Саяхан хүртэл сэтгэл зүй, философи гэдэг шинжлэх ухаан гар гараасаа хөтлөлцөн салшгүй нэг бүхэл байсан билээ. 1870-аад оноос л эхлэн психологи бие даасан шинжлэх ухаанд тооцогдон тоо томшгүй туршилт, судалгаа хийсээр зах зухаас нь ойлгох болсон. Сэтгэл зүйн өчүүхэн баримтуудтай танилцаж төрсөн сэтгэгдлээ бидэнд комментээр үлдээгээрэй.
1. Хэрвээ та өөрийн зорилгыг бусдад зарлах юм бол таны зорилгодоо хүрэх санаачилга буурч зорьсондоо хүрэх боломж багасна гэдгийг шинжээч нар баталжээ.
Зорилгоо хэнд ч бүү хэл.
1933 оноос эхлэн энэхүү судалгааг хийжээ. Хэн нэгний зорилгыг бусдад зарласны дараа хүмүүсийн зорилгодоо хүрэх санаачилга эрс буурч байсан байна. Хүрэх гэж буй зорилгыг бусдад зарлахад зорилго тавьсан хүн зорилгодоо хүрсэн мэт санагддаг учраас ийнхүү санаачилга нь буурдаг ажээ.
2. Хүн болгон сонсох дуртай дуутай байдаг, тухайн дуу нь түүний амьдралын нэгэн үетэй салшгүй холбоотой учир хүн тэр дуунд дуртай болдог гэж судлаачид тайлбарлаж байна.
Дуу хүний сэтгэл хөдлөлд шууд нөлөөлдөг гэдгийг баталсан. Төгсөх ангийн 9 сурагчид дээр туршихад, үнэр мөн л дуу шиг үр дүн өгсөн буюу үнэр хүний амьдралын нэг хэсэгтэй холбоотойгоор үлддэг байна.
3. Дуу таны дэлхийг ойлгох дүр төрхийг тодорхойлно
Дуу хөгжим хүний хүлээн авах мэдрэмжид нөлөөлдөг гэдгийг Гронингенийн Их сургуулиас хийсэн туршилт нотолжээ.
Дуу хөгжим хүний сэтгэл санаанд өндөр сэтгэгдэл үлдээдгийг тус их сургуулийн судалгаа нотолжээ. Туршилтын явцад гунигтай болон баясгалантай царай үзүүлэх үеэр өөр өөр төрлийн хөгжим сонсгосон байна. Харж байгаа зурагнаас бус сонсож байгаа хөгжмөөр хүмүүсийн сэтгэл хөдлөл илэрчээ.
4. Бусдад мөнгө зарах нь өөрт зарж байгаагаас илүү таашаал авчирдаг
Бусдад мөнгө зарах нь өөрт зарж байгаагаас илүү таашаал авчирч байгааг Харвардын бизнесийн сургуулийн туршилтаар батлагджээ. Мэдээж, таны бэлдсэн Шинэ жилийн бэлгийг ойр дотнынхон чинь аваад ямар байх бол гэдгийг та төсөөлж бэлэг сонгодог, бас бид хүнээс ямар бэлэг авахаа ч мөн төсөөлөн баярладаг билээ.
5. Эд зүйлст мөнгө зарцуулснаас зугаатай зүйлд мөнгө зарцуулах нь илүү таашаал өгдөг
Сэтгэл хөдлөлийг судалдаг шинжлэх ухаан сүүлийн үед баяр баясал хэмээх зүйлийг нарийн судалж эхэлжээ. Хүмүүс аялал зугаалга, баяр ёслолд зориулж цуглуулсан эд хөрөнгөнөөсөө зарж үрэх нь бий, мөн, үл хөдлөх хөрөнгөтэй болохын тулд ч жижиг сажиг хөрөнгөнөөс салах тохиолдол ч гарна.
6. Өнөөгийн хүүхдүүдийн мэдрэмтгий/цухалдуу байдал нь 1950-иад оны үеийн сэтгэл мэдрэлийн хөнгөн өвчтөн хүний цухалдуу байдлын дундаж хэмжээтэй адил байгааг судалгаагаар баталжээ.
Нийт хүн амын 49% нь аливаа нэгэн эрсдэл, шахалт, түгшүүртэй байдал зэргийг даван туулж өдийг хүрчээ. Он жил өнгөрөх тусам хүмүүсийн цухалдуу, мэдрэмтгий байдал нэмэгдсээр л байх болно. Хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэх хэдий ч нийгэмтэйгээ харьцах харьцаа нь багасч, ажлаа бага сольж, гэр бүлтэй болохоос татгалзан ганцаар амьдрахыг илүү дээрд үзнэ.
7. Зарим нэг шашны мөргөл нь хүний стрессийг тайлахад сайн нөлөөтэй
Шашин шүтэж, нүглээ наманчлан ном уншдаг шүтэгчид стресст орж, сэтгэл зүйн дарамтад орох нь харьцангуй бага байдгийг судалгаагаар нотолжээ.
8. Мөнгөөр өчүүхэн ч гэсэн баяр баяслыг худалдан авч болно, судалгаанаас харахад, жилийн орлого нь 75,000 долларын орлогоос давахад баяр баяслыг өдөөх нь багасдаг байна.
2008-2009 оны хооронд 450,000 америкчуудын дунд хийсэн судалгаанаас харахад өдөр тутмын баяр баясал, амьдралын бүхэл үеийн баяр баясал гэж байгааг тогтоожээ. Илүү их мөнгөтэй хүмүүс өөрийн амьдралыг “өндрөөр үнэлжээ”. Гэхдээ, 75,000 доллараас илүү орлоготой хүмүүсийн хувьд аливаа юм зүгээр л “эд зүйлс”-т тооцогдож байгааг судалгаа харуулсан байна.
9. Эргэн тойрон баяр хөөртэй хүн хэдий чинээ олон байна та төдий чинээ л баяр хөөртэй байна.
Хэн нэг нь халдвартай инээдээр инээж та даган баясч чангаар инээх тохиолдол зөндөө л болж байсан байх. Судалгаанаас харахад инээд хөөр, уур хилэн бүгд л халдвартай эд юм.
10. 18-33 насныхан илүү стресстэй байдаг. 33 наснаас эхлэн стрессийн хэмжээ аажмаар буурна.
Америкийн сэтгэл судлалын холбооноос 2012 онд хийсэн судалгаанаас харахад 18-33 насныхан илүү стресстэй байдаг байна. Нас нэмэх тусам стрессийн хэмжээ багасна.
11. Муу нойртой хоносон ч бүтэн нойртой хоносон гэж өөрийгөө хуурахад өдрийн ажлын чадамж хэвээрээ байж чаддаг.
Дахиад ганц, хоёр цаг унтчих юмсан гэсэн хүсэл хэн бүхэнд л бий. “Сэтгэл зүйн туршилт” сэтгүүлийн нийтлэлээс харахад, хүний унтах ёстой дундаж цагаас бага унтсан хүнд та унтах ёстой дундаж цагийнхаа нойрыг авсан гэж хэлэхэд тэдгээр хүмүүсийн ажлын чадварт ямар нэгэн өөрчлөлт гараагүйг судалгаагаар нотолсон тухай нийтэлжээ.
12. Ухаантай хүмүүс өөрийгөө чамладаг бол ухамсар дорой хүмүүс өөрийгөө төгс хэмээн үнэлдэг.
Үүнийг Dunning Kruger-ийн онол гэх бөгөөд чадвар муутай хүмүүс өөрийгөө хэт дээгүүр тавьдаг. Зоос хоёр талтай байдгийн адил өндөр чадвартай хүмүүс өөрийгөө чамлаж байдаг байна.
13. Хэрвээ та болсон үйл явдлыг санаж байгаа бол сүүлчийн удаа санаж байгаа байж болох юм
Энэ судалгаагаар тархины бас нэг сонирхолтой хэсгийг нотолсон юм. Урьд өмнө болсон үйл явдлыг дурсан санах тоолонд уг дурсамж бага багаар бүдгэрсээр байгаа хэрэг юм.
14. Гадаад хэлээр эргэцүүлэн гаргасан шийдвэр нь илүү оновчтой байдаг.
Чикагогийн их сургуулийн туршилтад АНУ болон Солонгосын иргэд оролцжээ. Гадаад хэлээр эргэцүүлж байгаа аливаа асуудал ээдрээнд орж тээгэлдэх нь хамаагүй бага байсан байна.