in

Та энэ тарнийг өдөр бүр амандаа уншаарай. Нүгэл хилэнц арилж, таны буян заяа тэгширч, амьдрал чинь илүү сайхан болох болно!

НҮГЭЛ ХИЛЭНЦИЙГ ДӨРВӨН ХҮЧИЙГ БҮРДҮҮЛЭН НАМАНЧЛАХ ХЭРЭГТЭЙ…

(Жадо ринбүүчи багш, “Мөрийн гурван эрхэм” номын айлдвараас, 2011 он) Үүний дашрамд та бүгдэд нэг зүйлийг хэлье ээ. Бид тэргүүлшгүй цагаас маш их нүгэл хилэнц хураачхсан байгаа. Бидний сэтгэл нисваанисын эрхэнд байгаа маань зөвхөн өнөөдөр биш, зөвхөн энэ насан дээр биш юм. Тэргүүлшгүй цагаас нисваанисын эрхэнд байж ирсэн учраас тэргүүлшгүй цагаас л нүгэл хилэнц хураасан байж таарна.

Тэр их нүгэл хилэнцийг наманчилахын тулд дөрвөн хүчийг бүрдүүлээд байнга наманчилгааг хийж байх хэрэгтэй юм. Мөн нүгэл хилэнц гэж юу юм, түүнийгээ сайн таньж мэдээд, тэгээд ийм ийм нүгэл хилэнц хийсэн байна, урьд ч гэсэн хийсэн байх, тэгэхээр эдгээрийг үнэн санаанаасаа наманчилъя гээд наманчилгааг сайн хийж аль болохоор хилэнц түйтгэрээ багасгаж байх нь чухал юм.

Тиймээс буян, нүгэл гэдгээ бас сайн мэдэж байх хэрэгтэй. Буян гэж юуг хэлэх вэ гэвэл сайхан сэтгэлийн үүднээс, сайн сэдлийн үүднээс хийгдсэн ямар нэгэн үйл бөгөөд тэр үйлийн үр дүнд нь энэ нас юмуу эсвэл хойд төрөл дээр өөрт болон бусдад амар амгалан ирж байх юм бол, өөрт болон бусдад шууд болон шууд бус амар амгаланг өгч байгааг буяны үйл гэж хэлдэг. Муу сэтгэлээр өдөөгдөөд хийгдсэн, үр дүнд нь өөр болон бусдад зовлон ирж байх юм бол нүглийн үйл юм. Тус тарнийг үргэлж амирлуулж явбаас гурван үеийн нүгэл хилэнц арилж, ариусах нигуртай: ХАНУУ ВАША ВАРА ХЭ СУУХАА.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0