүний биеийн бүх хэсгүүдийг тус бүрд нь шаардлагатай өвчтөнүүдэд үнэлж зарвал хэд болох бол оо?

Харамсалтай нь, энэхүү тоон үзүүлэлтүүд нь хүний эд эрхтэн дамлан наймаалдаг бохир бизнесийг газар авахад нөлөөлж болзошгүй юм. Эд эрхтэнүүдийг хөгжил буурай орны иргэдээс бага үнээр худалдаж аваад нөгөө хэсэгт нь эрхтэн шилжүүлэх мэс засал нэрийдлээр дамлан наймаалдаг. Олон улс орнууд эдгээр хууль бус үйлдлийг хориглосон байдаг ч таслан зогсоож чадахгүй байсаар байна. Америкт гэхэд сүүлийн жилүүдэд 1700 цогцос алга болсон гэх тоон үзүүлэлт гарсан бөгөөд тэдний зарим нь эд эрхтэнг нь авсан байдалтай олдсон байна. Мөн эмнэлгийн ажилчид нас барсан хүний эд эрхтэнийг хулгайлсан тохиолдол маш их бүртгэгдсэн байдаг ажээ.

Бидний эд эрхтэн ямар үнэ цэнэтэй вэ?

  • Нүдний эвэрлэг бүрхэвч – 15.000 фунт
  • Уушиг – 206.000 фунт
  • Бөөр – 105.000 фунт
  • Араг яс – 5.000 фунт
  • Зүрх – 425.000 фунт
  • Элэг – 104.000 фунт

 

Цус

  • Нэг аяга цус – 225 фунт
  • Хүний биед ойролцоогоор 10 пинт (шар айрагны аяга) цус байдаг.

 

Арьс

  • Нэг квадрат инч – 6 фунт
  • Хүний биеийг 3168 квадрат инч арьс бүрхсэн байдаг. Яс ба холбоосууд 3.600 фунт

Хууль бус худалдаагаар хамгийн ихдээ хүний эрхтэнийг 1.2 тэрбумаар худалдаалсан байдаг байна.

 

Биеийн хэсгүүд

  • Хүний толгойн хэсэг – 1.500 доллар
  • Хүний бүх биеийн тал хэсэг – 15.000 доллар
  • Тамхи татдаг хүний уушиг – 3.600 доллар
  • Хүний гарын нэг хэсэг – 185 доллар

Хүний биед агуулагддаг металууд

  • Алт – 0.2 мг 0.00827178$
  • Цагаан алт – 1.75 мг 0.00000550$
  • Зэс – 0.00003795 мг 0.00000150$

Хүний биеийн үйл ажиллагаа

Хүний бие 24 цагийн турш 100 ваттын гэрлийн чийдэнг ажиллуулахад хүрэлцэх хэмжээний цахилгааныг үйлдвэрлэдэг. Үүнийг мөнгөөр хэмжвэл:

Жил бүр 123 фунт

  • Хүн өдөрт дунджаар 3500 алхам алхдаг. Жилд 639 миль болно.
  • Ийм зайг машинаар туулна гэж үзвэл ойролцоогоор 287.55 фунт зарцуулна.

Тооцоологчдын үзэж байгаагаар хүний тархи ойролцоогоор 100 терабайт мэдээллийг хадгалах боломжтой. Энэ нь 25 ширхэг 4TB хард дискийг нийлүүлсэнтэй адил хэмжээ юм. 100 терабайт зөөврийн хадгалах төхөөрөмжийн үнийг бодож үзвэл 2500 фунт болж байна. Хүний зүрх өдөр бүр 2000 галлон цусыг судсаар дамжуулан шахаж байдаг. Дундаж усан сан тэр хэмжээний усыг өдөрт дүүргэдэг байна. Зүрхний шахах хүчийг ойролцоогоор үнэлвэл жилд 85 фунт Олон мянган хүмүүс өдөр бүр эрхтний донор байхгүйгээс болж нас барж байна.

Бид хүнийг нас барах үед эрхтэний донор болгохыг нийтээрээ хүлээн зөвшөөрвөл дээр байж болох юм. Учир нь бид өөд болсны дараа биеийн хэсгүүд маань бидэнд хэрэггүй. Хэрвээ бид хэрэгтэй хүнд нь өгчихвөл тэд ядаж л илүү хэдэн жил наслах болно шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *