in ,

ГоёГоё Юу вэЮу вэ

Гэртээ цэцэг тарьдаг хүн бүрийн заавал мэдэж байх ёстой арга: Та үүнийг мэдэж авсандаа хэзээ ч харамсахгүй шүү!

Би ажил ихтэй болохоор хөдөө гадаа явж амждаггүй. Гэхдээ хүн л юм хойно сайхан байгальд очиж, анхилуун цэцэгсийг ажиж, цэвэр агаараар амьсгалахыг хүснэ шүү дээ. Харин энэхүү хүслээ гэртээ ч биелүүлэх боломжийг надад хайртай цэцэг, ургамлууд маань бэлэглэдэг. Би цэцэг тарих  маш их дуртай. Энэ нь агаарыг цэвэршүүлж, нян бактерийг устгах төдийгүй гэрт өнгө үзэмж нэмж, сайхан үнэрийг ч харамгүй хайрладаг шүү.

Харин цэцэг ургамлыг ургуулж арчилна гэдэг тухайн хүнээс багагүй хөдөлмөр болоод сэтгэл шаарддаг. Миний хувьд сэтгэл байлаа ч нэг хэсэгтээ л цэцгээ зөв арчилж, сайхан ургуулж чадахгүй баларсан шүү. Харин цагаан цууны аргыг сурч авсан минь чадварлаг цэцэгчин болоход тусалсан.

Манайд орж ирсэн хөршүүд маань цэцгүүдийг минь харан алмайрч, нууц аргыг минь сонсоод их гайхдаг шүү. Одоо тэд ч бас бүгдээрээ тэр аргыг хэрэглэж, цэцэг ургамлаа ургуулж байгаа.

ЦАГААН ЦУУГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Цэцэг ургамлын мөөгөнцрийг устгаж цэвэрлэнэ. Цагаан цууг алтан товч цэцгийн хандтай хольж, шүршигч саванд хийж, ургамал руу цацаарай.

Хөрсний хүчиллэг чанар муудсан эсвэл цэцэгний ургалт зогсоод байвал 2 литр усанд 50 мл цагаан цуу хийж, цэцгээ усалж байгаарай.

Цэцэг ургамал тарихад ямар саванд тарьж байгаа нь бас чухал байдаг. Та цэцгийн саваа цэвэрлэж байхгүй бол энэ нь хөрсний кальци, эрдэс бодис болон бусад бодисуудыг өөртөө шингээх бий. Энэхүү асуудлаас сэргийлэхийн тулд тэнцүү харьцаатай ус болон цагаан цууны уусмал цэцгийн ваараа хийж, 1 цаг байлгахад хангалттай юм.

Амьд цэцгийг удаан хугацаанд усанд амьдруулах арга бий. Ингэхийн тулд усанд нэг халбага элсэн чихэр, нэг халбага цагаан цуу хийж бэлтгээрэй. Үүндээ амьд цэцгээ хийнэ. Цэцэг таны төсөөлж байснаас ч илүү удаан амьдарна шүү.

Цэцэг ургамлаас ялаа өтийг холдуулна. Ингэхийн тулд та 250 мл усанд 125 гр цагаан цуу, 100 гр элсэн чихэр хийж бэлтгээд гялгар уутанд хийгээрэй. Үүнийгээ ургамлынхаа хажуу талд өлгөх бөгөөд жижигхэн нүх гаргасан байх ёстойг анхаараарай.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

-1 points
Upvote Downvote

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0