in

Хэн нэгний үйлийн үрийг өөр дээрээ авч хуваалцмааргүй байгаа бол та бусдыг хэзээ ч битгий муулж байгаарай!

Эрт цагт Энэтхэг газар нэгэн хаан өөрийн хурааж хуримтлуулсан үйлийн үрийг мэдмээр санагджээ. Тэгээд ойр ууланд суух Гэгээнтэнийг залж авчран учир явдлаа хэлбэл Гэгээнтэн, За байз танд яаж ойлгуулая даа хэмээн хэсэг бодоод хэрвээ таны идэж барах ёстой үйлийн үрийг алим болгон харуулбал ийм байна гээд хоёр том уул овоо шиг алим үзүүлж гэнэ. Хаан ихэд цочирдон яаж идэж барах вэ, амар хялбар арга бий юу? хэмээн зөвлөгөө хүсчээ. Гэгээнтэн муу бүхэн амар хялбар сайн бүхэн хүчир хэцүү байдаг нь жам билээ. Төгс биш ч нэг муу арга бий хэмээгээд, Та өөрийн тухай худал цуу үг тараан олон хүнээр муу хэлүүл. Тэд таны үйлийн үрийг идэж хуваалцах болно.

Хүн хүнийг муу хэлэхдээ тухайн хүнийхээ үйлийн үрээс үмхэлж байдаг юм шүү дээ гэжээ. Хаан ч хэлснээр нь хийж хөнгөрөөд л явчихаж гэнэ. Ахин гэгээнтэнийг залж талархахын сацуу үйлийн үрээ харахыг хүсч зөвхөн нэг уул нь алга болсныг мэдэж сурсан аргаа ахин дахин хэрэглэвч үлдсэн уулнаас жаахныг ч хасаж чадсангүй. Гэгээнтэн хаанд хэлжээ. Бусдад муу хэлүүлэх нь таны амьдралыг хөнгөлнө. Гэсэн хэдий ч та үйлийн үрээс ангижирч чадахгүй. Би танд энэ арга төгс биш гэж сануулсан билээ. Гэхдээ та өмнө ууланд бясалгахаар ирсэн их багшаас ганц муу үг сонсох төдий болоход л үлдсэн уулнаас хэдхэн ширхэг алим үлдэнэ гээд явж оджээ.

Хаан өглөө эртлэн хувцсаа сольж их багш лугаа очин элдэвлэн хоргоож хэрүүл өдөж оролдсоор наран хэвийлээ. Хаан амьсгаагаа даран шалдаан бууж би таныг өглөөнөөс хойш элдэвлэн зовоолоо. Та юунд ганц үг эс дуугарав хэмээн асуусанд их багш инээмсгэлэн Тэгэлгүй яах вэ хүү минь, чиний тэр уул овоо шиг их үйл лайг хэн идэхийг хүсэх билээ гэжээ. Хэдий үлгэр ч үнэн юм. Хүнийг муу хэлэхдээ муу муухай үйлийн үрийг нь амаараа дүүрэн үмхсэн гэж бодож байгаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *