in

Титаникийн тухай таны урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй сонирхол татам 20 баримт

Англиас Америк хүрэх замдаа мөсөн уул мөргөж живсэн Британы аварга том усан онгоцны золгүй сүйрлийг та мэдэж л байгаа. Энэ тухай Жеймс Камеруны киног ч үзсэн, олон ном зохиол,  нийтлэл ч уншсан тул ямар нэгэн баримтыг мэдэлгүй өнгөрсөн гэж бодохгүй байгаа байх.

1. Титаникийн ослоос амьд үлдсэн Япон нөхөр ажлаасаа халагдсан байна. Яагаад гэвэл япончууд түүнийг бусад зорчигчидтой цуг үхээгүй хулчгар хэмээжээ.

Титаникийн ослоос өмнө нэр хүндтэй ажил хийдэг нэгэн байсан ч түүний нэр дахин сэргээгүйгээр барахгүй нас барсны дараа нь ч гэр бүл нь сайн нэрийг олоогүй ажээ.

 

2. Титаникийн засалтаар зассан ширээ, үйлчилгээгээр үйлчилдэг тул Хьюстон ресторан 10 багц хоолондоо 12,000 ам.доллар авдаг.

Титаникийн зорчигчид үхэхээсээ өмнө идэж байсан хоол, үйлчилгээ, мэдрэмжийг авахыг хүсч байна уу?

3. Ганцхан инженер Титаникийг хийгээгүй нь мэдээж: бусад нь дараагийн хөлөг онгоцыг сайжруулахаар, бусдыг аврахаар хүчээ гамнан үлдсэн юм.

Жинхэнэ баатарлаг зүйлийг жирийн л иргэн сүүлийн сонголтгүй болохдоо гаргадаг.

 

4. Титаник II одоо үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд 2016 онд аян замдаа гарахаар төлөвлөж байна.

Энэ санааг уул уурхайн магнат Clive Palmer гаргажээ.

5. Хэрвээ 2012 онд Титаник аян замд гарч байсан бол нэгдүгээр зэрэглэлийн “люкс салон” 100000 ам.долларын үнэтэй байх байлээ.

Тэгээд бас эцсийн аялал байсан бол хэчнээн тансаг байх нь ойлгомжтой.

 

6. Аврах завианаас ойр дотныхондоо захидал бичиж илгээхэд нэг үгийг 1 доллараар тооцоолдог байжээ.

Нэг эр байгаа ганц доллараараа ээждээ “аюулгүй” гэж бичээд илгээжээ.

7. Титаник дээр явж байсан ламтан аврах онгоцонд суухаасаа татгалзаж живж буй хөлөг онгоц дээр үлдэгсдийн нүглийг наманчлан бурхны номоо айлдахаар үлджээ.

Түүнийг Roussel Davids Byles ламтан гэдэг байжээ.

 

8. Өнөөдөр Титанакийн нэгдүгээр зэрэглэлийн тасалбар 100,000 ам.долларын үнэтэй байх байлаа.

Тийм ээ, таны зөв үхлийн зогсоол хүртэлх тасалбарын үнэ.

9. Титаник кинонд нүцгэн зураг авалт хийх тухай Kate Winslet, Leonardo DiCaprio нарт хэлэхэд тэдний нүд гялалзаад л явчихсан байна.

Өнөөдөр тэдний нүд тэгж гялалзах болов уу?

 

10. Найруулагч James Cameron Титаник киноны дүрд тоглосон Kate Winslet-ийн нүцгэн зургийг амьдаар нь зурсан байна.

Сонирхуулж хэлэхэд уг зураг 16,000 ам.доллараар 2011 онд зарагджээ.

11. Титаникийн ослоос амьд үлдэгсдийн нэг нь эмэгтэй хүний даашинз өмсөн аврах завинд суусан нэгэн эр байжээ.

1912 онд “эмэгтэйчүүд, хүүхдүүд эхний ээлжид” гэсэн дүрмийг эрчүүд нь баримталж байсан нь далайн дүрэм биш тухайн нийгмийн ёс суртахуунтай холбоотой аж.

1932 — Sinking of the Titanic by Willy Stoewer — Image by © Bettmann/CORBIS

 

12. Титаникийг босгоход 7 сая, кино бүтээхэд 200 сая доллар зарцуулжээ.

Энэхүү онгоцны тухай том ололт бөгөөд шаталт юм.

13. Жинхэнэ Титаник дээр хөгжимчид ослын үед хөгжимдсөөр байсан бөгөөд живэн живтлээ хөгжмөө тогложээ.

Эдгээр хөгжимчид эцсийн мөч хүртлээ юу мэдэрснийг таахад бэрх.

 

14. “The Titanic Disaster” (Титаникийн сүйрэл) гэдэг үсгийг өөрчлөн тавьбал “Death, it starts in ice” (Үхэл, мөсөнд эхэлнэ)

Үүнийг зүгээр л тохиолдол гэж бодож байна уу?

15. Leonardo DiCaprio Титаник кино дээрээ үхээгүй. Киноны эцсийн мөчид тэрээр усанд живээд дуусдаг. Inception/Эхлэл киноны эхний зураг: DiCaprio эрэг дээр алхаад явж байдаг.

Хүмүүсийн дунд нэгэн шог яриа байдаг, киноны доторх кино гэж энэ дээ.

 

16. Титаникийн алсын зам харагч нар хүйтэн усны зэрэглээнээс болж том мөсөн уулыг хараагүй.

Тэд үнэхээр мөсөн уулыг харж чадаагүй, тэдэнд хүйтэн зэвхийсэн далайн ус л харагдаж байжээ.

17. Титаник киноны Jack Dawson-ы дүрд MacCaulay Culkin, Johnny Depp and Christian Bale нар тоглох магадлалтай байжээ.

Түүнчлэн, Rose-ийн дүрийг ч мөн дараах жүжигчид бүтээхээр байжээ: Jennifer Aniston, Drew Barrymore, Christina Applegate, Jennifer Connelly, Claire Danes, Geena Davis, Minnie Driver, Maggie Gyllenhaal, Angelina Jolie, Nicole Kidman, Emily Mortimer, Jeri Ryan, Winona Ryder, Tori Spelling, Nicollette Sheridan, Uma Thurman, Charlize Theron, Reese Witherspoon, Eliza Dushku, Gabrielle Anwar, Rosanna Arquette, Rose Byrne, Gabrielle Carteris, Marguerite Chapman, Amanda Donohoe, Claire Forlani болон Madonna.

Та төсөөлөөд үз дээ, Jack-ийн дүрд MacCaulay Culkin, харин Rose-ийн дүрд Madonna.

Mandatory Credit: Photo by Matt Baron/BEI/Shutterstock (5528221eu)
Johnny Depp
Art of Elysium Heaven Gala, Los Angeles, America – 09 Jan 2016

 

18. Титаникийн сүйрлийн дараа түүнийг “живдэггүй” гэж тодорхойлоогүй.

Сүүлийн 50 жилд баригдаагүй  хөлөг онгоцнуудаас “живэхгүй” байх магадлал өндөртэйд тооцогддог байжээ.

19. J.P.Morgan хуримын өмнөх эрчүүдийн аяллаа Титаникаар аялах гэж байгаад сүүлийн мөчид аяллаа цуцалжээ.

Totanic –гийн эзэн эцсийн мөчид түүний аяллын төлөвлөгөөг өөрчилжээ.

 

20. Титаникийг сүйрэлд хүргэсэн ЖИНХЭНЭ мөсөн уулын зураг бол энэ.

Зурагнаас харахад хөлөг онгоц сүйрүүлмээр тийм ч аварга амьтан биш байгаа биз дээ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *