Энэ арга нь нимгэн болон зузаан хальстай төмсний алинд нь ч тохиромжтой юм. Ганц сул тал нь: энэ арга нь зөвхөн чанасан төмсийг л цэвэрлэхэд зориулагдсан.
1-р алхам
Төмсийг усанд хийж чанахаас өмнө, дундуур нь хальсыг нь зүснэ. Тэгш муруй нь гол биш, эхлэл төгсгөл хоёр нь нийлж байх ёстой.
2-р алхам
Төмс буцалж байх хооронд, мөстэй ус бүхий сав бэлдэнэ. Илүү үр дүнд хүрэхийн тулд хөлдөөгчний дөрвөлжин мөс хэрэглэж болно.
3-р алхам
Зуухан дээрээс тогоогоо авалгүй, шүүрэн халбагаар төмснүүдээ авч бэлдсэн жижиг мөстэй савандаа хийнэ. Арав хүртэл тоол.
4-р алхам
Одоо хөргөсөн төмсөө ав. Төмсний зах хавиас барин хөнгөн дарсхийн тат. Таниас их хүч гарахгүй, хальс нь бараг аяндаа мултраад ирнэ. Гайхалтай нь төмсний доторхи нь нилээд халуун ч, та хуруугаа түлэлгүй төмсөө цэвэрлэчихнэ.
Зоогын газар ажилуулдаг найз нөхдөө MENTION хийж уншуулаарай. Баяраар хүртэл салат хийхэд олон ширхэг төмсөө ингэж амархан арилгаарай