Интернэт бол бид амьтдад хир зэрэг хайртай вэ гэдгийн бас нэгэн нотолгоо юм. Хүмүүс интернэтээр өхөөрдөм амьтдын бичлэгийг үзэх зуураа дуртай амьтдынхаа талаархи мэдээллийг бусадтайгаа хуваалцдаг. Харамсалтай нь эдгээр мэдээллүүдийн ихэнхи нь буруу байдаг бөгөөд бид заримыг нь залруулан таньд хүргэж байна.
1. Нугасны гуагалах дуу цуурайтдаггүй
Энэ бол маш олон хүнд хүрсэн ташаа мэдээллүүдийн нэг. Нугасны гааглах дуу цуурайтдаг. Дэлхий дээрх бүх дуу чимээ цуурайтаж байхад зөвхөн нугасны дуу л цуурайтахгүй байна гэдэг инээдтэй хэрэг. Нэмж хэлэхэд нугасны ганганаан тийм ч нийтлэг зүйл биш бөгөөд өөр өөр төрөл зүйлийн нугаснуудын ганганаан хоорондоо харилцан адилгүй байдаг. Нугаснууд ихэвчлэн олноороо байдгаас үүдэн цуурай нь байгаль дээр тийм ч тод сонсогдодгүй байж болох ч бусад дуу чимээтэй адилаар цуурайтдаг. Хүмүүсийн бодож байгаа шиг ямар нэгэн онцгой зүйл байхгүй ба хүсвэл та туршиж үзсэн ч болно шүү.
2. Зөгий танийг хатгасныхаа дараа үхдэг
Зөгий танийг нэг удаа хатгадаг харин шар зөгий танийг олон дахин хатгаж чадна. Та үүнийг хаа нэгтээ сонссон биз ? Дэлхий дээр ойролцоогоор 20.000 зөгийний төрөл байдаг ба зөвхөн балт зөгий л нэг хатгадаг. Учир нь тэдний хатгагч хошуу нь хурц үзүүртэй ба хатгах явцдаа арьсанд зоогдож үлддэг. Зөгий нисэх явцдаа хошуу, хорт хүүдийгээ үлдээгээд минутын дотор нүд аньдаг. Гэсэн хэдий ч зөгийний бусад төрлүүд таныг хэд л бол хэд хатгаж чадах зөөлөн хатгууртай байдаг. Тэр ч бүү хэл балт зөгийнүүд хатгасныхаа дараа үхэхгүй байх тохиолдол ч байдаг. Түүний бай нь зөөлөн арьстай тохиолдолд хатгуураа татаж гаргах чадвартай. Үүнтэй төстэйгөөр зарим шар зөгийний төрөл хошууныхаа урд хэсгийн үзүүрээс болж хатгасныхаа дараа өөд болдог байна.
3. Лемингүүд амиа хорлодог
Лемингүүд хадан хясаанаас унаж амиа хорлодог гэдэг нь худлаа. Энэ бол Диснэйн кино уран бүтээлчид леммингүүдийг олноор нь хадан хясаанаас түлхэж унагаж буй мэтээр дуурайлгаж хийснээс үүдэн гарсан яриа.
4. Бид унтаж байхдаа аалз залгидаг
Тэд хаа сайгүй л байж байдаг, бид хэн нэгэн унтаж байхдаа аалз залгиж болохыг бүр мөсөн үгүйсгэх гээгүй юм шүү. Үүнд ямар ч шинжлэх ухааны нотлох баримт байхгүйн дээр энэ нь интернэт анх үүсч байх үед үүссэн худал дам яриа гэдэг нь илэрхий байна.Хэрвээ таньд бидний хэлсэн зүйл үнэмшилгүй сонсогдож байвал аалзны төлөв байдлыг судлаад үзээрэй. Тэд бол хоромхон зуур хүний ам руу орохоор амьтад биш юм.
5. Тэмээн хяруулууд элсэнд толгойгоо булдаг
Хүүхэлдэйн кинон дээр харсан бүх зүйлээ үнэн болгож итгэх нь буруу юм. Дахиад л түүнийг сайн хар даа. За та өөрийгөө тэмээн хяруул гээд төсөөлөөд үзээрэй. Та бол дэлхий дээрх хамгийн том шувуу шүү дээ. Ойролцоогоор 145кг жинтэй ч 70км/цагийн хурдтай гүйж чаддаг. 3 метр хүртэл өндөрт сунаж чадах ба хурц сарвуутай, махчин шувууны үр хойч атлаа өөрийгөө хамгаалахын тулд элсэнд толгойгоо дүрээд бүх зүйл болж өнгөрөхийг хүлээнэ гэж үү ? Аюул тулгарлаа гэж бодоход тэмээн хяруулууд зугтах юмуу тулалдана. Тулалдлаа гэж бодоход тэднийг битгий басаарай. Тэд хүчтэй тийрэлтээрээ арсланг ч буулгаж авч байсан удаатай.
6. Далайн яст мэлхий & яст мэлхий
Зарчмын хувьд авч үзвэл энэ нь амьтдын тухай ташаа мэдээлэл биш боловч, хүмүүс байнга хооронд нь хольж хутгадаг учраас тодруулга хийсэн нь зүйтэй байх. Яг юу хэлэх гээд байна вэ гэвэл яст мэлхий нь газрын , далайн яст мэлхий өндгөө гаргах үеэс бусад үед усанд амьдардаг нь усны амьтан юм. Та тэднийг хөлөөр нь ялгах боломжтой. Газрын яст мэлхий нь алхахад тохирсон дугуй богинохон савартай, харин далайн яст мэлхий сэлэхэд тохирсон сарьслаг хөлтэй. Гэхдээ хойд америкчууд яст мэлхийг ерөнхийд нь нэрлэдэг гэдгийг санаарай.
7. Коаланууд бол баавгай
Бид амьтдын буруу нэршлийн тухай судлахдаа эдгээр өхөөрдөм уутат баавгайнууд нь коала баавгайнууд биш зүгээр л коала нэртэй болохыг олж мэдсэн юм. Тэд баавгайтай төстэй харагдаж байгаа ч холбоо хамааралгүй байна.
8. Дэгдээхэйнүүдэд битгий хүрээрэй, эс тэгвээс ээж нь орхиод явчихна
Хэрвээ та хаа нэгтээ явж байгаад бяцхан дэгдээхэйтэй таарвал түүнийг үүрэнд нь аваачих эсвэл хол газар аваачих хоёрын аль нэгийг хийгээрэй. Бяцхан шувуунууд ерөнхийдөө ангаахай , өдөлсөн дэгдээхэй гэсэн 2 ангилалд хамаардаг. Ангаахайнууд нь битүү өдөөр хучигдсан, их жижигхэн, нисч чадахааргүй байдаг. Тэд үүрнээсээ унасан бол тэдэнд таны туслаж хэрэгтэй байдаг. Өдөлсөн дэгдээхэйнүүдийн хувьд гадаад орчинтойгоо дасан зохицсон байдаг учраас таны тусламж төдийлөн хэрэггүй байдаг.
9. Улаан өнгө бухыг дайралтанд хөтөлдөг
Бухын тулаанд хүмүүс ихэвчлэн улаан өнгийн тугийг хэрэглэдэг ч бух улаан өнгөнөөс болж дайраад байгаа хэрэг огтхон ч биш юм. Та ягаан, ногоон, шар эсвэл цэнхэр өнгө харуулсан ч тэр дайрсаар л байх болно. Учир нь тэд дуу чимээ, хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг, өнгөнд биш. Бухыг тулааны талбарт авч ирэхэд эргэн тойрон хүмүүсийн уухайлах дуу түүнд дайсагнасан мэдрэмж төрүүлдэг учраас тэр дайрч довтлолдог.