Гурван хүү дараалан төрүүлсэн бэртэй бол Танай бэр танай удмын хамаг муу муухайг хааж өгчээ. Тиймээс ДАРХАН БЭР-үүдээ хүндэлж байгаарай. Гурван хүү дарааллан төрүүлсэн бэр хадам аавын дайтай хүндлэгддэг. Гурван хүү төрүүлснээрээ тэр айлын удмынх нь бүх муу муухай урьд хожид хийж байсан нүгэлийг хааж өгдөг гэж үзэж хадам аавын дайтай хүндэлдэг юм байна. Иймээс цагаан сараар хүртэл ахмад настангууд нь дархан бэрдээ ирж золгодог байсан гэнэ. Одоо л энэ уламжлалыг мэдэхгүй, тоохгүй байгаа болохоос биш бүр дархан бэрээ эс хүндэлвэл өвөг дээдэс хилэгнэж муу байдаг гэнэ шүү.
Хормой доороо 3 эр унагаасан Дархан бэр хоймор голлон сууж, хэрэг хэлэлцэх, асуудлыг шийдхэд оролцож болдог, дал барьж идэж, далны хуудас тарааж, нэг үгээр бүрэн дархлагддаг эртний ёс бий. Засаг ноёны дархан бэр хошууныхаа хэргийг хадам аавтайгаа хэлэлцэж байсан түүх бий. 5 хүү төрүүлсэн эмэгтэйг “Лус дархалсан бэр” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн гардаггүй овоонд гарч болдог. Байгаль хүртэл хүлээн зөвшөөрдөг гэсэн үг.