in ,

Эмээгийнхээ эрүүл мэндийн жорыг хүргэж байна: Энэ цайг ууснаар таны уушиг цэвэрлэгдэж, цэр гадагшилж, үрэвсэл тэр дорхноо эмчлэгдэнэ!

Ханиад эсвэл амьсгалын замын бусад өвчний үед ханиалгын сироп хэрэглэх нь зөв үр дүнтэй байдаг. Гэхдээ би энэ удаад амьсгалын замын өвчлөлийн үед хамгийн сайн нөлөөтэй эмээгийнхээ цайг та бүхэндээ зааж өгөхөөр шийдлээ.

Энэхүү цай нь астма, бронхит гэх мэт амьсгалын замын архаг өвчний үед ч маш сайн нөлөөтэй болох нь тогтоогдсон.

Энэхүү цайны нууц нь ургамалдаа байх бөгөөд энэхүү ургамалд сапонин буюу байгалийн цэр ховхлох үүрэг гүйцэтгэдэг нэгдлүүд агуулагдаж байдаг байна. Тиймээс эдгээр нь уушгийг цэвэрлэж олон талт эмчилгээг хийж өгдөг.

Цайг бэлтгэх орц:

  • 2 халбага муллины буюу вербаск навч /mullein/
  • 1.5 аяга ус
  • 1-2 халбага зөгийн бал /хийхгүй байсан ч болно/
  • 1 халбага хатаасан гаа /хийхгүй байсан ч болно/

Хэрхэн хийж хэрэглэх вэ?

Яг л цай шиг бэлтгэж ууна. Гэхдээ муллины навчыг тусгай шүүлтүүрт хийгээд дотор нь хийж хандлах хэрэгтэй. Үүний дараа нэмэлт амтлагаагаар зөгийн бал болоод цагаан гааг хийж болно.

Цайг 15 минут байлгаж хөргөөд уух хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *