Хүмүүсийн аминд хүрдэг ихэнх өвчин нь холестеролтой холбоотой үүссэн байдаг. Мэдээж хэрэг тодорхой хэмжээнд холестеролын түвшинг барих нь хүний биед хэрэгтэй ч ихдэх юм бол тун аюултай юм. Энэ үүднээс та бүхэнд цусан дахь холестеролын хэмжээг бууруулахад туслах хүнсийг танилцуулж байна.
1. Буурцагт ургамал
Вандуй, сэвэг зарам, шош зэрэг нь бүгд уураг, эслэг, эрдэс бодисоор баялаг. Өдөрт 100 грамм буурцагт ургамал тогтмол хэрэглэвэл холестерины хэмжээ ойролцоогоор зургаан хувиар буурдаг.
Буурцаг нь махыг орлож чаддаг тул хоол хүнсэн дэх холестерины эх үүсвэрийг мөн багасна гэсэн үг юм. Гаж нөлөө гэвэл хэт ихээр хэрэглэвэл огцом жин хасах магадлалтай.
2. Авакадо
Тослог ихтэй ч энэхүү жимс нь жин хасахад тусалдаг. Авокадо нь ханаагүй өөх тос, эслэг ихээр агуулагддаг бөгөөд энэ нь муу холестериныг бууруулахад тусалдаг.
3. Самар
Нэг талаар самар нь омега-3 тосны хүчил, кали, магни агуулдаг учраас зүрхний эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг. Нөгөөтэйгүүр, тэдгээр нь хүний биед цусны даралтыг зохицуулахад тусалдаг амин хүчил болох L-аргининаар баялаг юм. Гуравт самранд агуулагдах фитостерол нь гэдсэн дэх холестерины шингээлтийг саатуулдаг. Өдөрт 30 гр, өөрөөр хэлбэл 6-7 ширхэг самар идсэнээр дээрх бодисуудыг хангалттай авч чадна.
4. Тослог загас
Яргай загас, хар амар, тэр ч байтугай май загасны найрлага дахь ижил омега-3 тосны хүчил нь зүрхний эрүүл мэндийг бэхжүүлж, “сайн” холестериныг нэмэгдүүлж, “муу” холестериныг бууруулж, улмаар үрэвсэл, цус харвалт, зүрхний шигдээс үүсэх эрсдлийг бууруулдаг.
Загасыг зөв бэлтгэх нь чухал юм. Ингэхдээ шарах шүүгээнд эсвэл эсвэл уураар жигнэж болгоно. Шарсан загас нь ашигтай бүтээгдэхүүнээс илүү хортой бүтээгдэхүүн болж, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
5. Бүхэл үр
Ялангуяа овъёос, арвай зэрэг бүхэл үрийг тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчлөлийг 20 хувиар бууруулдаг. Бүх үр тариа нь бета-глюканд уусдаг эслэг, амин дэм, эрдэс бодис, фитонутриентийг агуулдаг учраас зүрх судасны эрүүл мэндийг дэмжиж, “муу” холестеролыг зайлуулдаг.
6. Жимс, жимсгэнэ
Эдгээр нь уусдаг эслэгээр баялаг тул муу холестериныг бууруулахад хамгийн үр дүнтэй байдаг. Тодруулбал, алим, цитрус, усан үзэм, гүзээлзгэнэ зэрэгт агуулагддаг пектин хүний биед туйлын хэрэгтэй. Үүнээс гадна жимс, жимсгэнэ нь антиоксидант, зүрх судасны болон бусад архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх био идэвхит нэгдлээр баялаг юм.
7. Хар шоколад, какао
Шоколад нь сүү холиогүй гашуун, харин цэвэр какао нь сахаргүй, өөх тос багатай сүү хольсон байх ёстой. Эдгээрийг бага хэмжээгээр, тогтмол хэрэглэвэл “муу” холестерины түвшинг үр дүнтэй бууруулна.
8. Сармис
Сармисын биофлавоноидууд жинхэнэ эм болгодог. Ялангуяа хүчтэй антиоксидант аллицины ачаар сармис нь цусны даралт болон холестерины түвшинг бууруулах чадвартай болдог. Их сармис идэх нь хэцүү учраас сармисны гаралтай янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй.
9. Шар буурцаг
Шар буурцгийн бүтээгдэхүүн нь нийт холестерины түвшинг бууруулдаг болох нь батлагдсан.
10. Ногоо
Антиоксидант, өөх тосгүй тул хүнсний ногоо нь эрүүл мэндэд хамгийн сайн нөлөөтэй хүнс юм. Тодруулбал, хаш, лууван, төмс хүртэл идэх нь хүний биед ашигтай. Тэдэнд пектин, уусдаг эслэг их хэмжээгээр агуулагддаг. Гэхдээ хүнсний ногоог сайн чанаж хэрэглэх хэрэгтэй. Харин шарж хуурч хэрэглэвэл хор болно.
11. Цай
Ногоон, хар, цагаан цай хоёулаа олон талаараа ашигтай. Тэдний гол ашиг тустай бүрэлдэхүүн хэсгүүд нь катехин ба кверцетин юм. Эхнийх нь цусны даралтыг зохицуулж, холестерины шингээлтийг дарж, цусны өтгөрөлтөөс сэргийлдэг. Хоёр дахь нь цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулдаг.
12. Навчит ногоонууд
Байцаа, бууцай зэрэг ногоо гь зүрхний өвчний эрсдлийг бууруулахад тусалдаг каротиноид, антиоксидант агуулдаг. Нэмж дурдахад навчит ногоонууд нь холестерины түвшин бууруулдаг тул бие махбодын бодисын солилцоог сайжруулдаг.
13. Оливийн тос
Мэдээжийн хэрэг бүрэн боловсруулаагүйг хэрэглэх хэрэгтэй. Өндөр настай хүмүүс өдөр бүр 60 мл олив тос хэрэглэх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Таван жилийн турш оливын тос тогтмол хэргэлэдэг хүмүүсийн зүрхний шигдээс, тархины цус харвах эрсдэл нь иддэггүй хүмүүсээс 30 хувь бага байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Оливийн тос нь хүчил ба полифенол агуулдаг бөгөөд эдгээр “муу” холестериныг бууруулж, биеийн үрэвслийг дарахад тусалдаг.