in ,

Хааяа нэг мацаг барьж байх нь Монголчуудад тун их хэрэгтэй. Махыг хэтрүүлэн хэрэглэх нь бие организмд ингэж нөлөөлдөг!

Хэдийгээр мах бол бидний амьдралын хамгийн чухал хүнс ч гэлээ хэт ихээр хэтрүүлэн хэрэглэх нь тийм ч сайн үр нөлөөтэй биш ажээ.

Тиймээс бид энэ удаад мэргэжлийн хүмүүсийн өгч буй үнэт зөвлөгөөг та бүхэндээ шууд хүргэж байна.

#1 Бөөрний чулуутай болох магадлал өндөр

Амьтанд суурилсан уураг нь пуринэс хэмээх маш олон нэгдэлтэй байдаг аж. Энэ нь шээсний хүчил болж задардаг бөгөөд энэхүү хүчил нь бөөрөнд чулуу үүсгэх гол хүчин зүйл болдог байна.

#2 Шингэний дутагдалд орж болзошгүй

Эхний хэсэгт зөвлөсөн хүчил нь илүүдэх үед та ердийн үеийнхээс илүү цангах болно. Үүнээс үүдэж шингэний дутагдалд орох нь олон байдаг аж.

#3 Өтгөн хаталт ихсэнэ

Мах махан бүтээгдэхүүнд суурилсан хоол хүнсэнд уураг их агуулагддаг. Үүнээс болоод эслэг байдал бага болдог байна. Тийм ч учраас өтгөн хаталт ихэсдэг байна.

#4 Толгой өвддөг болно

Толгойн өвдөлт нь шингэний дутагдлаас үүдэж бий болдог бөгөөд энэ нь цус өтгөрөлд хүргэдэг байна. Тиймээс та мах махан бүтээгдэхүүн их хэрэглэдэг бол ус сайн ууж байгаарай.

#5 Зүрхний асуудалтай болж магадгүй

Зүрх нь эслэгийн хэмжээнээс хамаарч байдаг бөгөөд хэт их мах идэх үед биеийн эслэг багассанаар зүрх судасны өвчлөл бий болох магадлал өндөр байдаг. Мөн үүнээс бол ашиггүй холестерины хэмжээ ихэсдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *