in ,

Энэ ундээг гэртээ бэлтгэж ууснаас хойш хаван бууж, хэвлийн өөх багасч, цусан дахь сахарын хэмжээ тогтворжсон

Энэ нь маш энгийн найрлагаас бүрддэг боловч маш хүчирхэг хэрэгслийг бий болгодог! Доор бүх найрлагын ашигтай шинж чанарыг дурдсан байгаа. Мөн эрүүл мэндийн ундааг хэрхэн бэлтгэж хэрэглэх талаар цааш уншиж танилцаарай.

Улаан алимны хальсанд агуулагдах хүчил нь биеийн массыг багасгаж хянах, булчингийн массыг нэмэгдүүлэх, илчлэгийг шатаахад тусалдаг.

Синамон нь бодисын солилцоог идэвхжүүлж, цусан дахь сахарын хэмжээг бууруулахад тусалдаг. Үүнээс гадна бидний биеэс илүүдэл шингэн, өөх тосыг зайлуулах чадвартай. Мөн инсулины нийлэгжилтийг нэмэгдүүлдэг тул цусан дахь сахарын хэмжээг бууруулж, чихрийн шижин өвчний шинж тэмдгийг намдаах үйлчилгээтэй урьдчилан сэргийлэх сайн арга юм.

Цагаан гаа нь бодисын солилцоог сайжруулж, холестерины эсрэг хүчтэй бодис юм. Энэ нь чихрийн шижингийн эсрэг олон шинж чанартай байдаг, 2015 оны судалгаагаар 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй цөөн хэдэн хүн өдөрт 2 грамм нунтаг цагаан гаа хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ 12% -иар буурсан байна.

Базилик навч нь зүрх судасны хувьд маш сайн бөгөөд цусны даралтыг тогтвортой болгодог. Цай хийх нь маш хялбар байдаг.

Эрүүл мэндийн ундааг бэлтгэр жор:

  • 1 литр ус
  • 2 ширхэг шанцай мод (синамон)
  • 2 ширхэг улаан алимны хальс
  • 1 жижиг цагаан гааны үндэс
  • 2-3 ширхэг базилик навч.

Буцалж буй усанд базил навчнаас бусад орц найрлагыг нэмээд 3-5 минут буцалгана. Галыг унтрааж, лаврын навч нэмнэ. Тагийг нь таглаад 25-30 минутын турш байлгана, дараа нь шүүгээд хөргөгчинд хадгална.

Үүнээс өдөрт 3 аяга уух ба эхний аягыг өглөө өлөн элгэн дээрээ дараагийн хоёр аягыг өдөр болон оройн хоолноос 30 минутын өмнө уух хэрэгтэй. Үүнийг 10-15 хоногийн турш хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд дараа нь 10 хоног завсарлага аваад хүсвэл програмыг давтан хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *