in ,

Уйлснаар олон төрлийн өвчин эдгэрдэг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Иймд нулимсаа тэвчихийн оронд аль болох сайн уйлж байгаарай

Уйлах нь эрүүл мэндэд тустай. Эдгээр 5 өвчинг уйлж эдгээдэг байна. Америкт дунжаар эмэгтэйчүүд сард 3-5 уйлдаг бол эрэгтэйчүүд сард 1-9 уйлдаг. Гэсэн хэдий ч уйлж байгаа хүнийг хүмүүс хараад сул дорой гэж шүүмжилдэг. Хэрвээ уйлмаар санагдаад байвал нулимсаа битгий бариарай. Уйлах нь эрүүл мэндэд маш их эерэг нөлөөтэй.

Стресс

2014 оны судалгаагаар уйлах нь стрессийг бууруулдаг гэсэн байдаг. Уйлж эхлэх үеэс шууд стресс буурдаггүй ба хэсэг хугацааны дараа(3-5минут) бие тань маш сайн амрах болно.Судлаачдын үзэж байгаагаар уйлах нь парасимпатикийн мэдрэлийн системийг идэвхжүүлдэг (ПМС). Идэвхжүүлсэн парасимпатикийн мэдрэлийн систем нь тархинд тайвшруулах нөлөө үзүүлдэг.

Өндөр цусны даралт

Өндөр цусны даралт нь зүрхний шигдээс , зүрхний дутагдал , тэр ч байтугай бөөрний дутагдал гэх мэт өвчнүүдэд хүргэж болзошгүй юм. Гэхдээ хэд хэдэн судалгаанаас авч үзэхэд уйлах нь цусны даралтыг бууруулж тэнцвэртэй байлгадаг ажээ.

Хордох

Уйлж байхад нүднээс нулимс урсах үед нулимс нь нүдэнд хуримтлагдсан тоос шороог цэвэрлэж чаддаг. Түүнлчэн уйлах үед стресснээс болж үүссэн хорт бодисууд гадагшилдаг. Уйлах нь кортизолын түвшинг бууруулж улмаар сэтгэл хөдлөл буурдаг. Уйлсны дараа тайван болдогын шалтгаан нь энэ юм.

Сэтгэл зүйн эргэлт

Бид түрэмгий ууртай болох , сэтгэл түгших , тал дээр яагаад гэсэн асуултанд хариулж чаддаггүй . Гэхдээ ийм зүйл үзэгдлүүд болох тутамд бидний биед марганц хуримтлагддаг юм. Бид уйлах үед марганц нь нулимсаар гарч бидний бие илүү тайван болж анхаарал сайн төвлөрдөг.

Өвдөлт

Бид бие өвдөх үед уйлчихдаг . Энэ нь бие махбоди цаанаасаа өвдөх мэдрэмжэнд өгч байгаа хариу үйлдэл юм. Ингэснээр өвдөлт намжина. Судалгаанаас үзэхэд тайвшрах үед нулимс нь эндорфиныг ялгаруулдаг ба энэ нь сайхан мэдрэмж төрүүлж бие махбоди болон сэтгэлүйн өвдөлтийг хөнгөвчилдөг.

Энэ мэдээлэл таалагдсан уу?

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Loading…

0