in ,

Өөрийгөө бусдаас онцгой суут хүүхэд байсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? Үүний тулд…

Суу билигт хүүхдүүдийн  тухай маш их яриа, таамаглал бий.

Та тэдний нэг биш биз ?  Энэхүү сэдвийг сонгон уншиж байгаа мөн дэлхийн өөрчлөлт хөгжлийг чих тавин сонирхон суудаг бол та мөн ч байж болох юм.

Хүн бүрт л бусдаас онцгой тийм нэг шинж чанар байдаг ба гагцхүү түүнийгээ хэрхэн олж харж хөгжүүлж байгаагаас  л энэхүү тусгай ангилалд хамаарах эсэх нь хамаардаг.

Индиго хүүхдүүд

Индиго нар бол шинэ дэлхийн зам болох гэж ирсэн бүтээгчид. Тэд  хуучин тогтсон заншлийг халахаар ирсэн  ‘дайчин сүнснүүд’.

Би энд байх гавъяатай’ гэсэн оюун санааны  байдал нь хүүхдийн дураараа зөрүүд зангаар илэрч байж болзошгүй.

Тэд энд засгийн газрын бодлого шийдвэр,  хуулийн системийг шинэчилж шударга ёсыг тогтоохоор ирсэн.

Энэ бүгдийг хийж гүйцэтгэх учраас, тэд ерөнхийдөө их шийдэмгий, ширүүн хурц зантай байх нь элбэг.

Тэд бусад хүмүүс өөрсдийг нь хуурах, заль мэх гаргах, бялдуучилж байгааг нь мэдэж байдаг.

Нэгэнтээ л тэд бидэнд цэгц шударга замын үүд хаалгыг нээж өгөхөөр ирсэн учраас , тэд дотроо байнгын худал хуурмагтай тэмцэж байдаг.

Ихэнхи индиго хүүхдүүд их мэдрэмтгий , оюун санааны хувьд дээд түвшинд байдаг учраас анхаарлаа төвлөрүүлэх чадвар муу байдаг.

Portrait of a beautiful young girl with huge blue eyes

 

Кристал хүүхдүүд

Кристал хүүхдүүд нь индиго нараас тэс өөр байдаг. Шинэ амьдрал бий болсны дараа тэд дэлхийг уянгалуулж хөг нэмэхээр ирдэг.

Тэд их аз жаргалтай индиго нарыг бодуул илүү тайван зөөлөн байдаг. Кристал хүүхдүүд бусад хүмүүстэй хэрхэн харилцах тал дээр хүмүүст үлгэр жишээ болдог.

Кристал хүүхдүүд саад тотгоргүй замаар илүү аюулгүй, найдвартай орчинд хүрч очдог.

Тэдний ихэнхи нь хүмүүст их ойлгомжгүй мэт санагддаг.

Хүүхдүүд бусдаас илүү  чадвартай  байх тусмаа саад бэрхшээлтэй  илүү их тулгардаг.

Кристал хүүхдүүд аутизмын хүнд хэлбэрээр өвчлөх нь элбэг байдаг.

Тэд хэл яриа төдийлөн шаардагдахгүй өндөр давтамжийн түвшинд ажилладгаас нь болоод  хүмүүс өөрсөдтэй нь харьцахаас айдаг эсвэл их ойлгомжгүй гэж дүгнэдэг.

Кристал хүүхдүүдийн хэл ярианы хөгжил оройтох хандлагатай байдаг ба 3,4 насандаа хэлд орох нь тэдний хувьд ердийн л үзэгдэл.

Тэд гайхмаар зөн билэгтэй,  бид өөрсөдтэйгөө зэрэгцээ шугамд байх үедээ л  мэдэрч чадах зүйлийг тэд мэдэрч чадна.

 

Солонгон хүүхдүүд

Тэд бол  бодит чадвар нь дээд түвшиндээ хүрсэн хүүхдүүд бөгөөд бурханлиг байдлын илрэл юм.

Бусдад туслах бол тэдний үндсэн зам мөр. Тэд туслах үүрэгтэй ирсэн учраас , энэ үйлээ гүйцэлдүүлж байхдаа ‘оюун санааны оргил’-доо хүрдэг.

Тэд их зоригтой ба өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлдэг. Бусдын сөрөг мэдрэмж, таагүй байдлаас нь ангижруулдаг. Бусад хоёр төрлөө бодвол солонгон хүүхдүүд их ховор байдаг.

Тэдний тухай мэдээлэл тийм ч их биш учир нь, тэд одоо ч төрж байж мэдэх бөгөөд дэлхий дахинд түүний тусламж хэрэгтэй үед л  тэр чадвараа харуулах байх.

Солонгон хүүхдүүдийн зорилго нь  индиго ба кристал нарын бүтээсэн зүйл дээр суурьлан сүүлийн алхмыг хийх явдал юм.

Төгсгөлд нь хэлэхэд , дэлхий дээрх хүн бүхэн дахин давтагдашгүй байдаг. Гэхдээ бид санаа бодлоо хэрхэн илэрхийлэхээс хамаараад бидний хэн байх нь шийдэгддэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *