in ,

Нүүр гарын саванг зөвхөн нүүрээ угаахад л хэрэглэдэг гэж бодож байна уу? Тэгвэл та эндүүрч байна – хүн бүрийн мэдэж байвал зохих супер лайфхакууд!

Саван нь бидний гарыг цэвэрлэж, бохирдлыг арилгаж, ариутгах үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ үүнийг зөвхөн гар угаахаас өөр нөхцөлд ашиглаж, үр шимийг нь хүртэж болно гэдгийг та мэдэх үү? Өнөөдөр та бүхэндээ савангийн гайхалтай хэрэглээнүүдийг танилцуулж байна.

Гутлан дотроо саван хийж, эвгүй үнэрийг арилгах

Хэрэв гутал тань чийг татдаг, таагүй үнэртдэг бол хоёр гутландаа савангууд хийгээд хэсэг орхичих. Оройдоо хийж орхиод, өглөөдөө авч байхад хангалттай бөгөөд энэ нь таны гуталны таагүй үнэрийг арилгаж, шивэртэхээс сэргийлнэ. Энэхүү аргыг долоо хоногт 2-3 удаа ашиглаж байгаарай.

 

Толь хөлрөхөөс сэргийлж саван түрхэх

Шүршүүрт орсны дараа толь үргэлж хөлөрч хэцүү байдаг шүү дээ. Үүнээс сэргийлэхэд танд саван туслах юм. Толиндоо савангаа жигд тарааж түрхэхэд хангалттай бөгөөд ямар нэгэн ус хүргэж болохгүй.

 

Гацсан цахилгааныг засна

Хэрэв таны хувцасны цахилгаан гацаад байвал саван түрхээд үзээрэй. Хэсэгхэн үрээд, цахилгаанаа татаад үз. Амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

 

Хяхнадаг хаалгыг засна

Хяхнаж, эвгүй дуугараад байгаа хаалгыг засах тийм ч хэцүү биш. Ердөө л ганц савангаар бүх асуудлыг шийдэж болно. Та савангаар хаалганы нугас хэсгийг үрээрэй.

 

Шумууланд хазуулсны дараа загатнааг бууруулна

Шумууланд хазуулсны дараа загатнаад хэцүү байвал багахан саван түрхчих. Ингээд л хэдэн минут өнгөрөхөд загатнаа тань арилах болно.

 

Хувцсыг таатай үнэртэй байлгана

Шүүгээтэй хувцсандаа саванд хийгээд тавьж байгаарай. Энэ нь таагүй үнэрийг арилгаж, байгалийн үнэртүүлэгчийн үүргийг гүйцэтгэх болно.

 

Савангийн тусламжтайгаар хагарсан шилийг хялбархан түүж болно

Хагарсан шилийг гараараа түүх хэрэгтэй аюултай. Энэ үед та саван ашиглаж болох бөгөөд чийглэж норгосон саванг шилэн дээр байрлуулж, наалдуулж авна.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0