in

Яг зөвЯг зөв ГоёГоё

Бусдын муу муухай үг, харaалыг өөртөө бүү хүлээж ав. Ингэж чадвал таны амьдралд үргэлж сайн сайхан зүйлс тохиолдоно

Хэн нэгний муу үг, муухай хараалыг битгий хүлээж ав. ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БОЛ ТҮҮНД ӨӨРТ НЬ БУЦААД ОЧДОГ ЮМ. Сэрэмжтэй бай. Бас бодолтой бай. Аливаа сайн мууд аль алинд нь хатуу ширүүн битгий ханд. Бодож хэл. Буруутгаж битгий ярь. Буулт хийхэд бэлэн бай. Дуугүй суу. Доошоо хар. Ядуу дорой харагд гэсэн үг биш. Хэзээ ярих, хэдүйд чимээгүй болохоо мэддэг бай. Хэлэх үгээ нам дуугаар зөв талаас нь бодож хэл.

Зөв үйлдэл хий гэсэн үг. Өөрөөр хэлбэл аливаа юманд уян хатан ханд. Зөөлхөн ханд. гэсэн үг. Зөөлхөн уян хатан байнаа гэдэг сул дорой чанар биш. Амьд амьдралын шинж. Амьд юмс уян хатан бас зөөлхөн байдаг. Үхсэн юмс хатуу хөшүүн, бас тэгээд тэр ширүүн хэврэг байдаг юм. Тийм учраас хатуу ширүүн байна гэдэг үхэл мөхлийн шинж. Уян хатан зөөлхөн байна гэдэг бол амьд амьдралын шинж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *