in ,

Бүйлс бол амттай хэрнээ эрүүл мэндэд олон талын ач тустай самар. Үүнийг тогтмол идвэл өвчин тусна гэж айлтгүй!

Бүйлс идэх нь таны амийг аварч чадна. Судалгаанаас авч үзэхэд самар идэхгүй байх нь нь зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэгийг тогтоожээ. Самарнууд дундаа бүйлс нь зөвхөн сайхан амттайгаараа бус эрүүл мэндэд сайн нөлөөтэйгөөрөө тэргүүлдэг.

Батгажилтыг бууруулна

Судалгаанаас үзэхэд E виматин нь 9 %аас бага байх нөхцөлд батга гардаг нь тогтоогдсон. Арьсаа цэвэр байлгахын тулд буйлс иддэг нь эртнээс уламжлагдаж ирсэн. Буйлс нь E аминдэм болон антиоксодант ихээр агуулсан байдаг бөгөөд энэ нь батганы эсрэг сайн үйлчилгээтэй юм.

Чихрийн шижин өвчнийг эмчлэхэд тусалдаг

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өдөр бүр бүйлс идэх нь 2-р хэлбэрийн чихрийн шижинг дардаг байна. Муу холестролуудыг багасгах замаар цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг.

Төрснийх дараах арьсыг сэргээхэд тусалдаг

Энэтхэгчүүд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах зорилгоор буйлс иддэг уламжлалтай . Буйлс нь аюрведийн хоолны дэглэмийн чухал хэсэг бөгөөд төрсний дараах эмэгтэйчүүд арьс сунахаас сэргийлж буйлс иддэг.

Магадгүй ургийг илүү ухаалаг болгодог

Испаны 2208 жирэмсэн эх дээр хийсэн судалгааны үр дүнд 7 хоногт 74 грамм буйлс идэх нь ургийг илүү ухаалаг болгодог гэсэн дүгнэлтэнд хүргэсэн байна . Дараа нь 1 , 5, 8 насанд нь шинжилгээ авч үзэхэд буйлс иддэг хүүхдүүдийн IQ илүү өндөр байсан байна.

Бонус: Түүхий, дэвтээсэн эсвэл шарсан бүйлс үү?

Авурведийн анагаах ухааны дагуу түүхий болон шарсан буйлс нь ижил шим тэжээл агуулсан байдаг ба ижил ач тустай . Нөгөө талаараа дэвтээсэн буйлс нь таннигийг түвшинг бууруулахад тусалдаг.

Хэрэв та буйлсийг тогтмол хэрэглэдэг бол эдгээр ашиг тусыг мэддэг байх. Бүйлс идэхэд таны биед ямар нэгэн өөрчлөлт гарч буйг та анзаарсан уу? Та буйлсаа яаж иддэг вэ ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *