in ,

Давсагны хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүд, юунаас болж энэхүү таагүй өвчин бий болдог вэ?

Нийт бүртгэгдэж байгаа хорт хавдруудын 5 хувийг давсагны хорт хавдар эзэлж байна. Тус өвчнөөр эрчүүд харьцангуй их өвчилдөг бөгөөд АНУ-д гэхэд 2016 оны байдлаар 58,950 эрэгтэй, 18,010 эмэгтэй давсагны хорт хавдраар өвчилсөн аж. Харин өнөөдөр та бүхэндээ давсагны хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүдийг танилцуулж, юунаас болж энэхүү аймшигт өвчнөөр өвчилдөг болохыг дуулгахаар бэлтгэлээ.

Давсагны хавдрын үед илрэх шинж тэмдгүүд

Цуcтай шээx

Таны шээc улаан хүрэн туяатай, цустай гарч байвал, давсаг тань асуудалай болсон гэж ойлгож болно. Шээcний өнгө хувирч, яг л кола ундаа шиг болох бөгөөд олон хоног энэ байдал үргэлжилвэл эмчид хандаарай. Энэ нь зөвхөн давсагны үйл ажиллагаа муудсантай холбоотой биш ба элэгний өөрчлөлт, идсэн хоол хүнснээс хамаарч мэднэ. Тиймээс та эмчид хандаж, нарийн шинжилгээ хийлгэж, чухам юуны улмаас цуcтай шээж байгаагаа мэдэж аваарай.

 

Шээx үед хорсох

Давсагны хорт хавдрын бас нэгэн шинж тэмдэг бол шээх үеэр хөндүүрлэж, хорсох юм. Энэ нь хамгийн түгээмэл шинж тэмдэг бөгөөд шээcний замын халдварын үед ч мөн илэрнэ.

 

Ойр ойрхон шээc хүрэх

Өдөрт угаалгын өрөө ордог тоо тань нэмэгдэж, шөнө унтаж байхад хүртэл шээc хүрж, тухгүй байдал үүсвэл, тоолгүй орхиж хэрхэвч болохгүй. Учир нь энэхүү байдал нь давсагны хорт хавдрын нэгээхэн шинж тэмдэг юм. Бие засаад удаагүй байсан ч, ахин дахин шээc хүрч, тэсэхийг аргагүйд байдалд хүрээд байвал, яаралтай эмчид хандаарай.

 

Шээcний замын өвчин даамжрах

Та шээcний замын халдварт өвчтэй байгаад, өвчин тань эдгэхгүй, эмэнд ч дийлдэхгүй болсон бол энэ нь мөн л давсагны хорт хавдрын шинж тэмдэг юм. Иймд та эмэнд найдаад суух биш, эмчид хандаж яаралтай арга хэмжээ аваарай.

 

Бэлэг эрxтэн өвдөнө

Давсагны хавдрын бас нэгэн шинж тэмдэг бол бэлэг эрxтэн болон нуруугаар хөндүүрлэж өвдөх юм. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл, яаралтай эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй.

 

Давсагны хавдрын шалтгаан

Эмч нар давсагны хавдрын баттай шалтгааныг өнөөг хүртэл мэдэж чадаагүй байна. Тэдний үзэж байгаагаар, төрөл бүрийн химийн бодис, тaмхи зэргээс болдог гэж үзжээ. Тус өвчнөөр 55-аас дээш насны, тaмхи татдаг, удамд нь давсагны хавдартай хүн байдаг, эм хэтрүүлэн хэрэглэдэг хүн өвчлөх магадлал хамгийн өндөр байдаг аж.

 

Давсагны хавдрын төрлүүд

Давсагны хавдрын ерөнхий гурван төрөл байдаг. Хамгийн түгээмэл давсагны хавдар нь шилжилтийн эсийн хавдар бөгөөд энэ нь давсагны дотор байрлах аж. Хавтгай эсийн хавдар нь давсганд үрэвсэл үүсгэж, дараа нь хавдар болон хувирдаг байна. Харин “аденокарцинома” нь маш ховор тохиолдох бөгөөд эсийн нэгээхэн хавдар юм.

 

Биед үзүүлэх сөрөг нөлөө

Давсагны хорт хавдар нь тийм ч хурдан биеэр тархаж, чухал эд эрxтнүүдэд нөлөөлдөггүй гэх сайн талтай. Судлаачдын үзэж байгаагаар, нийт давсагны хорт хавдартай хүмүүсийн 77 хувь нь амьд үлдэж, эрүүл саруул амьдрах боломжтой байдаг хэмээжээ. 2016 онд 77,000 давсагны хорт хавдартай хүний 16,390 хүн нь нас барсан байдаг.

Харин муу мэдээ нь гэвэл, давсагны хорт хавдар дахих магадлал өндөр байдаг. Өмнөх нь тус өвчөөр өвчилж, бүрэн эмчилсэн байлаа ч, дахин тусахгүй гэх баталгаагүй юм.

Танд эрүүл энхийг хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *